МАН-ын нүүрсчдийг зарлаагүй нь 37 оныг санагдуулж байна

Aдмин / Улстөр

1937 оны ногоон малгайтнуудыг санагдуулам Хууль зүй дотоод хэргийн сайд Х. Нямбаатарыг Х.Баттулгаас “...Та Монголын хууль зүйн сайд болохоос МАН-ын хууль зүйн сайд биш шүү... Яагаад хүн гүтгээд байдаг юм бэ?...” хэмээн зэмлэлийн гэхээсээ илүү хүлээж авч чаддаг хүнд бол юм бодмоор үг сонссоноос нь хойш хүмүүс магадгүй түүнийг “нохой зан” -гаа орхих болов уу хэмээн найдаж ч байсан байх. Гэтэл Нямбаатар сайд их зуумтгай, өөдгүй дотортой нэгэн гэдгээ удаа дараа харуулсаар. Х.Нямбаатар өнөөдөр төрийн суудалд заларч, хуулийн салбарыг хөдөлгөх нь зуурдынх.

Монгол хүний цус судсаар нь гүйдэг л юм төрийн зангаргаар ажиллах ёстой атал Ардчилсан намыг хямрааж, нэг хоёр хүнийг л буланд шахах ажлыг нэр төртэй хийж намдаа ч биш намынх нь шилэнд шигдсэн хувалзнуудад үнэнч гэдгээ нотлож байгаа нь нүүрсний хулгайд сөрөг хүчнийхээ лидерүүдийг нэр заан шууд зарласан явдал шууд харуулж буй хэрэг.

Нүүрсний хулгайд холбоотой л гэх мухар, муйхар харанхуй мэдэгдлээр бөмбөгдөөд байхаас яг ямар асуудалд, хэрхэн ямар замаар, яаж, хэдийд, хэн хэн хэнтэй холбогдож хэчнээн нүүрс, ямар үнээр зувчуулсан гэдгийг тодорхой гаргаж тавьж чадахгүй мөртлөө “богино зайны өчүүхэн улс төр” ханхлуулсан удаа дараагийн үйлдлүүдэд нь хэн нэгэн аль нэг улс төрийн нам тэр чигээрээ хэлмэгдэн золиослогдох юм бол цаашид гарах үр дагаварыг нь хэн үүрэх вэ.

Монгол Ардын Нам 1990 оноос хойш олонхоороо хүч түрж засгийн эрх мэдэлд оролцоогүй, оройлоогүй он жилүүд гэж үгүй. Гэтэл Монголын эдийн засаг, экспортын алдагдал, хулгайн хэргийг сүүлийн 10-аад жил лааз өшиглөж яваа сөрөг хүчнээ намнах улс төржилт, хийрхэл болгож хувиргасан нь даанч дээ гэмээр.

Хор хутгаж, хов жив ярихаас илүү хямрал, түгжрэл,зуд зурхан эдийн засгийн уналт, инфляци, ажилгүйдэлд нэрвэгдэн тарчилж байгаа ард түмнээ нэг ч удаа болов эргэж харах, элэгний өвчлөл, хорт хавдраар зудны мал шиг хиарсаар байгаад нь анхаарал хандуулахгүй гэж үү.

Олон нийтийн элэглэн шоолж, эмгэнэн гашуудахыг зэрэгцүүлсэн нэгэн бол У. Хүрэлсүх Ерөнхийлөгч. Төрийн тэргүүний хамгийн гол чиг үүрэг бол ард түмнийхээ эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах явдал. Гэтэл ноён ерөнхийлөгч хөшигний ард улс төрийн найруулга хийж суугааг ч бүгд мэдэж байгаа. Та МАН-аас сонгогдсон ерөнхийлөгч биш. Намд чинь нүүрсний хулгайч байна гэдгийг Ж. Мөнхбат гишүүнтэй ам зөрөх үеэрээ ч хэлж л байсан. Гэтэл тэр хүн чинь нүүрсний хэрэгт холбогдуулан зарласан хүмүүсийн дунд алга.

Тэр ч бүү хэл хотгор шанагын уурхайг харьд арилжсан этгээд, хамаг оффшорын баримт нь нууц байхаа больсон Сү. Батболд гээд танай намын луугарууд ямар сиймхийгээр хагартал баяжиж, ямар улс төрийн том нөлөөтэй болоод энэ хэргийн ард нуугдаж хоцрох гэж байгаа вэ.

Өнөөдөр МАН-ыхан, нүүрсний бүлэглэл нэг ширээнд суучхаад Женко, З. Энхболд хоёрыг ч сайхан хуслаа даа... гээд хундага тулгаж болно. Маргааш хүнийг таниж ясыг зурсан ард түмэн чинь та бүхнийг суудлаас чинь зайлуулах ч багадах нүргэлсэн их тэмцэлд бэлэн болцгоох байх шүү.

