УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Олон Түмний Зовлонд Цадах Болоогүй Юу?

Д.Тулга / Улстөр

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг бичжээ. "Би 2012-2014 оны хооронд Уул Уурхайн сайдаар ажиллаж байсан.

Н. Алтанхуягийн шинэчлэлийн ЗГ 2012 оны 08 сард байгуулагдахад Оюутолгой төслийн ТЭЗҮ болон гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалтын зардлын 4тэрбум$ нь7тэрбум$ болж 60%-иар өссөн бв. Хэтэрсэн 3 тэрбум$ нь тухайн үедээ МУ-н нэг жилийн төсвийн орлогын 60%-тай тэнцэх, Чингис бондын санхүүжилтийг дахин нугалсантай тэнцэх хөрөнгө юм.

Хөрөнгө оруулалтын зардал нь өсөхөөр МУЗГ-н 34%-д ноогдох зардал буюу өр зээл нь нэмэгдэх нь ойлгомжтой. Иймээс энэ зардалд ЗГ-ын шийдвэрээр аудит оруулсан.Энэ үеэс эхлэн 2012-2014 оны хооронд “ Бүү Март, Мартвал Сөнөнө” нийтлэлээрээ ард түмнийг сэрээж ардчилалд хөтөлсөн хүндэлж явдаг Баабар гуай маань Оюутолгой ххк-аас намайг мөнгө нэхсэн, хөрөнгө оруулагчдыг хөөсөн туусан зэргээр бараг 7 хоног болгон доромжилдог байсан.Тэр үед би УИХ& ЗГ-ын гишүүн байсан учраас хэнд ч шүүмжлүүлэх үүрэгтэй гэсэн үзэл бодол дээрээ байсан.Гэхдээ би хууль зөрчсөн, эсхүл бурууг хийгээгүй, эх орныхоо эрх ашгийг умартаагүй тул яваандаа учир нь олдоно, Хүн Хэлээрээ мал хөлөөрөө гэдгийн жишгээр ойлголцоно хэмээн бодож явлаа. Гэтэл саяхан бас дахиад л хөрөнгө оруулагчдын хаалгыг эвдсэн гэх мэтээр сошиалаар доромжлов.

Би тэр О’Төслийн зардалд аудит хийлгэдэг нь “Улс эх орон, нийт иргэдийнхээ эрх ашгийг дээдэлнэ …хэмээн” төрийн сүлдэндээ өргөсөн тангарагаа л биелүүлсэн төдий юм.

Австрали улсын нэг улс төрч Монгол улсад О’Төслийг явуулахын тулд 1 тэрбум$-н авилгал төлсөн хэмээн мэдэгдсэн нь сонинд гарсан байдаг. Дараа нь олж мэдсэнээр Баабар гуай маань О’Төслийн PR-чинаар ажиллах гэрээтэй байсан гэдэг.

Сүүлдээ Баабарын доромжлол нь гэр бүл лүү минь хүртэл орсон. Өнөөдөрт гэсэн twitter-ээр Монголд авилгалыг цэцэглүүлэгч бүлэглэлийнхээ тролуудаар дайруулсаар бна… Ард түмний зовлонд цадахгүй бололтой…

Тэр үед О’Төслийг явуулахыг УИХ

76 гишүүн 76-лаа дэмжиж байсан юм шүү! Харин 34%-г аль болох бага хүүтэй бага зээлээр ав,Ашигт малтмалын Нөөц ашигласны төлбөр( АМНАТ)-өөс давсан менежментийн төлбөр, 50 жил хөдлөхгүй 5%-н АМНАТ байж болохгүй гэдгийг шүүмжилсэн.

Эдгээр заалтаас болоод одоо ямар байдалтай байдагийг хүмүүс мэдэх байх.Эрдэнэт УҮГазар зэсийн үнэ 5,500$ -с давахад 5% дээр өсөн нэмэгдэх АМНАТ төлдөг. Тэгээд энэ гэрээний үр дүнгий нь хар. Анхны ТЭЗҮ-гээр МУЗГ 2021 оноос ноогдол ашиг авч эхлэх байсан бол одоо 2050 болсон гэх. Энэ бүхэнд хөрөнгө оруулагч тал ямар ч буруу байхгүй, тэд хүчээр юу г ч шийдэж чадахгүй. Ганцхан улсаа худалддаг улстөрчид буруутай.

Харин энэ Л. Оюунэрдэнийн ЗГ сайн ажилласны үр дүнд 34% авахад зээлсэн хөрөнгийг хүүтэй нь хамт хүчингүй болгуулж чадсан бололтой.Энэ бол том амжилт юм.Шалтгаан нь цаашид зэсийн эрэлт өсч байгаа тул зах зээлийн дундаж үнэ 8,000$-с буурахгүйтэй холбоотой болов уу?

