Жагсагчид заавал ялах ёстой...
Хөхөө өвлийн хүйтэнд
Хөлдсөн пилтаан дээр зогсоод
Халуун зүрхээ булиглуулан
Хариуцлага нэхэн тэмцэх залуучуудаа...
Суух байх газраа олохгүй
Сэтгэл түгшин өрөөндөө холхиод Салганасан гараараа утсаа маажиж
Хорссон нүдээрээ жагсагчдыг үзэх нүүрсний хулгайч нараа...
Эцэг өвгөдийн цусаараа хамгаалж, амиараа дархалсан, эх орончдын ясаараа түшиж, эрдэмтэн мэргэдийн тархиараа тамгалсан, энэ сайхан орныхоо ирээдүйг хамгаалан, Эзэн Чингис хааныхаа өмнө хуран цугларсан Монголчуудаа...
Та бүхнийг дэлхий харж байна. Алаг дэлхийгээр тарсан ах дүү нар чинь харж байна. Үсэрсэн цус, тасарсан мах, эмтэрсэн яс, эх дэлхийгээр тархсан элэг нэгт Монголчууд чинь харж байна.
Солонгост ажиллаж буй залуу ажлынхаа чөлөөгөөр чимээ чагнана. Америкт амьдарч буй бүсгүй нойроо хугаслан ажиглана. Европын хаа нэгтээ нэгэн Монгол нулимастай нүдээр та нарын лайвыг үзнэ.
Баруун хязгаараас казак өвгөн каз чанаад хотын унаанд суулаа. Баянхошуунаас нэгэн эмэгтэй халуун савтай цай торонд хийгээд талбай руу явахаар дээлээ өмсөж байна. Дорнодын буриад анд явахдаа өмсдөг дахаа аваад автобусанд суулаа. Налайхаас нас тогтсон ах хүү авгайнхаа хийсэн боорцгийг аваад таксигаа асаалаа. Оюутан дүү нар чинь хичээл тарах цагаа хүлээн тэсч ядна. Цайны цагаараа та нар дээр очиж амжилт хүсэхээр ажилчид яарна. Ордон хамгаалах үүрэгтэй ч олонтойгоо хамт шүү гэж харцаараа хэлэх цагдаа нар өмнө чинь зогсож байна.
Хүйтэн агаар залгиж, хоолойгоо сөөтөл орилж зогсоо жагсагчдаа, залуусаа, бүсгүйчүүдээ...
Та нар өдөр, өдрөөр яван чангарч байна. Итгэл, сэтгэл чинь сэргэж, эрч хүч чинь нэмэгдэж байна.
Эх орноо тонон дээрэмдэж, ард түмнээ доромжлон, гутаасан авлигач, нүүрсний хулгайч нараа...
Та нарын гэгээн нарыг ордноос бус торноос харах гэрэл муутай ирээдүй гэрийн чинь хаалгыг тогшиж байна.
Энэ улсын иргэн та эх орноо хумсандаа нүүрстэй хулгайч нараас салгахыг хүсч байна уу. Тэгвэл талбай таниар дутаж байна. Таны зогсох ёстой пилтаа тэнд хоосон байна. Эмсгий хүн шиг онгойж байна. Эх оронч залуус тэнд эсгий дэвсээд хэвтэж байна. Хажууд нь очоод хэвтэхгүй ч халуун үгс чинь хэрэгтэй байна. Харах бие чинь нөмөртэй байна.
Нүүрсний хулгайч таныг ирээгүйд баярлаж байна. Лайк, шэйр, урмын үгтэй сэтгэгдлүүд хөвөрч буй ч яг одоо талбай дээр та өөрөө л хэрэгтэй байна. Цаг, минут, секунд ч хамаагүй. Дайраад өнгөр...
Жагсагчид ялагдвал нүүрсний хулгайчид ялна. Монголчууд ялагдана. Тиймээс жагсагчид заавал ялах ёстой. Тэд ялвал Монголын ард түмэн ялна. Монголын ирээдүй ялна. Үр хүүхдүүд минь ялна. Хуучин оноо хулгайчидтай нь үдэж шинэ оноо шинэхэн ялалтаар угтья...
