Эрх баригч намын гаргаж буй авир сүүлийн хэд хоног жагсагчдын болоод ард иргэдийн бухимдлын шалтгаан болсоор байна
Нийгэмд нүүрсний хулгайн асуудлыг дэвэргэж гаргахаас нь эхлээд шударга ёс тогтоон нүүрсний хулгайчдыг ил зарлах шаардлагыг тавьж буй иргэдийн жагсаал 9 өдөр, 10 дахь өглөөгөө угтаж байна. Урьд ийм хэмжээний далайцтай, тууштай тэмцэл өрнөсөн билүү.
Эрх баригч намын дотоод хагаралдаанаас үүдэлтэй улс төрийн жүжиг хэтэрсээр төрийн нэгдмэл шинжийг алдагдуулж эхэлсэн ч тэд нэг л зүйл дээр дуу нэгтэй нэгдэцгээх нь олон өлөн тас мэт. Юу гэвэл сөрөг хүчин ардчилсан намыг сул дорой гэж харагдуулахаар бүх хүчээрээ улайран дайрч лидерүүдийг нь ээлж дараалан нүүрсний хулгайд ил далд гүтгэн харлуулж, сонгуулийн хар фи араа дэндүү болчимгүй бүдүүлэг аргаар явуулж байгаа ч тэдэнд улс төрийн оноо авч ирэх нь байтугай сахил хүртээд шал дордов гэх шиг төрийн болон хууль ёсны шинжээ ч умартсан самууралд автсаар байгааг нь илтэнэ
Иргэд: ...Нүүрсний хулгайн хэрэгээ л нэг тийш яаралтай шийдэх хэрэгтэй. Юу ч болоогүй байхад ямар хурдан төмөр зам руу үсрээд орчив... Яг ийм аргаар л авлигын олон хэрэг мартагдан сарниж төр тогтворгүйжиж, түмэн олон зовж зүдэрдэг... ЖДҮ, 60 тэрбум, концесс яалаа? гэх зэрэгээр нийгмийн сүлжээнд мөд саармагжих янзгүй эмх цэгцтэй тууштай шаардлагууд ч хөвөрсөөр. Гадаа тэсгим хүйтэнд иргэдээ яаж зовоосныг чинь 2024 онд мартахгүй ээ... гэх өнцөг байр суурь ч харагдана.
Хэлмэгдүүлэн гүжирддэг соёл ухамсар арилаад бараг үлгэр домог шиг санагдах болсон өдгөө цагт МАН-ынхан л унаган зангаа хэзээ ч тавихгүйгээр янз бүрийн явуургүй арга хэрэглэж дадсаар.
Нүүрс гадагш нь хулгайлж зардаг асуудал нэгэнт сөхөгдсөн л бол хүний өөрийнгүй харъяалал нам харгалзахгүй шалгаж, одоо албан тушаалтай сайд, УИХ-ын гишүүдээ эрхийг нь түдгэлзүүүлж байгаад ч болов шалгаж гэм буруугүй нь тогтоогдвол эргээд ажилд нь үлдээж, үнэхээр гэм буруутай этгээд байгаа бол түүнээсээ ичиж зоволгүй асуудлыг цэгцлэх нь зүй ёсны хэрэг. Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зарсан Ч. Хүрэлбаатар сайдыг хүсэлтээ өгөөд шалгуулчих хэмжээний зангаргатай улс төрч хэмээн хардаг өөрийнх нь дэмжигч нар нь ч итгэл алдарч, түүний газар нутгаа наймаалцсан ил цагаан хэрэг баримтаар цацагдсаар буйд дургүйцсээр.
Төрийн сайдаар олон жил ажилласан хүн явуургүй хөгийн аргаар бусдын нэр төрд бүдүүлгээр халдах замаар төрийн өндөр албан тушаалд заларчих санаархал агуулж яваа бол төрийн ариун нэр сүр, арвин уламжлалыг гутаасан хэрэг хэмээн учир мэдэхүүд нь ч сургамжлаад байна.
