Ц.Анандбазар: Нүүрсний хулгайн мөнгөөр иргэдийн ипотекийн зээлийг төлүүлнэ
Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарласантай холбоотойгоор нэр холбогдсон УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Алдсан боломжийг ард түмэндээ авчрахын төлөө тэмцэнэ
-Бид тав дотор нүүрстэй холбоотой хүн байхгүй. Долдугаар ангиасаа хойш нүүрсний талаар мэдэхгүй гэж хэлснийг зарим хүн инээдэм болгож байна. Бизнес эрхэлдэг хүнд эрхэмлэдэг зан чанар, нандин зүйл гэж бий. Би өөрөө бурхны шашинтай. Хулгай гэдэг зүйлийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс ард түмэнтэйгээ нийлээд нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцээд жинхэнэ хулгайчийг гаргаж ирнэ. Ард түмний амьдрал хэцүү байгааг эхнээсээ би ярьсан. Ингээд л намайг Сүнээ гээд янз бүрийн хүмүүстэй холбосон. Энэ бол цаанаасаа захиалгатай. Жинхэнэ хулгайчийг олох гэсэн ард түмний итгэлийг мухардуулж байгаа зүйл. Ингэлээ гээд бууж өгөхгүй. Алдсан боломжийг ард түмэндээ авчрахын төлөө тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ. Унтаж байгаа баавгайг сэрээх нь үүрээ эвдүүлэх аюултай гэсэн Орос ардын үг байдаг. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулагдангуут энэ асуудал гарч эхэлсэн. Энэ ажлын хэсгийг үр дүнтэй ажиллуулах нь чухал. Шударга хөдөлмөрлөдөг хүн Монголд хэд байна вэ? Нүүрсний хулгайн хэрэг дээр зөв тэмцэх ёстой. Илрүүлэхгүй бол бүгдээрээ хохирно. Та бүхэн бас мөнгө төгрөгт битгий автаарай" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэнэ
-Миний ярьдаг нэг зүйл бол далд эдийн засаг. Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний далд эдийн засаг урд хил дээр байна гэж Ерөнхий сайд ч хэлсэн. Энэ бол үнэн. Ийм далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгааг ил болго гэж би байнга ярьдаг. Гэтэл надад үүний төлөө сануулга өгөх гэж байгаа юм уу гэмээр энэ асуудалд миний нэрийг холбож байна. Би Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Хэрвээ очихоор бол хүнээр л заалгаж очно. Тэр хулгай нүүрлэчихсэн Эрдэнэс Тавантолгойн оффис хаана байдгийг ч мэдэхгүй. Захирал Б.Ганхуяг гэж хүнийг нь зүгээр л зүс танина. Түүнээс биш уулзаж байгаагүй. Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна.Хүний нэр төрд ингэж халдаж байгаа бол асуух хэрэгтэй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэсэн компанийн эзэмшилд Өмнөговийн Цогтцэцийд 2-3 шатахуун түгээх станц байдаг. Тухайн станцаас тэнд төмөр зам тавьдаг компаниас эхлээд хүмүүс автомашинууддаа гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд шатахуун авдаг. Энэ бол зүгээр л өдөр тутамд байдаг бизнесийн харилцаа. Өөр надад юу ч байхгүй. Хэрэв би тэнд машин явуулдаг, хулгай хийсэн асуудал байвал шууд хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана
-Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Энэ асуудлын үнэн зөвийг хуулийн байгууллага тогтооно. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана.Нэр төрд халдсан энэ хэргийг үнэлүүлж, мөнгөн дүнгээр тойргийнхоо зарим иргэнд гэр авч өгнө. 2012 онд УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар Төрийн тусгай албадын дарга нарыг өөрчлөхөд би ажлаа өгсөн. Гомдоллоод байдаггүй. 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Үүний дараа үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, “Импайргаз Монголиа” ХХК-д ажилласан юм. Тус компанийн хувьд байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Нүүрстэй ямар ч холбоогүй. Намайг харлуулах зорилгоор мэдээ бэлтгэж, хэвлэлээр цацсан хүнийг би мэдэж байгаа. Цаг нь болохоор хэн болохыг хэлнэ. Тэр хүнд хандаж “Зүгээр байхад зүүгээр хатгаад байвал, зөрүүлээд тэвнээр хатгана гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Миний хөрөнгө, орлого өссөн юм байхгүй
-Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоо байхгүй. Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хорооны хаалттай хуралдаанд ороод гараад ирсэн миний нэрийг зарласан байна лээ. Бодвол төв талбай дээр жагсаж байгаа иргэдийг нэр гаргаж ир гэхээр хаяж байгаа байлгүй гэж харж байгаа. Дуудаж, асуусан, холбогдсон юм байхгүй. Одоо АТГ руу орж асууя. Миний хөрөнгө, орлого өссөн юм байхгүй. Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юмуу учрыг сайн олохгүй байна. Үндэслэлийг нь мэдэх юм алга. "Эрхэт монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаярыг мэдэхгүй, нэр нь орчихсон байсан. Өмнөговь аймгийн бүх дарга, гишүүдийг жагсаалтад оруулсан байсан. Нүүрсний хулгай, офтэйк гэрээ нь намайг ажиллаж байх үед хийгдсэн, цаг хугацааны хувьд тэгж таарч байгаа юм байна лээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.113.42] 2022-12-18 11:17:31
тэгэж тэнэгтсэн дорвол өргүй бол баян гэгчээр өр ширнээсээ салаачээ тэнэгүүдээ
Зочин [202.126.88.99] 2022-12-16 02:13:35
Энэ яасан хуцдаг нохой вэ. Бага тэнгрийн амыг энэ хулгайчаас авцгаая
Yun zeel tegleh..belen taraaj.ug [202.131.233.133] 2022-12-15 14:09:42
Bolohgui..zugeer llshudarga taraaa..bas barilgiin biznrsiig demjuulehni eeeee..
