У.ЦОГТБАЯР: БИ ЗЕЛЕНСКИЙГ ДУУРАЙХГҮЙ

Aдмин / Улстөр

“Нүүрсний хулгайчдыг зарла” жагсаалд оролцож буй жүжигчин У.Цогтбаяртай ярилцлаа.


-Иргэд тайван жагсаалыг эхлүүлээд найм хоног өнгөрлөө. Жагсаалд та яаж яваад нэгдэв?

-Би жагсаалын хоёр дахь өдрөөс нэгдсэн. Мэдээж эхлээд бусдын адил хардаж байсан л даа. Ингээд хоёр дахь өдөр нь очоод урлагийнхантайгаа нэгдээд зураг хөрөг авахуулаад, залууст “Үзэл бодолдоо тууштай байгаарай” гээд уриалсан. Орой нь ажилтай байсан учраас яваад өгсөн. Гэтэл над руу маш олон мессэж, коммент ирсэн. Цогтоо чи очно биз дээ, ирнэ биз дээ гээд л. Би хүн юм чинь бодно биз дээ. Ямартаа ч очно, байж бай л даа. Би чинь Яармагт байдаг. Хүүхдүүдээ хүргэж байна гээд жаахан хошигнолтой бичсэн. Тэгээд ирсэн. Маш олон залуус ирсэн байсан. Хэвлэлийнхэн ч тэр. Надаас яриа авсан. Би өөрийнхөө үзэл бодлоо хэлсэн. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг шалгамаар байна. Дансыг нь шалга. Тэднийг цалингаараа амьдардаг гэдэгт итгэхгүй байна гэж хэлсэн.

Удалгүй Ерөнхий сайд хүмүүсээ дагуулж гарч ирээд мэдэгдэл хийсэн. Хүний хэлж ярьж байгаагаас ямар хүн бэ гэдгийг харж болдог. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оюуны потенциальгүй, зарчимч, эх оронч хүн биш байна гэж харсан. Иргэдэд шаардлагатай, зөв мэдээллийг өгч чадаагүй. “Би юунаас ч айхгүй байна” гэж байна лээ. Тийм бол яагаад хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Шаардлагатай бол нэрс зарлана гээд гурван жил болсон. Яагаад тэр нэрсийг зарлахгүй байгаа юм бэ.

Энэ жагсаалд нэгдэх болсон миний нэг шалтгаан бол Солонгост санхүүгийн чиглэлээр ажилладаг монгол залуугийн пост байсан л даа. Солонгосын алдарт “Киа” компанийг худалдаж авах өртөг хэд болохыг тайлбарласан байсан л даа. 44 их наяд төгрөгөөр “Киа”-г худалдаж аваад, дээр нь 50.000 ажилчныг нь 50.000 ам.долларын цалингаар цалинжуулах хэмжээний өртөг гэсэн. Тэгээд би огшсон. Хэрэв төрд хулгайч байгаагүй, долларын тэрбумтангууд төрөөгүй бол бид утаагүй байх байсан. Маш олон хүн зуурдаар нас барахгүй байв. Монголын гурван сая хүний эрх ашгийн төлөө дуугарна гэдэг сайн зүйл биз дээ. Нүүрсний мөнгийг завшаагүй бол бид метротой байх байсан, хэзээ ч түгжрэлгүй, хэдэн давхар замтай гайхалтай Улаанбаатартай байх байсан.

-Таныг жагсаалыг толгойлох болсныг олон янзаар тайлбарлаж байна л даа. Буруутгах аргагүй...?

