Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдсантай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Төрийн нууцад хамааралтай “Эрдэнэс тавантолгой” төсөлтэй холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар боллоо. Ингэснээр нэгдүгээрт, УИХ-ын түвшинд байгуулагдсан нүүрсний хэргийг илрүүлэх явцад дэмжлэг үзүүлэх түр хороонд гэрээний эхийг шилжүүлж, хоёрдугаарт авлига, албан тушаалын гэмт хэрэг үүссэн эсэхийг нягтлуулахаар АТГ-т хүргүүлнэ.

Нууцаас гаргаж буй гэрээнд, Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой хүртэлх ус хангамжийн хоолойн төсөл, "Богд хаан" төмөр замын суурь бүтэц барих төсөл, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажил зэрэг төслүүдтэй холбоотой 9 гэрээ багтсан.

Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Цаашид энэ мэт томоохон бүтээн байгуулалттай холбоотой төслүүд дээр Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нүүрсний асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар бодит мэдээллийг өгч байхыг үүрэг болгосон. Үүний зэрэгцээ Ковид-19 цар тахлын үеийн төсвийн мэдээллийг олон нийтэд ил болгохоор тогтлоо” гэв.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.89] 2022-12-13 16:09:24

Тамсагаас татах газрын тосны хоолойн санхүүжилт босгох оффтейк гэрээг ил болгоё. энэхүү хоолойг Энэтхэгийн зээлэнд суулгана гэж бас хэдэн зуун сая доллар нэмж байсныг санаж байна. Нэг төслийн санхүүжилтийг 2 эх үүсвэрээс босгож болдог уу.

Nuuts [66.181.183.113] 2022-12-11 21:51:15

Hervee AA negj hoorondiin geree bol Turiin nuutsad oruulakh ni khukgaigaa nuuh arga zam,,,,Mun Ajinai ,Erdenebileg,TT iin hon unee baga togtooj ,tatvaraas zugtda,ene ni notstoi hulgai,,,,ed nariin gadaad dansiig shalgaachee ,hurunugiig ni huraahgui bol daraagiin songuulaar garaad irn e,Mun Nuurschded uls turd oroh zamiig khaana uu ,tusgai huuli gargaj bolhuu

Зочин [150.129.143.110] 2022-12-11 18:12:02

Энэ нууцаас гаргасан Гэрээнүүдийг хаанаас, яаж олж үзэж болох вэ, ямар сайтад бна вэ, мэдэх хүн бна уу.

Зочин [64.119.20.10] 2022-12-10 21:12:02

Нүүрс борлуулалтын гэрээг нууцаас гаргахыг шаардаж байгаа. Мэдэн будилах хэрэггүй

Зочин [113.39.17.66] 2022-12-10 07:27:39

Тэгээд энэ бүтээн байгуулалтын гэрээнүүд нь хулгайтай хамааралтай л гэрээнүүд юм байх даа... Уг нь нүүрс гаргах гэрээнүүдийг зарламаар юм.

Зочин [66.181.161.3] 2022-12-10 07:20:05

90 нууц гэрээ байдаг гэлүү 9 гаргалаа гэнэ үү ямар харамч юм бэ кккк


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.