Тавантолгой болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр уул уурхайн хэмжилт хийх багийг томилжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгтэй холбоотой асудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 40 орчим мөрдөгч ажиллаж, өнөө өглөөнөөс хүмүүсээ дуудаж, асууж тодруулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа экспортыг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг авна. Тээвэрлэлтээ хийгээд буцаж ирсэн, амарч байх үед асууж тодруулах ёстой. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг зогсонги байдалд оруулахгүй тулд экспортолж авч байгаа талыг энэ хэрэгт буруутгаж, шалгах асуудал огт яригдаагүй. Энэ бол манай дотоодын л асуудал.
Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудалд маркшейдэрийн албыг өнөөдрөөс томилсон. Уул уурхайн хэмжилт хийдэг баг бүрэлдэхүүн Тавантолгойн болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр он оноор нь уул ажлын төлөвлөгөөтэй нь уялдуулж, хэмжилт хийнэ.
Ингэхдээ нийт хэр хэмжээний талбайд уулын ажлыг хийсэн бэ, хэд нь газрын гадарга дээр хөрс хуулалтын шороо болж үлдсэн, хэдэн сая тонн нүүрс олборлосон, түүнээс хэд нь коксожсон, хэд нь эрчим хүчний нүүрс вэ гэдэг хэмжилт хийж эхэлсэн" гэлээ. Засгийн газрын хуралдаанаар Жижиг "Тавантолгой" компанид ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон байгаа бөгөөд тэрээр өчигдөр тамгаа гардан авсан.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Бидний нэрлэж заншсанаар жижиг Тавантолгой буюу Тавантолгой ХК байдаг. Орон нутгийн өмчлөлд 51 хувь, хувийн өмчлөлд 49 хувь нь шилжсэн уул уурхайн компани. Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл Монголын төр, ард түмэнд орж ирсэн үр өгөөж байхгүй. 10 гаруй жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаараа Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын ажилд ордог гэдэг тайлбарыг өгч ирсэн.
Сэтгэгдэл
Зөв хүн орж чадсан болов уу? Бас шуналт шуламнуудын гар хөл нь орчихсон уу? [202.21.124.141] 2022-12-12 17:24:36
Хардагч
Зочин [103.229.123.102] 2022-12-12 05:17:37
Ард түмэнд 1072 хувьцааны ноогдол ашгаа өгцгөө.Тэр БАТЭРДЭНЭ ХУЛГАЙЧИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААГААЧЭЭ
Зочин [64.119.25.38] 2022-12-11 23:16:07
ajnai ahiin hurungu shvv . hutcaarai hulgaichuudaa
Иргэд [66.181.182.19] 2022-12-11 21:42:22
Наад багаа тагнуулынхантай хамт явуул аа тэхгүй бол бас л кармаалчина ш дээ хулгайчууд
Зочин [204.101.225.90] 2022-12-11 05:11:56
Jijig 5 tolgoig shuud uls avax xeregtei. Baterdene terguutei luivarchdad yal onooj xurungii n xuraax ceregtei!!
Зочин [66.181.161.30] 2022-12-11 01:26:34
Энэ хэмжилт хийх баг маш ач холбогдолтой болно.
nuurse3 hyamd zaraad.uniin zuruug hahuuli abdag bi ni bas hulgai [66.181.183.113] 2022-12-10 11:10:54
Union zuruugee hahuulid abah ni hulgai mun
Зочин [49.186.214.17] 2022-12-10 10:14:18
Huvitsaa ezemshigch irged bas tur asar ih nogdol ashig avdag ene company shig nogdol ugdug gazar bhgui shuu. Yaaj mungu hushaa l bodoj bnda ene zasag