-Жагсаалд нэгдээд ирэхэд залуус “Алив Цогтоо чи” гээд доороос өргөчихсөн. Намайг арай олон хүн таньдаг учраас анхаарах байх гэж бодсон байх. Бид УИХ-ыг тар гээгүй, Засгийн газрыг огцор гээгүй, Ерөнхийлөгч өө та солигд гээгүй. Та нар дансаа шалгуулчих, хулгайч биш гэдгээ баталчих. Тиймээс нүүрсний хулгайчдаасаа эхэлчихье л гэж байгаа юм. Энэ нүүрсний 44 их наядын асуудлаар Хятадад холбогдох хүмүүсээ цаазаар аваад манай талд баримтаа өгчихсөн, хүмүүсийн нэрс илгээчихсэн гэж зарлаад байхад Хууль зүйн сайд өөрөөр тайлбарлаад байгаа. “Нэрс ирээгүй, зүгээр хууль эрх зүйн талаас туслалцаа үзүүлэхэд бэлэн шүү” гэсэн гэнэ. Ядаж л тэр тусыг авчихъя л даа. Тэглээ гээд арай ч бид Хятадын колони болчихгүй байлгүй дээ. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг орон болмоор байна.

-Таны цаана хэн нэгэн эрх мэдэлтэн байх вий гэсэн хардлага үргэлжилсээр байна. Та яаж батлах вэ?

-Намайг хүмүүс маш их хардаж байна. Зөв өө. Хардалтаа хадгалж байгаарай. Үүнийг цаг хугацаа харуулна. Хардалтыг буруутгахгүй. Манайхан төрдөө итгэхээ байчихсан. Хамт байгаа нэгэндээ итгэхгүй. Өмнөх бүх жагсаал ихэнх нь жүжиг байсан учраас хардаж байгаа юм.

-Жагсаал үр дүнд хүрч чадаж байна уу?

-Чимх чимхээр л хүрч байна. МАН-ын генсек Амарбаясгалан нууцын гэрээг ил болгож гэж мэдэгдэнэ лээ. Энэ бол “Бид ухаарсаан. Цаашдаа бид хулгай хийхгүй. Өмнө нь бол хийсэн” гэсэн үг шүү дээ. Мэдээж цаашдаа үр дүн гарна. Залуусыг тарааж чадахгүй. Үнэхээр энэ нийгэм болохоо байчихаад л зогсож байна шүү дээ. Уг нь байр орон сууцаа зараад зээлээ төлж дуусгаад гадаадад амьдарч чадна. Боломж чадамж байна. Би бүр төсөл бичээд иргэнийхээ эрхийг дээдэлдэг улсад иргэншил хүсч чадна. Гэхдээ надад Монголд амьдрах сайхан байна. Багын найзуудтайгаа, байрныхаа дүү нартайгаа, оюутан цагийн найзуудтайгаа, аав ээжтэйгээ зундаа хөдөө гардаг. Ийм л баймаар байна. Монгол дэндүү баян орон шүү дээ.

Би Мальтад дэлхийн 100 гаруй орны залуустай англи хэл сурч байсан. Би сайн сурч чадаагүй л дээ. Гэхдээ тэнд байгаа залуус Монголын талаар сонсоод хараад гайхдаг. Ямар өргөн уудам нутагтай юм бэ гэж. Бусад орнууд улсынхаа нэг хилээс нөгөө хил рүү явахад 30 минут, нэг цаг зарцуулдаг юм билээ. Гэтэл бид хэдэн өдөр явах уу. Ийм сайхан орон өнөөдөр ийм хүнд олон асуудалтай байх боломжгүй. Үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэхээс аргагүй. Ээж маань намайг маш их хориглож байгаа. “Миний хүү битгий яваач. Шударга ёс ноёлсон нийгэмд хүүхдүүдээ аавгүй амьдруулснаас шударга бус нийгэмд хүүхдүүдээ аавтайгаа амьдруулсан нь дээр шүү. Хүмүүс чамайг юу гэвэл юу ч гэж хэлэг. Битгий яв” гэсэн. Би зөрүүдлээд л ирж байгаа.

-Таныг үндэсний телевизийн хэлэлцүүлгээс гараад явчихсанд олон нийт нэлээд шүүмжилж байна. Заавал гарах шаардлага байсан уу. Том зүйлийн төлөө явж байгаа хүмүүс ядаж бусдыг сонсох, хүлээцтэй хандах соёл байсангүй гэсэн шүүмжийг харсан байх?