Зүүн төвийн дарангуйлах дур хүслээсээ ангижирч чадаагүй эрх баригч намын характер төрийн түвшинд хавтгайртлаа газар авч, хэлмэгдүүлэлтийн хавсрагаар Монгол үндэстэн хямралд улам гүнзгий шигдэж болзошгүй нөхцөл байдал бүрдлээ. Говьд байгаа нүүрстэй тавантолгойг Хятадуудад найр тавин өгч оронд нь хязгааргүй эрх мэдэл, эд хөрөнгөнд хөлбөрөх хүсэлтэй бүлэглэл улс төрийн институдын чадамж, хууль ёсны шинжээ хангах боломжгүйтсэн МАН-ыг хааш нь ч гарахгүйгээр чихдэж аваад хүссэнээ хийлгэж байна.


Сэтгэгдэл

Зочин [109.252.139.126] 2022-12-15 19:44:18

Нямбаатар ах . Данхан толгойтой дууриасан ош хонзон оворолсон шуд зуусан зана сан аймшгийн хумуус. 1937 оны ногоон малгайтнаас энэ ах дуу хоер ялгарах юм алга.

Зочин [202.9.40.25] 2022-12-15 07:43:52

Цус сорогч МАН одоо үе өнгөрөөлөө. Хар толбо болж түүхэнд үлдэнэ. ЗГ ЕОК з/б хийсэн тодорхой. Шүүх АТГ Цагдаа шуул МАН аас томилогддог учмр бүгдийн оптоор нь огцруулсан зөв

Зочин [219.109.193.223] 2022-12-14 19:55:24

Том хулгаруудын нэрийг прокурор зарлаж байгаа нь ард түмний ялалт , хулгаруудын 37 он юм болов уу даа

Зочин [202.9.40.31] 2022-12-14 17:03:54

Хайяаааа гүн эмэгнэл илэрхийлье

Зочин [202.9.40.31] 2022-12-14 17:02:16

ман гэдэг нам ингээд булшлагдваа хөөрхий. Өндөр настайм даа зайлуул 102 нас хүрээд бурханы орондоо залрав шүү. Ум сайн амагалан болтугайййййй

irgen [202.55.188.35] 2022-12-14 15:33:17

i AN iig tatan buulga.Hulgaichiin uur boljee.

Зочин [202.126.88.74] 2022-12-14 12:16:44

AN garch irj baij MAN iin nvvrsnii hupgaichdaa namnana

Зочин [202.126.88.74] 2022-12-14 12:10:53

MAN iinhan haa ochij nvvrstei zuuraldahgui hvmvvs garagddag shvv...kk

иогэн [66.181.161.35] 2022-12-14 12:04:44

том хулгайч нв урвагч Баттулга

НЯМБААРТАГТ [122.201.21.110] 2022-12-14 09:09:15

НЯМБААРТАГ АА, ЧИ ҮАБЗ-ИЙГ БУРУУТГАЖ БУЙ БОЛ БАТТУЛГААС ГАДНА ИЖИЛ ХАРИУЦЛАГА АЛДСАН ЗАНДАНШАТАР ХҮРЭЛХҮҮР, МИ. ЭНХБОЛД НАРЫГ АДИЛХАН ХУЛГАЙЧААР ЗАРЛАА. ЧИ БИТГИЙ ХОНЗОГНОЖ ГАНЦ ХҮНИЙ НЭР БАРИАД БАЙ МУУ ОЙМСОНД НААЛДСАН БӨӨСӨӨ

Зочин [64.119.21.51] 2022-12-14 10:01:52

Бид яг засаг төрөө удирдахдаа нэг НАМТ ТӨВТЭЙ хятад улс шиг болчихсон юм уу даа.Даргаа шүүмжилсэн хүмүүс маргааш нь шоронд явдаг , хуурмаг хэрэг тохдог явдал гаарч байна даа.1990 онд Коммунизмээ устгаагүйн гайг 101 дараа одоо ч үзсээр байна даа.Бүх хүчний байгууллага , цэц , бүртгэлийн газрыг бүгдийг МАН өвөртөө хийчихжэн

Зочин [66.181.160.105] 2022-12-14 08:38:46

Энэ хүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлүүүд нь өмнөх дүрээ яг давтаж байна. Олон жилийн дараа түүх судлаачид түүнийг "Мэнгэтбаатар" нэрлэх биз. Бид ерөөсөө коммунизмаасаа салаагүй юм байна.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.