Энэ мэтчлэн ширэн нүүрлэсэн МАН сөрөг хүчнийхнээ хэлмэгдүүлж байгаад ч болов төрийн эрх мэдлээ хамгаалж үлдэхээр чичирч алдах дэндүү хуумгай явдал монголын түүхэнд ахиж давтагдах ёсгүй. Биднийг дэлхийн олон улс гүрэн анхааралтай ажиглаж байна. Тэд улс төрийн гаргалгаа, ухаалаг дүгнэлт хийж чадна л даа. Дэлхийн түүхэнд төр ёсны олон мянган жилийн уламжлалтай баялаг түүхтэй хэдхэн ард түмэн бий. Ялгарах өгөгдөлтэй нь ч яах аргагүй монгол мөн. Өнөөдөр монголын залуучууд гадаад дотоод яваад, галуу шувууны мах идээд, гайхах эргэлзээ нь тайлагдаж эх орноо ертөнц дахинтай хөл нийлүүлэн хөгжиж цэцэглэхийг харахыг хүсч ирээдүйн үр садаа гэрэл гэгээтэй хүмүүнлэг, эрх чөлөөт нийгэмд амьдруулахыг хүссэн.
Гэтэл улс төржих дон шүүгэлсэн эрх баригчдаас бухын доодохыг харж үнэг турж үхэх гэдэг шиг ганцхан гэр бариулах зөвшөөрөл гуйж яаж цөхрөнгөө барцгаав. Хариуд нь эрх баригчид сөрөг хүчнийхээ хоёр гурван гишүүдийг, сонгогдсон намын даргатай нь хулгайч гэж хээв нэг зарлачхаад өөрсдөө бол урвагч, хулгайч нартайгаа хүзүү толгой холбоцгоон сонгуулийн хор найруулж, улс төрийн бохир тоглоом өрсөн шиг сууцгааж байна. Энэ тийм ч удаан тэвчих үйлдэл яавч биш. Жагсагчдаа төр та нараар наадаж байна. Яаж гэж үү. Ардчилсан намаас сонгогдсон хоёр гишүүн нэг Ерөнхийлөгчийг хэлмэгдүүлэн өөдөөс чинь өөх хаяж өгч байгаа та нарыг өлсгөлөн нохой шиг сүүлээ сагсалзуулан хууртагдана хэмээн басацгааж байна та нарыг. Гэтэл Монголын залуучууд цөм учир шалтгааны гаргалгаа хийж чаддаг, уг сурвалжийг судалдаг, ухаалаг хэрсүү болчихсон. Харин эрх баригч нарт эрх мэдэл, эд хөрөнгөний дон шүгэлсэн тул тэд сохор мэт.
Сэтгэгдэл
irgen [202.9.40.99] 2022-12-14 10:54:55
Zevuutsel turuulmeer hulgaichuud uoma.Anarbaysgalan avaagui egeegui.Nymbaatar medehgui manai hamaatnuud egsen medehgui.Iim buzriin hulgaichuud bugdeeree zailaach.Ailiin huuhduudiig 30 hemd galgui gadaa hayad hulgaigaa yrij chadahgui eruu n chichreed.OUiin shuuhed egee.uogii n hairlah uom.Delhiin shivshig.Huuk.SU.Hurelbaatar.Javhlan tsuut hulgaichuud iig bari.
Зочин [66.181.161.11] 2022-12-14 07:28:52
зг болон уих тар
MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.83.156] 2022-12-14 00:48:56
INIKURA.URAN.ZURGIN.KOMPIANI.ZAXIRALD.XALDJE.2022.ONI.12.13.OROIN.10.30.MINUTIN.YED.XALDAJ.NULIMAC.ACGARUULAGJ.XI.TAGNUULIN.GAZRIN.XIMIN.UUCMAL.ASHIGLAN.JINBA.ZAXIRALD.XALDAJ.ZYYN.GARINX.N.BULJING.BUUDAJ.SHARXADUULAN.ZEIFTEI.MONGO.TOGROG.URAN.ZURAGUUDIG.N.ABJ.ZUGTAXDAA.XAIRALIG.XAMT.ABJ.ZUGTAACAN.BAINA.TYXAIN.GEMT.XERGIG.XAN.UUL.DYYRGIN.ERYYLJYYLEXIN.AXMAD.JINBAA.NERTEI.16.CURGUULIN.8.B.ANGID.BAICAN.NACANJARGAL.JAMZ.NERTEI.BATERDENE.ZAGDAAGIN.DED.TYRYYJ.EMEGTEI.CERMIDAG.EKOLOGIN.ZAGDAAGIN.5.ZAGDAA.NILJ.BYLEGLEN.ENE.GEMT.XERGIG.YILDCEN.BAINA.