-Төрөөс 10 хүн төлөөлнө гэсэн. Тэр өдөр хүний эрхийн өдөр байсан. Бид ч баярласан. Иргэдээ сонсох нь, бидний шаардлагын хариуг өгөх нь гэж хүлээсэн. Төрийн талаас МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар гэх мэт 10 хүн ирнэ гэсэн. Бид ч судалгаа тооцоо, тодорхой зүйлтэй оръё гэж ярилцаад эдийн засагч, судлаач хүмүүстэй холбогдохыг хичээсэн. Гэвч хэлэлцүүлгийн цаг тулсан байсан учраас амжаагүй. Ингээд яваад орсон.

Гэвч нөхцөл байдал, орчин, хандлага өөр байсан. Ядаж л бидэнд ярих хугацааг тэгш олгоогүй. Бидний тавьсан шаардлага тодорхой. Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах. Гэвч чадаагүй. Х.Баттулга нь байна уу, 76 гишүүн нь байна уу, хэн нь байх эсэх нь надад хамаагүй. Хэрэв холбоогүй бол өөрсдийгөө батал. Энэ тийм ойлгомжгүй байна уу. Би тийм л зүйл хүссэн. Тэр ярилцлагыг бүтэн харсан хүмүүс ойлгож байгаа байх. Гэтэл намайг хэлэлцүүлгийг орхиод гарчихлаа гэж маш их дайралт дарамт ирж байна. Х.Нямбаатар сайд ч залгаж байна. Хэрэв би хамтардаг байсан бол утсыг нь авна шүү дээ. Надад тэгэх шаардлагагүй. Би үзэл бодолдоо тууштай байсаар байна.

-Украин улсын ерөнхийлөгчийг та мэдэх байх. Хошин шогийн жүжигчин байсан хүн. Зеленский ерөнхийлөгч болоод Украин дайнтай байгаа. Та арай Зеленскийг дуурайгаад байгаа юм биш биз?

-Яг ийм хардлага яваад байгаа юм. Би жүжигчнээ хийгээд явж байтал улс төр надад сонирхолтой санагдаад, “Нээрээ ингээд яваад байвал Зеленский шиг болчих ч юм билүү” гэж явна гэж үү. Үгүй. Үнэхээр миний санаанд буухгүй байна. Би дөрөвдүгээр ангиасаа жүжгийн дугуйланд явсан. Миний мөрөөдөл хошин шогийн жүжигчин. Би чадсан. Би 10 инээдмийн кинонд тоглосон, 20 ангитай цувралын гол дүр бүтээсэн. Надад улс төрийн ажил хэзээнээсээ уйтгартай, үзэн ядмаар залхуутай, дэлгээд харахаас дургүй хүрдэг. Түүний оронд улс төрийн гэмт хэргийн тухай кино үзэх дуртай. Би тийм кино ч хийчихсэн. “Хэрмэл жүжгчид” гээд кино хийчихсэн. Одоо би бусдадаа тусалж байна. Одоо миний энэ үгийг баримтжуулаад аваарай. Би ямар ч албан тушаалд очихгүй. Хэрэв тэгвэл тэр цагт энэ бичлэг, зургийг гаргаад ирээрэй. Тэгвэл би үндэсний шившиг болж Монгол Улсын иргэн байх эрхээсээ татгалзъя. Үүнээс илүү яаж би итгүүлэх вэ?

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Хотын иргэн [202.55.191.194] 2022-12-16 10:32:04

Дуурайсан ч дэмжихгүй

МОНГОЛ [64.119.27.101] 2022-12-16 06:47:21

ЗЕЛЕНСКИЙ - УКРАЙН - БАС МОНГОЛЫН НЭГ ТААРУУХАН ЖҮЖИГЧИН ГЭЭД ЮУ БОЛОХ ГЭЭД, ЮУ СЭДЭЭД БАЙНА ВЭ ОДОО ЗОГСОО ХЭТЭРХЭЭРЭЭ УЛСАА СӨНӨӨНӨ ШҮҮ

Зочин [202.9.46.180] 2022-12-15 15:18:12

muusain darkhany erliiz khurliiz ni medegdekhgui khujaagiin sheesnuud, selengiin zda nartai tsus kholildson shimegch nar, ene zda zelensky-giin khaana ni khurekhgui, juldana muu lalaryn bandi!