Бодит байдал ийм бна. Би одоо бол би жирийн ардчилсан МУ-н иргэн, нөгөө талаас буруугүй тул хэн нэгэн этгээдэд доромжлуулаад явна гэж байхгүй. Эцэст нь хэлэхэд МУ-н төр засаг, улмаар хууль хяналтын байгууллага авилгал, хулгайгаар баяжсан бүлэглэлүүдтэй хариуцлага тооцохгүй байсаар байгаад л бүх асуудал оршиж бна. Хэрэв энэ байдал цаашид даамжирвал ямар асуудал үүсдэгийг бусад орнуудын муу түүх харуулсаар бна…

Авилгалд идэгдсэн оронд Ардчилал оршин тогтноход хүндрэлтэй…

Бүх Монгол хүн хойч ирээдүйгээ бодох цаг нь болжээ?

Хэн нэгнээс хариу

авах гэвэл өөрөө муу хүн болно.

Зүгээр л орхи, хая бурхан аандаа тэр хариуг түүнд өгдөг гэдэг сургаалд итгэе!

Залуучууд маань ухаалаг хэрсүү болжээ. Тэд эх орноо өөд нь татаад аваад явна гэдэгт итгэж байна! Бүх боломжоороо дэмжих болно…." гэсэн байна.


Сэтгэгдэл

Бужидо [192.82.69.61] 2022-12-16 04:46:20

Баабар гэж хятад хүн Элбэгдорж халзан Ганболд М.Энхсайхан гээд өмхий хятадууд монголд 30 жил хятад санаагаа гаргаж гай боллоо доо.Хар хятадын үр үндэс асар хорлонтой ажгуу

Зочин [64.119.21.72] 2022-12-14 16:40:26

Архичин Б. Батбаяр( баабар) н РиоТинтогоос авсан мөнгийг Монголыг татвар төлөгчид л төлдөг . Муу тайрдас АН аа оршуулцан гээд байгаа МАН н нууц агент

Зочин [124.158.65.123] 2022-12-14 11:51:24

за чи дут чоно борооноор оноо авах гээд шаажийн

ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-14 11:13:08

БААБАР ГЭЖ УХААНТНЫ ДҮРД ТОГЛОСОН ЗӨНӨГ БОЛ УРВАГЧ БАРУУНЫ ГАР ХӨЛ БОЛСОН НОХОЙ ШҮҮ ДЭЭ

Зочих [192.82.82.156] 2022-12-14 08:40:54

АН-ын нөхдүүдээс энэ ГАНХУЯГ ИХ АЯТАЙХАН ХҮН САНАГДДАГ ШҮҮ

зочин [124.158.65.151] 2022-12-17 07:09:06

Энэ долир уу ээ мэдэхгүй Баавар үүнийг бүр голдоо нүхгүй тэнэг толгой гэж яг оноож хэлсэн байдаг

Зочин [124.158.65.123] 2022-12-14 11:51:45

тэгээд шаалцаач

Нэр үгүй [103.11.195.34] 2022-12-13 18:20:25

Баабар тэргүүтэй ОТ талд ажилласан нөхдүүд байсан нь үнэн шүү дээ. 7 буудлын Должин эмээ ч гэсэн хашаа байшингаа хөлслөөд хөөрхөн орлого олно. Гэтэл манай ЗГ-н хийсэн гэрээ бүх баялгыг ухаж дуусаад 22 тэрбум ам долларын өртэй үлдэх гэрээ хийсэн. Түүнийг хамгаалагчид бол яав ч эх орноо гэх сэтгэлтэй хүмүүс биш. Харин Оюун-Эрдэнийн ЗГ сайн ажилласан нь үнэн. Одоо ОТ болон тэдний гар хөл Оюун-Эрдэнээс хонзонгоо авахаар санаархаж байгаа биз

Зочин [148.60.92.227] 2022-12-13 18:17:12

Ganhyag aa!!!chi ch tanai nam ch olon tymnii zoblontoi holbootoi buyan zaya gej baidag bol zadah boloogyi yu?Nobs oo!!!!!hen ch ta nariig heregsehgyi chag ye irsen baina,syydereer syytegnen sylseen asgaj yabna uu?Muu hylgaich luibarchidiin negdmel hamsaatan???????????????

Зочин [172.91.183.102] 2022-12-13 17:38:17

Энэ мэдлэггүй, бас тэгээд тэрүүхэндээ коммунист сэтгэлгээтэй эргүү нөхөр гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж тууж явуулсан. Яах ч аргаглй ОТ үлдсэн, бусад хөрөнгө оруулагчид зугтсан

Иргэн [103.26.193.240] 2022-12-13 16:19:39

Энэ муу хулгайч ичихгүй хуцдаг байна шүү дээ жонхуу эзэнтэйгээ цуг жангаа ид

Зочин [202.126.90.135] 2022-12-13 15:39:21

БҮХ ХҮН БУРУУГҮЙ .ЭНЭ ХҮН БҮР Ч БУРУУГҮЙ ЮМ БИЗ ДЭЭ? ТЭГВЭЛ БУРУУТАН НЬ ХЭН БЭ? Оньсого таалцаар байгаад, замхрах бийдээ.

Жирийн л приустэй иргэн [203.91.115.53] 2022-12-13 18:43:42

Би л хулгайлсан болж таарах нь дээ.

Ььв [45.9.228.194] 2022-12-13 15:12:54

Энэ өөрөө цадсан юм уу


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.