зочин [192.82.69.231] 2022-12-13 22:56:07
Сүүлийн өдрүүдэд төв талбайд хэний найруулгаар, яг юу болоод байна вэ? Эрх баригчид хэлэхдээ энэ жагсаал зөвшөөрөлгүй болж байгаа ч бид жагсагчдын эрхийг хамгаалж, ард иргэдийн саналыг хүндэтгэж байгаа гэсэн үү? Энэ яг юу гэсэн үг вэ? Төв талбайд хэн дуртай нь зөвшөөрөлгүйгээр өчнөөн хоногоор жагсаал цуглаан хийж болох билүү? Эрх баригч МАН одоо АН-ыг буруутгаж байх шиг байна, дараа нь АН эрх барих үедээ МАН-ыг буруутгах байх даа? г.м-ээр чөтгөрийн тойрог эцэс төгсгөлгүй үргэлжилсээр, ард иргэдийн ахуй амьдрал доройтсоор муудсаар, улс төрчид баяжсаар хөрөнгөжсөөр, улс орон хөгжихгүй уруудсаар өр зээлэнд баригдсаар эцэст нь юу болох вэ? Төр засаг ил тод, нээлттэй, шударга үнэний зарчмыг тууштай, цаг ямагт баримтлаасай, хуулиа мөрдөөсэй, хуулийн өмнө бүгд тэгш адил байгаасай, улсаа хөгжүүлээсэй, үйлдвэрүүдтэй болоосой, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлээсэй, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулаасай, архигүй Монгол болоосой.
Иргэн [192.82.73.160] 2022-12-13 21:17:36
Жинхэн хулгайчид энд явцгааж байгаа биш үү???????!!!!
Зочин [139.5.217.136] 2022-12-13 15:02:56
ХОТГОР ШАНАГЫН ДАВАРСАН ХУЛГАЙЧ ЧИМЭДИЙН БУС ГАНАГА ОВОГТОЙ ХҮРЭЛБААТАР ЭНЭ ЖАГСААЛЫГ ДАЛИМДУУЛЖ АЛБАН ТУШААЛ АХИЖ ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛ РУУ ГЭТЭЖ БАЙНА. ТЭРЭЭР ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХООРОНД ХОВ ЗӨӨЖ, ЯС ХАЯЖ ДУНДААС НЬ ОЛЗ ОЛЖ ДАХИН ИДЭХ, ХУЛГАЙЛАХ САНААРХАЛ АГУУЛЖ БУЙ ШҮҮ. тҮҮНИЙ ХУЛГАЙГ ИХ ХУРАЛ ДЭЭР МӨНХБАТ БА БУСАД ГИШҮҮД БАРИМТААР ДЭЛГЭЖ НҮҮРИЙГ НЬ УЛАЛЗУУЛЖ БАЙЖ БИЛЭЭ. ХЭРЭГ ҮЛ ХУУЧИРНА. ЭНЭ ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ ШАЛГУУЛ ЭНХБЯАР ГИШҮҮН ЭЭ.
Зочин [103.26.195.94] 2022-12-13 17:10:05
Хотгор шанагын хулгайчийг шалгаачээ.
ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-13 14:34:55
ЭНЭ ХУГАЦААНД ХӨВСГӨЛД АЙМАГТ 10 ХУВИЙН ХУЛГАЙЧ ДАВААСҮРЭН МАЛЧДЫН ШИНЭ ЖИЛ. ЗАЛУУ БАГШ НАРЫН ШИНЭ ЖИЛ ГЭХ МЭТ ШИНЭ ЖИЛИЙГ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ ИВЭЭН ТЭТГЭН ХИЙЖ ЗУГААЛЖ МОНГОЛЧУУДЫГ БАСАМЖИЛЖ БАЙНА.
Зочин [203.91.115.51] 2022-12-13 12:23:57
ЁР НЬ МОНГОЛ ХҮН ГАЗАР ШОРОО БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА ИЙМ МУНДАГ УДИРДАГЧ НАР УДИРДАЖ БАЙХАД ӨӨДӨЛДГҮЙ ЗАЯАГҮЙ
man [67.161.102.231] 2022-12-13 10:47:23
end cin harin buh luivarchd bn