зев [103.57.95.74] 2022-12-15 12:24:58

зев шударга л яриатай бодолтой залуу байна

Зочин [202.179.27.63] 2022-12-15 11:20:17

хараажаар муу хужаа тролл хор хутгаж яваа

059 [64.119.29.144] 2022-12-15 10:54:44

oorsdoo talbai deer 1 ch ochoogui temtseegui zugeer l khov bicheed suuj bdag archaagui khumuus ikh bh yumaa...ochij demjij chadakhgui bj khel amaa biluudeed shulsee uschuulj negnee buu doromjil...Sain l shudarga khuu bna gej Tsogtoog bodoj bna...Tsogtoo erch khuchtei bgaarai amjilt...

Зочин [66.181.160.3] 2022-12-15 08:51:55

энэ алиа салбадай эмгэнэлт жүжигт үнэхээр тохирохгүй л байна да энэ бандаашийг хэн мөрдөөд байгаа юм,өөрийнхөө сүүдрээсээ л айгаад байгаа биз

Зочин [202.179.27.63] 2022-12-15 11:18:30

Medej shtee Ene muu salbadai

B [24.130.131.106] 2022-12-15 08:16:39

Энэ залуугийн тухай хүмүүсийн сэтгэгдлийг уншаад буцаад 30 аад жилийн өмнөх соц нийгэмд очсон юм шиг болчлоо.Бодол санаа нийгмийн бодлоо чөлөөтэй илэрхийлсэний төлөө алиа салбадай.???Би хувидаа бол энэ залуучуудыг 100% дэмжиж байгаа.Энэ улс төрч хулгайч нар минийүеийнхний хүсэл мөрөөдлийг үгүй хийсэн одоо бас залуу үе рүү дайрч байна.Ямар идэж бардаггүй шуналын сэтгэл гэж ийм байдаг байнаа.Арай залуу байгаад монголд байсан бол энэ залуутай хамт байх байлаа.Эцсийг нь үзээрэй миний дүү нар.Амжилт.

Зочин [202.9.40.25] 2022-12-15 07:47:21

МАН АН монголыг тоногчид жинхэнэ дайсан. Эдний троллууд ажлаа хийж эхэлжээ. Цогтооибүү шантар! Бид чиний талд бөйгаа шүү

зочин [150.129.141.72] 2022-12-14 20:00:34

аманд нь боовоо хийж хөхүүлээд тавих юмсан энэ муу алиалагч бандид

зочин [124.158.124.183] 2022-12-14 13:40:18

за юу гээд балайраад бгаа тэнэг вэ эичилнээ эртхэн хиилгэсэн чинь дээр байх шүү новшоо

Зочин [66.181.179.18] 2022-12-14 13:35:31

ГАДААДАД НЭГ НӨХӨР ОЧЧИХСОН ГҮЙДЭГ АРХИВ ЮМУУ ХААШАА ЮМ БЭ МЭДЭХГҮЙ ЮМ Ч АЛГА АЙМШИГТАЙ ОРНООС РИХАРД ЗОРГЕГООС Ч ИЛҮҮ САНБААЧИЛЖ ЯВАА ЮМУУ ХААШАА ЮМ БЭ ЦААСАН БУУГААР БУУДААД Л ЭНД НЭГ ХУЖАА СЭВЭЭД Л ЭНЭ ОДОО ЮУ БОЛООД БАЙНАА

Зочин [192.82.82.156] 2022-12-14 12:35:10

Дур эзнээ голохгүй дунд чөмөг эзнээ голохгүй гэж Цогтоо хужаа зайлааа

Зочин [202.126.88.74] 2022-12-14 12:15:40

za odoo trolluud Tsogtoo ruu dairna. Jenko Eokiin songuulid garahdaa 1 saya troll ashiglsan shig