059 [64.119.29.144] 2022-12-15 10:44:35
Anandbuzariin khamaatnuud bugd ipotekiin zeeltei yum bna l daa...Zaildaa buzraa chi bas yu ch ve dutdaa...Zaluuchuud temtseed bosgood sokhood irsen zuiliig olgoj avaad medreltdeg bna sh dee...buzar mini chinii yavsan gazar urgelj buzar bulai bdag kholkhon baidaa...
Иргэн [202.126.89.193] 2022-12-15 10:34:13
Энэ Ананд тэнэгээ батлаад байх юм. Юун ипотек вэ.Бүх иргэнд хамааралтай юм яриачээ.Эсвэл улсын орлого болглод их өрнөөсөө хасна гээч.Дандаа өөрийгөө эхэлж бодох өвчтэй хүн юмаа
Зочин [202.9.46.216] 2022-12-15 08:01:49
Анандбазар гэдэг нэг шударга гишүүн гарч ирэхнээ. Багатэнгэрийн амны хууль бус барилгаа нураагаад байгалийг нь нөхөн сэргээгээд улсад буцаагаад тушаачих тэгвэл чамайг дэмжие.
Зочин [91.20.63.149] 2022-12-15 05:29:42
Монголын хүнд гэмт хэрэгтнүүд.
Zochin [192.82.70.164] 2022-12-14 23:36:23
Ipotik awaagui hunii bankni ur zeeliig darj ug.
Mongol arduud [192.82.70.164] 2022-12-14 23:34:45
i buh ard tumnii tsalun tetgever beznis gd buh uriig tsegel uhsnii ipotik bugd uriig tegel zaa.estoi unen bair sawaa shahaj bas huvalz shig soroh sanaa.buh ard tumen uriig haaj darj ug
зочин [192.82.71.219] 2022-12-14 23:06:29
Нүүрснээс хууль бусаар орлого олсон бол тэр бүх орлогыг хурааж улсын төсөвт оруулах, төвлөрүүлэх ёстой. Юун иргэдийн ипотекийн зээлийг энэ мөнгөөр төлөх тухай Анандбазар гуай яриад эхлэв? Ипотекийн зээл аваагүй иргэд яах болж байна вэ? дахиад л хохироод үлдэх үү? Ахмадын зээл тэглээд юу боллоо? Зээл аваагүй ахмадууд хохироод л үлдсэн биз дээ? Ийм тэнэг гэмээр зүйл бодож олж иргэдийг хуурдаг, цонхны цаанаас чихэр долоолгодог арга барилаасаа эрх баригчид, МАН, төр засаг, УИХ-ын гишүүд нь татгалзмаар ичмээр биш үү?
Зочин [66.181.187.132] 2022-12-15 07:43:16
Tiim ee sanal neg bna. Heseg hunii asuudliig shiideh ni baij bolohgui. Ter luivarchdiin buh horongiig ni huraaj mongo bolgood tusdaa sand bairshuulj ard irgedeesee sanal avch ajliin bair nemegduulehed zartsuulah ni zuitei
Зочин [118.235.14.55] 2022-12-14 22:50:11
Сү ананд ажнай гэсэн дарааллаар толгойг таст
Зочин [139.5.219.196] 2022-12-14 20:54:14
Нэр төр чинь сэргэхгүй ээ
Зочин [192.82.81.124] 2022-12-14 19:15:02
эд нараас 40 их наядыг гаргуулж улсын өрийг бүрэн дарж, 4-р цахилгаан станц, босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны зам тавь
зочин [103.57.95.176] 2022-12-14 18:35:29
Баттулгам хэлэхдээ, ОФШОР-ын мөнгийг авчирч бидний байдлыг дээрдүүлж утаа униараас салгана, бүгдийг орон сууцанд оруулах маягийн юм хэлэхэд бас итгэж билээ, тэрэн шиг л сонсдож байнадаа. Бүгд худлаа уран донгодох юмаа.
Зочин [66.181.161.92] 2022-12-14 18:00:52
Ed nariin shees ni goojih ni
Зочин [203.17.23.197] 2022-12-14 17:43:03
Битгий хуц. Чи орон сууцаа шахаж борлуулах гээ юу. Зээл аваагүй иргэдийн хохь болох уу