Сэтгэгдэл
Зочин [24.130.131.106] 2022-12-15 08:28:58
Сайн зохион байгуулалтгүй бол хахир өвлийн хүйтэнд бие ажлын нэмэр болно доо дүү нар минь.Цаадуул чинь энэ бүхний эсрэг мэргэжилнүүд шүү дээ.Одоогоор ямар ч үр дүн алга.Тэгээд сүүлд нь хэлмэгдэх бии дээ.Санаазовж байна.Наадуулын хулгайлсан мөнгө та нарыг битгий хэл юм хөдөлгөх болсон шүү.Хамгийн зүрх шимширмээр гэвэл тэр бол бидний болон монгол улсын мөнгө.Мэдэхгүй юм даа сэтгэл нь өвддөгүй л юм байхдаа
Зочин [103.26.194.150] 2022-12-14 12:29:53
Луйварчид нь хуйвалдаад хэдэн залуус хөхөө өвлийн хүйтэнд хий дэмий даарч хоцрох вийдээ жагсаал суулт үр дүнд хүрээсэй
ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-14 09:49:54
ХУЛГАЙЧУУДЫГ ЯЛЖ ЯЛЛАХ БОЛНО.
Иргэн [202.126.89.240] 2022-12-14 01:15:08
АВИЛГА албан тушаал , Хээл хахуул, Эх орноо худалдсан, бусармаг бүхний уур уурхай болсон одоогийн их хурал огцор!!! Та нар Монголыг хэдэн удаа арилжих вэ? Монголын ард түмэнд үлдэх жоохон ч гэсэн ашигт малтмал газар шороо байна уу????.
MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.83.156] 2022-12-14 00:27:54
INIKURA.URAN.ZURAGIN.KOMPANII.ZAXIRALD.XALDJE.2022.ONI.12.13.OROIN.21.30.MINUTIN.YED.XALDAJ.ZEIBTEI.MONGO.TOGROG.URAN.ZURAGUUDIG.ABJ.ZUGTAJ.INIKURAG.ZYYN.GARIG.BUUDAJ.ABJ.ZUGTAACAN.BAINA.TUXAIN.GEMT.XERGIG.EKOLOGIN.ZAGDAAGIN.ALBANI.XULGAAJUUD.XAN.UUL.DYYRGIN.11.DYGEER.XOROONI.XUUJIN.BARANK.BAISHANGIN.EZEN.JAMZ..NERTEI.BATERDENE.ANGID.N.BAICAN.16.CURGUULIN.8.B.ANGIG.1983.OND.TOGCCON.CERJMIDAG.XOER.XAMTRAN.GYIZETGECEN.BAINA.EKOLOGIN.ZAGDAAGIN.DED.TYRYYJ.NACANJARGAL.NERTEI.XULGAAJ.N.XAN.UUL.DYGREGIN.ERYYLJYYLEXIN.AXMAD.BATCAIXAN.DED.TYRYYJ.JIJIG.BYLTGER.NYDTEI.XUUJIN.089.ANGID.1986.ONI.ZAG.UURIN.CALAAND.XOLBOOJIN.MORZ.SHIBEGJ.BAICAN.NERGEI.ALUURJIN..XEREG.YILDEJ.BAICAN.XYN.AMINI.XEREGTEN.BAINA.
ЭМЭЭ [192.82.82.238] 2022-12-13 19:35:51
1990ОНД ЗАЛУУС НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БОССОН . ГЭВЧ ТЭД ЯЛАГДСАН . ТЭДЭНД УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА АЛСЫН ХАРАА ДУТСАН . ТЭД ЗАМДАА ТӨӨРЧ НЭГ ХЭСЭГ НЬ МӨНГӨНД ХУДАЛДАГЛАЖ НЭГ ХЭСЭГ НЬ МЭДЛЭГ НЬ ДУТАЖ АЛДАА ГАРГАЖ НҮХЭНД УНАСАН . ТЭДНИЙГ КОММУНИСТУУД ОВЖИН АШИГЛАЖ ЭХ ОРНЫГ МИНЬ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ЭЛБЭЖ ИДЭЖ ЭВХЭЖ ТҮРИЙЛСЭН . 90 ОНООС ХОЙШ МАХН БУЮУ МАН - ААС ӨӨР ЯМАР Ч УЛС ТӨРИЙН ХҮЧИН ДАНГААР ЗАСАГЛААГҮЙ . ИЙМД ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ АВИЛГА ХУЛГАЙГ МАН ХАРИУЦНА . МӨНГӨНД ХУДАЛДАГДСАН НӨХӨД АН - АА ХУВИЙН ӨМЧ ГЭЖ ҮЗЭЖ АРД ТҮМНЭЭ МАРТААД ЗҮГЭЭР Л МАН -Ы БҮХ БУРУУГ ҮҮРДЭГ БАРУУН ХОЙД ТАЛЫН ХАР ОВООХОЙ БОЛСОН . ӨНӨӨДӨР ЖАГСАЖ БУЙ ХҮҮХДҮҮД БАС Л ГЭНЭН СЭТГЭЖ БОГИНО БОДОЖ БАЙНА . ЯГ ЭНЭ ХЭВЭЭР НЭРС ЗАРЛА !! ГЭЭД БАЙХ АВААС МАН - Ы ИДЭШ Л БОЛНО . ХУЛГАЙГ ОФФТЁК ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ДЭЭД АЛБАН ТУШААЛТНААС ХАЙХ ЁСТОЙ . ИЙМИЙН ТУЛ МАН - ЫГ ТАРААЖ ИХ ХУРАЛ .ЗГ . ЁРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦОРУУЛАХ ШААРДЛАГА ТАВИХ ЁСТОЙ .