123 [64.119.20.80] 2022-12-14 17:14:56

дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг хэлц байдаг

Зочин [124.158.65.123] 2022-12-14 11:52:14

жунгаа чи цо ни ма

зочин [202.126.89.3] 2022-12-14 11:33:45

Муу золбин хужаа монгол эх орноос минь зайл !!!! Бид нар эндээ учраа олчихож чадна , новшоо

Зочин [202.126.88.74] 2022-12-14 12:14:52

zail chi

Зочин [202.55.191.194] 2022-12-14 10:30:29

Бүх УУЛ УУРХАЙН БАЯЛГЫН 31%-ИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ

Бат [66.181.160.106] 2022-12-14 10:23:28

Энэ тэнэг одоо боль

Зочин [192.82.80.165] 2022-12-14 08:52:27

Цогтоо минь Арай л эрт өөр зүйлрүү сэвээд эхлэв.үү.Дээр чинь дэргэд чинь авьяасын далай болсон Урлагын олон олон бурхадууд налайж байхад намбатай бай.чи хэдэн кинонд тоглосон энэ тэо чинь жагсагчдад хамаагүй . энэ олон залуучууд Даваажав та хоёрор дутав л гэж

Зочин [192.82.82.156] 2022-12-14 08:38:51

Цогтоо зайл аа.Чи ягмонгол мөн үү хахаха бүүр нэг цайчихсаэ эргүү мал.Хужаа юм.биш үү.хошин шогийн хужаа нар одоо.боль боль.

Гүнж [119.40.98.177] 2022-12-14 07:55:32

Энэ тэнэгийг хэн тоох уу. Ер нь урлагийнхан гэж мангар гарууд.

zochin [64.119.20.80] 2022-12-14 05:11:46

Иймэрхүү хүмүүс чинь л нөгөө улаан хувьсгалч Дорж болж байгаа юмдаа! Асуудлын голыг олоод ухаад ойлгох чадваргүй, хууль, эрх зүйн ямар ч ойлголтгүй, өрөвдмөөр хүн байна. Украйны Зэлинский чинь бас ч гэж хуулийн сургууль төгссөн хүн шдээ

Магнай [45.72.213.86] 2022-12-14 02:33:04

Ерөнхийлөгч болчих санаатай. Айн????

зочин [192.82.69.231] 2022-12-13 22:41:18

Өдрийн сонины сурвалжлагч яагаад энд Украйны ерөнхийлөгч Зеленский гуайн нэр хүндэд ийм бүдүүлгээр хандаж, Зеленский гуай ерөнхийлөгч болоод Украйн дайнтай байгаа гэж ярьж хэлж чадаж байна вэ? Украйн улс дэлхийн үр тарианы бараг 30%, ургамлын тосны 70%-ийг дангаараа үйлдвэрлэдэг, 50 орчим сая хүнтэй, асар их баялагтай, өргөн уудам газар нутагтай, хар шороон хөрстэй, маш олон үйлдвэртэй, далайд гарцтай, өөрийн хэл соёлтой, түүх уламжлалтай Европын орон биз дээ? Украйн Монгол 2-ыг харьцуулах боломжтой юу? Энэ сурвалжлагч ийм асуулт тавьсандаа уучлал гуйх ёстой байх даа? Амныхаа зоргоор хамаагүй цуурч болохгүй биз дээ? УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Зочин [202.21.109.36] 2022-12-14 12:01:45

Зеленский Порошенко 2 Украйны нацист фашистуудыг өөгшүүлэн дэмжиж Донецк, Луганскийн оросуудыг 8 жил геноцид маягаар устгасаныхаа нүглийг эдэлж байгаа юм. Тэднийг түүх хэзээч өршөөхгүй

