Ө.Шижир: Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ
АТГ-аас өнөөдөр /2022.12.13/ мэдээлэл хийж, нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Гэтэл тус зарласан нэрсийн дотор УИХ-ын нэр бүхий гишүүн дурдагдсан бөгөөд түүний нэг нь ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир байв. Тэгвэл түүний зүгээс уг мэдэгдэлтэй холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, Заа нүүрсчин болоодох лоо. Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ. Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.
Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.
Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе шүү...
Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.
Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна.
Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна. Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ гэлээ.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.18.215] 2022-12-19 00:56:31
Нүүрсний эзэн болохоор нэг л хүн санаархаж байна. Ер нь нэг хүн урд зүгт зочлоод нүүрсний хулгайг сэвүүлсэн гэж хардаж байна шүү. Харин ямар зорилгоор вэ? Хамгийн аймаар нь ҮАБЗ-ийн нууц зэрэглэлтэй гэрээнүүд байгаа нь аймшиг. 3-4 хүн голлох үүрэгтэй гишүүн байж нэг намын 3 этгээд нөгөө намын ганц хүнрүүгээ дайрах.
njjty [103.229.121.193] 2022-12-14 15:00:43
Ийм юм ярих,,,, Тэрэнд нь итгэх хүн их байх юм,Хэзээ Баттулга эсвэл Хүрэлсүх Занданшатар Оюун Эрдэнэ машин бариад нүүрс зөөж явах юм Хэзээ тэд ямар нэг компани байгуулаад ЭТТ гэх мэттэй өөрөө гарын үсгээ зураад нүүрс авах гэрээ хийгээд явах юмГол нь эд хамаарад бүхий хүмүүсээрээ л хийнэ шүү дээ Энэ бол Монголын жишиг,Үүүнийг олох нь хууль хүчнийхэний ажил ингэхгүй буюу ингүүлэхгүй байх нь мафийн тогтолцоо бүхий МАН АН г сонгохгүй байх Баттулга гэгч урвагчийг түүхэн шүүлтээр шүүх явдал
Зочин [202.126.88.120] 2022-12-14 13:13:30
Чамайг зөөж тээвэрлэсэн гээгүй, хулгайлахад найруулж зохицуулж өгөөд хувь хишгээ авсан гэж дуудах биз дээ.
Зочин [202.126.90.119] 2022-12-14 12:48:49
Чамайг хулгай хийсэнний чинь төр нотоллоо шүүдээ
Зочин [192.82.66.229] 2022-12-14 12:31:02
АТГ жүжгээ болих хэрэгтэй
Зочин [103.26.194.74] 2022-12-13 22:23:14
Зөв. Ингэж л няцаах ёстой.
Зочин [192.82.67.173] 2022-12-13 21:50:39
ЗА ТЭГЭЭД ЯВЖ ЯВЖ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЖ АНХАНААСАА БАЙГААГҮЙ БОЛЖ ТААРАХ ЮМ БАЙНА