Сонгуулийн хугацааг аль болох наана зарлавал зохино. [103.212.118.148] 2022-12-14 16:03:40
Ээлжит бус сонгуулийг 2023 оны ХАВАР зарлах хэрэгтэй байна.
Гэм буруутны нэр зарлах нь ойрын үед бүтэх үү? [103.212.118.148] 2022-12-14 16:01:16
Эмээ зөв ба үнэн зүйл бичжээ."Нэрс зарлаа!" гээд байвал МАН-ын сул идэш болно шүү. Нэрс зарлахын тулд шүүхээр тэр хүмүүсийг гэм бурууг тогтооно гэнэ. Шүүхийн эцсийн шийдвэр гартал лав 2 жил болж, тэмцэгчдийн тэвчээрийг барна. 2024 оны сонгууль өнгөрүүлэх учир нэр зарлах нь хэтийн зорилго байж болно. Харин ОДОО бол богино хугацаанд биелж болох ДААЦТАЙ шаардлага тавих хэрэгтэй байна. Жишээ нь одооны дампуу парламентыг тараах, УИХ-ын сонгууль 2023 онд зарлах. Тэгээд л ШИНЭ Засагтай хамтарч үүсчихээд байгаа завхарлыг засч залруулья.
Зочин [203.91.115.53] 2022-12-13 18:45:11
Ялах хэрэгтэй байна. Энд бууж өгвөл тэгээл энэ улс соц улс болно. Идсэн нь хожно.
mangas [76.135.243.86] 2022-12-13 18:44:52
su batbold hurelsug zandanshatar badamjunaui hurelbaatar cerenpuncag sumyabuzar za tegeed manii malnuud tiim baihgui shuu uih tar zasgiin gazar ogcor
ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-13 14:49:24
ОДОО МАН БҮҮР ХУЛГАЙ ГАРААГҮЙ ЮМ ШИГ ЮМ ГУЦААД БАЙНА УУ ДАА. ТЭГВЭЛ УИХ-Г ТАРААЖ ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, БИДНЫ ТЭМЦЭЛ Ч ӨӨРЧЛӨГДӨНӨ ШҮҮ. ХУЛГАЙЧУУДАА
зссссссс [150.129.141.72] 2022-12-14 19:58:51
чи хар хүйтэндээ хөлдөж үх чамайг дагаж хөлөө хөлдөөхөө ч болих уу даа муу гөлөгөө!!!!
ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-13 14:44:02
ЯЛАХ ХЭРЭГТЭЙ
Зочин [192.82.90.84] 2022-12-13 14:25:59
Сая ЗГ аас хийсэн мэдээлэл хулгайчидаа хамгаалж баахан юм ярилаа ых лээ
Зочин [64.119.17.205] 2022-12-13 14:20:16
Бүгдий нь хуугаар нь огцруулаад хилийн хориг тавьж байгаад бүгдий нь шоронд хийж хөрөнгий нь хураах өөр зам байхгүй. Хулгайч хулгайчдаа хариуцлага тооцно гэж хэзээ ч байхгүй.
Иргэн [103.26.193.240] 2022-12-13 12:13:07
Танай эзэн жонхуу юу гэж байна тэр л сайн мэднэ
Хугацаа гэж тэмцлийг хааш нь эргүүлэх бол оо? [103.212.118.148] 2022-12-13 12:02:13
"Ялах ёстой" гэж хэлэх амархан. Гэтэл "Адгийн зарга арав хоног" гэгчээр энэ нүүрсний заргыг шалгаад, баримтжуулаад, прокуророор хянуулаад, шүүхийн 3 шатаар оруулж шийдэж дуустал лав 1 жил 6 сарын хугацаа шаардлагатай болно. Энэ удаан хугацаанд манай тэмцэгчид одооных шигээ тэмцээд сууж чадах болов уу? Цаадуул чинь үүнийг андахгүй ш дээ.