зочин [103.140.11.233] 2022-12-13 19:55:56

тэнэг зүгээр л нэг жүүжигчин

Монгол [192.82.87.54] 2022-12-13 18:53:25

ЭНЭ ЭТГЭЭД ӨӨРИЙГӨӨ ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНЫ ЕРӨНХТЙЛӨГЧЬЭЙ ХАРЬЦУУЛААД ЮУГ МУУ ЁРЛООД УНАВ АА ӨӨРӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БАЙГААД ХОЁР ХӨРШИЙНХӨӨ НЭГТЭЙ ДАЙН ҮҮСГЭЖ МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭХ ГЭНД БАЙГАА ЮМ УУ ЗӨВХӨН ЭНЭ ҮГ. ҮЗЭЛ САНААНЫХ НЬ ТӨЛӨӨ ШОРОНД ИЛГЭЭЖ ШОНД ӨЛГӨХӨД ХАНГАЛТТАЙ БУМ УУ

Зочин [148.60.92.227] 2022-12-13 18:30:02

ene odoo yamar ychirtai hyn be?....bi beer temzej yabaa yum baina gej bodson syyldee byyr ylas toriin holbooton bolj hybirdag baigaa?????????????????Mongold iim l yum bolno s dee!!ta nar mini zeb ni byryydaj zeelen ni hatyydsan ardyyd daa..............

Иргэн [202.126.90.93] 2022-12-13 17:04:53

Харваас МОНГОЛ хүн биш хаоагдаад байна даа.Жагсаал цуглааны утга агуулгыг алдагдуулах зорилготой ЖҮЖИГЧИН гэж бодож байна. шагнал цол горьдоод олонд танигдах гэсэн санаатай амьтан байна.

Зочин [66.181.161.100] 2022-12-13 17:23:05

Зөв л ярьж байна өөрөөр юү гэж хэлэх вэ өөрсдөө очоод юм дугарахгүй байж дуугардаг ярьдаг хүн хэрэгтэйл байна ш дээ яг одоо талбай дээр

Зочин [192.82.88.141] 2022-12-13 16:18:40

Ёстой л салбадай гэдгээ харуулж байх шив. Бас Зеленскийтэй зиндаархах юм гэнэ.

Pee [202.131.225.197] 2022-12-13 16:06:36

Oyun Erdene ch "garaad ir" ir l gej anh ehelsen shde... bi alban tushaald ochihgui l gej baisan ...

Зочин [203.98.76.4] 2022-12-13 15:48:08

Зелинский ерөнхийлөгч болоод Украйн дайнтай байгаа? Энэ яг юу гэсэн үг вэ?

ХИЛЭН [202.126.90.88] 2022-12-13 14:41:27

ЦОГООГИЙН ЗӨВ ЦОГООГ МУУ ХЭЛЭЭД БАЙГАА ТОРООЛУУД ХУЛГАЙЧУУДЫНХАА БООЛ БОЛООД БАЙЖ БАЙХ САЙХАН БАЙНА УУ МОНГОЛД ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ БОЛСОН ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ХУВЬСГАЛ ХИЙЖ НИЙГМИЙГ ӨРРЧЛӨХ БОЛСОН НЬ ГАРЦААГҮЙ

ганаа [103.26.193.66] 2022-12-13 14:39:53

Салбадай нар дэмий дээ.Оюунгэрэл эгчтэйгээ жорлон хийвэл дээрээ

ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-13 14:38:47

НЭГ ХЭСЭГ НЬ ХУЛГАЙЧУУДТАЙ ТЭМЦЭЖ БАЙХ ХООРОНД ДАВААСҮРЭН ГЭГЧ УИХУЛГАЙЧ 10 ХУВИЙН ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ ХӨВСГӨЛЧҮҮДЭД ЗАЛУУ БАГШ, ЭМЧ , МАЛЧДЫН ШИНЭ ЖИЛИЙГ 100 ХУВЬ ИВЭЭН ТЭТГЭН ХИЙЖ ЯВНА ХӨВСГӨЛЧҮҮД ТЭНЭГ СОХОР БИШ ШҮҮ.

