МАН АРДЧИЛСАН НАМ РУУ ХЭРЭГ ТОХОХ ШИНЭ ЦАГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ хэмээн АН-ААС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Д.Тулга / Улстөр

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үргэлжилж буй “Нүүрсний хулгай”-н эсрэг жагсаал, цуглааныг Ардчилсан нам анхааралтай ажиглаж буй билээ.

Ардчилсан намын зүгээс “Нүүрсний хэмээх 40 их наядын хулгай”-н хэрэгт холбоотой гэм буруутныг Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай зарлах ёстой гэсэн байр суурьтай байна.

Гэтэл нийгмийг доргиосон энэхүү үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг харлуулах, улс төрийн зорилготой шинэ цагийн хэлмэгдүүлэлт ээлж дараалан гарах боллоо.

Энэхүү хэрэгт Ардчилсан намаас Баянхонгор аймагт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ардчилсан намаас Өмнөговь аймагт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг холбоотой мэтээр олон нийтэд мэдээлэл түгээж байна.

Мөн Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг “нууц” гэх хэргээр өнөөдөр баривчлан саатууллаа. Т.Мөнхбаяр нь нүүрс олборлох, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд тэрээр 228,5 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг гардан зохион байгуулсан нэгэн юм.

Мөн Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижирийг гадаад руу зугтсан мэтээр олон нийтэд түгээж, худал ташаа мэдээллийг цахим орчинд түгээж байна.

Гэтэл эрх барьж буй МАН “нүүрсний хулгайчид”-аа зарлахгүй, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Манай намд нүүрсний хулгайч байхгүй” хэмээн илт худал мэдэгдэв.

Энэ нь жинхэнэ нүүрсний хулгайчид нуугдаж буй Монгол Улсын Засгийн газрын кабинет, УИХ гэх мэт хулгайчдын үүрийг илт хамгаалж, монголын ард түмнийг гутаан доромжилсон үйлдэл мөн.

Цаашид нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор МАН-ын улс төр, бизнес дамнасан гэмт этгээдүүдээ зарлахгүйгээр Ардчилсан намын УИХ-ын гишүүд болон бизнес эрхлэгчид, жирийн гишүүдийг харлуулах үйл ажиллагаа гаргавал бид хатуу тэмцэх болохоо дахин мэдэгдье.

АРДЧИЛСАН НАМ

2022.12.08


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.208] 2022-12-10 14:23:44

Буруугүй гэцгээж л бай. Нүгэл чинь нүдээрээ гараад ирэхийн цагт өчихгүй хаа хүрхэв дээ та нар

Зочин [192.82.68.111] 2022-12-10 09:30:49

Та нар Хулгайчууд мөн шүү дээ

Зочин [103.26.193.219] 2022-12-10 10:11:13

Ганхуяг ч хүртэл МАНаас Хүрэлсүх, Аюурсайхан нарын лоббигоор томилогдсон хүн шүү дээ.НАМҮХ г Хүрэлсүх байгуулж Ганхуяг удирдаж явсан , МАНын БЭЛТГЭЛ ХҮЧИН , ТОГОО ШАНАГА НЭГТЭЙ НӨХӨД .МАН ч монголыг минь МАНгас шиг ИДЛЭЭ ДЭЭ

Зочин [103.26.193.219] 2022-12-10 10:06:39

ИДЭЖ УУХААРАА МАН ч МОНГОЛОО АЛААД ХАЯЛАА ШҮҮ.

Зочин [202.9.46.108] 2022-12-10 08:10:55

Үхсэн нохойн бааснууд та нар одоо хэлмэгдсэн болж таарах нуу үхдэлүүд

Нэг нэгэнрүүгээ битгий дайр. Утгагүй ш дээ. [103.212.118.148] 2022-12-09 22:58:12

Үнэгнүүд тахианы оромжид орсныг яаж мэдэх үү? Бүгдийн ам хавиар өд наалдчихсан байдаг юм. Тухан үнэгнүүд МАН-ых байна уу, МоАН-ых байна уу, ХЭНД ХАМААТАЙ юм бэ? Гол нь аман дээр хуссан тахианы өд байх ёстой. Кх!

Zochin [119.110.218.3] 2022-12-09 22:08:13

Ug buh erh medel MAN -n gart bga uymsan..

Зочин [203.91.115.48] 2022-12-09 20:52:23

МАН Ан хоёуланд нь нүүрсний хулгайчууд байгаа. Хэрээ хэрээнийхээ харыг гайхах хэрэггүй. Бүгд ил болно. Буруутангаа өөрснөө хамгаалах хэрэггүй.

Зочин [103.57.93.149] 2022-12-09 20:34:31

Ажилгүй гудамж метрлээд явж байгаа хүмүүс рүү хулгайгаа чихэх ичгэвтэр

Гаа [103.212.119.106] 2022-12-09 20:20:11

МАН жинхэнэ архаг хулгайч нар одоо хүнд үедээ байна их удахгүй

Зочин [103.57.95.127] 2022-12-09 19:54:10

МАН-ЫН ҮЙ ОЛОН АЛБАН ТУШААЛТАН ЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ГАРДАН БОЛОН ЦҮНХ БАРИГЧИД-ХӨЛСНИЙ ХМҮҮСЭЭРЭЭ ХИЙЛГЭСЭН, ОДОО ТЭДНИЙГЭЭ ЗОЛИГТ ГАРГААД ӨӨРСДӨӨ ЯЛ ЗАВШИХ , ТӨРИЙГ ТОГТВОРГҮЙ БОЛГОЖ НИЙГМИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД ОРУУЛАХ, УЛМААР ЗАСАГ, ИХ ХУРЛЫГ ТАРААЖ ЭНЭ ХЭРГЭЭ НУУН ДАЛДЛАХ БУЗАР БУЛАЙ ҮЙЛДЭЛ ХИЙХЭЭР УЛАЙРЧ БАЙНА. ҮҮНИЙ ЦААНА СҮ. БАТБОЛД ХҮРЭЛБААТАР ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧИД ТӨРИЙН СЭНТИЙД ЗАЛАРЧ Л ЗАВШИХ ГЭЖ БАЙНА. САЯХАН Л ХОТГОР ШАНАГЫН ОРДЫГ СОЛОНГОСУУДАД АХ ДҮҮ 3 НИЙЛЖ ЗАЛГИСАН ТУХАЙ БАНКНЫ БАРИМТ СЭЛТЭЭР НЬ Ж. МӨНХБАТ ГИШҮҮН ИХ ХУРЛЫН ТАНХИМД УЛАЙЛГАЖ ГӨЛӨЛЗҮҮЛЖ БАСАН ШҮҮДЭЭ ЭНЭ ХҮРЭЛБААТАРЫГ БОЛ. ИЙМ ХУЛГАЙ ЧҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.