Зочин [202.9.46.66] 2022-12-13 14:21:20

Төр засагт итгэх итгэл алга. Мянга мянган Цогтоо нарын зөв шүү

Зочин [192.82.82.156] 2022-12-13 13:04:18

ЭНЭ САЛБАДАЙ МОНГОЛ МӨН ҮҮ

Зочин [192.82.82.156] 2022-12-13 13:01:34

Хулгайн мөнгөөр авсан байраа буцаагаад өгчих тэгвэл итгий .ЦОГОО МАШ ХУДАЛЧ ТЭР НҮҮРНИЙ ХУВИРАЛ АЛИАЛАГЧИЙНХАА ЗАЛИЙГ ХЭРЭГЛЭЭД УЛС ЭХ ОРНООР ТОГЛОЖ БАЙНА. ОЮУНГЭРЭЛЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВЧ БАЙГАА НӨХӨР ЯМАР НЭГ САНХҮҮЖИЛТ ХАА НЭГТЭЙГЭЭС АВСАН БАЙЖ ТААРНА АЛИАЛАГЧ АЛИА САЛБАДАЙД БҮҮ ИТГЭ.МОНГОЛЧУУДЫН ЖАГСААЛЫГ ХОШИН.ХОГИЙГ ХОГ УДИРДАНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ

Зочин [122.201.31.139] 2022-12-13 12:20:47

Ерөнхийлөгч болж кинонд тоглосон билүү

Магнай [45.72.213.86] 2022-12-13 22:01:59

Дүрдээ дэндүү итгэж

Зочин [103.161.242.137] 2022-12-13 12:19:19

Ха.хө..ха..ха..хааа ....

зочин [103.26.193.24] 2022-12-13 12:17:08

Алиа хошин шогийн шоучин. Зеленский Америкмйн утсан хүүхэлдэй. Улс орон ард түмнээ сүйрүүлж байгаа . Зеленскийн өөр нэг Монгол дахь дүр.

Иргэн [103.26.193.240] 2022-12-13 12:15:23

Монгол гэдгээ баталчих

Зочин [202.131.238.26] 2022-12-13 11:21:46

Залуу минь киноны дүрээсээ гарч үз, ямар юмных нь Зеленский вэ

Зочин [64.119.25.237] 2022-12-13 11:46:35

УЛС ТӨРИЙН анхны мэдэгдхүүн энэ хүнд хэрэгтэй байна дэндүү хоосон хөөсөрлөөр бахирч ар нь эзгүйдээд байна даа ер нь одоо бидэнд УЛС ТӨРЧ УДИРДЛАГА ус агаар шиг хэрэгтэй байна шүү

zochin [64.119.20.80] 2022-12-13 11:13:10

Цогтоо, ил болсон гэрээнүүдийг эхлээд унш, дараа нь улстөрчид болон сэтгүүлчдийн бичсэнтэй нь харьцуул, тэгээд өөрийнхөө толгойгоор боловсруул, хаана нь алдаа байгааг олж чадах уу?

Зочин [202.9.46.114] 2022-12-13 10:51:05

Ямар үйлийн үрээрээ ийм сэтгэц мэдрэлийн өвчтэй ард түмэнтэй сэтгэц мэдрэлийн өвчтэй эрх баригчидтай оронд төрчихөвөө

Зочин [202.70.42.147] 2022-12-14 02:35:58

Tiimeer

Зочин [202.9.46.106] 2022-12-13 10:28:20

Бас нэг жагсаалыг хувьчлаад авчихсан эргүү

Зочин [192.82.72.151] 2022-12-13 10:24:02

Алиа салбадай

Зочин [192.82.81.91] 2022-12-13 10:15:51

монгол чамаар дутаагүй өөр боловсорлтай залууп жагсаалаа өг

Зочин [66.181.161.65] 2022-12-13 09:34:26

Битгий шантраарай.

Зочин [192.82.82.156] 2022-12-13 09:28:34

ЧАМД ИТГЭХГҮЙ

Зочин [192.82.81.91] 2022-12-13 09:25:44

салбалай даварчижодоо болноо

Шударга байя [192.82.87.166] 2022-12-13 09:21:39

Хулгайн мөнгөөр авсан байраа буцаагаад өгчих.тэгвэл чамайг үнэлэе


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.