Ш.Түвдэндорж: МАН-ынхаан, та нар ард түмний зовлонд цадах болоогүй юу?

Aдмин / Улстөр

Ардчилсан намаас өнөөдөр /2022.12.14/ хэвлэлийн хурал хийж дараагийн нүүрсний хулгайчдын нэрсийг зарлалаа. Хэвлэлийн хурал АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж, Б.Ган-Очир, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал нар оролцож, мэдээлэл өгөв. Мөн Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсгийг байгуулж, даргаар нь АН-ын дэд дарга Б.Ган-Очирыг томилсон байна. Энэ талаар АН-ын дэд дарга Б.Ган-Очир “Дайны хажуугаар дажин гэгчээр эрх баригчид буруу болгоноо сөрөг хүчин рүү чихэж, зөв болгоноо өөртөө наах гэж байна. Үнэний учгийг олох зорилгоор саналууд дэвшүүлье. Үүний хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр шаардлага хүргүүлж байна.

2017-2021 оны ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх тэмдэглэлийг өгөх. ҮАБЗ-ийн зөвлөмжийг гаргахад ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсэг зурсан байх учиртай. Гурван хүн суугаад хэлэлцэж байхад тэмдэглэл, протокол нь байх ёстой. Хэн, юу гэж хэлж байсныг бид мэдмээр байна.

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад оруулсан нүүрсний гэрээний эх хувийг үзье. Бүгд дүн шинжилгээ хийе. 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаас одоог хүртэлх ҮАБЗ-ийн зөвлөмжөөр байгуулсан гэрээний эх хувийг мөн үзье.

ҮАБЗ ажлаа УИХ-ын өмнө хариуцдаг. Тиймээс хуулийн шаардлагыг хангах бусад мэдээллийг авмаар байна. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр оффтейк гэрээ хийгдсэн юм бол Засгийн газар хэрэгжүүлсэн байж таараа. Тэр үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар юу гэж хэлж, юу хийж байсан бэ. Үүнийг ил болго. Тэгэхгүй бол АН-ын идэж уусан гээд, өөрийнхөө хэдэн гишүүнээр туг тахиад байж болохгүй. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч болон АН-аас сонгогдсон гишүүдийг нэрлээд байж болохгүй" гэлээ.

Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал энэ талаар "Нүүрсний хулгайд хамааралтай байж болзошгүй албан тушаалтнууд бол ГЕГ, МХЕГ, АТҮТ, Эрдэнэс Тавантолгой ХК юм. Энэ байгууллагуудын удирдлагыг хэн томилдог вэ. Тэднийг МАН-ын Засгийн газар, Сангийн яам томилно. Энэ хүмүүсийн үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр хэлж байна. Эсвэл намдаа нөлөөгүй хэдэн хүнээр туг тахилаа. Өчигдөр би та бүхэнд Ч.Хүрэлбаатар, П.Анужин, Сү.Батболд гээд гурван хүн нэрлэсэн. Сү.Батболдын эхнэрийн дүү болох Б.Асралт нь ГЕГ-ын дарга байсан. ГЕГ-ын даргад мэдэгдэхгүй нүүрс хилээр гарна гэж байхгүй. Мөн хоёр гишүүний нэр бидэнд ирсэн.

Нэг нь, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан. Нөгөө нь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Нүүрсний хулгайнаас гадна нүүрс худалдан авах гэрээ байгуулахад гэрээ бүр дээр нэг тонн нүүрс тутамд 1-2 долларын авлига авч байж байгуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүнийг АТГ-т шилжүүлж шалгуулна” гэв.

Харин АН-ын ҮБХ-ы гишүүн Ш.Түвдэндорж: "МАН-ынхаан, та нар ард түмний зовлонд цадах болоогүй юу? Та нарын дотоодын зодоон, хулгай, дээрмийн асуудал хэтэрлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн байдаг. Хулгайч, дээрэмчин, хүчин хийгч, алуурчин гээд бүх хүн манай намд байна гэж. Хэн нь илүү эрх барьж, хэн нь илүү мөнгө идэх вэ? гэж алалцсан. 12-р сарын 6-нд МАН-ын Бага хурал болох ёстой. 12-р сарын 4-нд санамсаргүй энэ жагсаал эхлээгүй. Хоорондын зодооноосоо болж тэд анх нүүрсний хулгайн асуудлыг анх гаргасан. Ард түмэн шударга бус явдлыг эсэргүүцэж байсан учраас дэмжиж, жагсан улмаар МАН-ынхан хянаж чадахаа больж, бүх нийтийн тэмцэл болж хувирсан. Та нарын хэрүүл, зодоон арай дэндэж байна " хэмээсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.237] 2022-12-16 07:13:28

Zuv shuu. Ta buhen min ard irgedee umgeelj hamgaalaarai. Heurhii zovson tumen min hezee eud nar harah ve . MANJIIN hdfen zuun jiliin darlald irosiin 70 jiliin kolonichlol kommunist namiin 100 jilikn daranguilal geed mash ih zovlon zudguur dynduur tuuchij udiig hursen tumen olon min jargah tsag n bolson baimaar Yamar gjnigtai ve

Sunjind [202.9.41.8] 2022-12-16 00:09:26

Sunjin buudald zarsan ni unen shuu hurelee

Зочин [66.181.161.127] 2022-12-15 22:01:33

Ардчилсан Намын аль хэсгээс нь энэ нөхөр дуугарч байгаа юм?Хууль ёсны АН уу? Хууль бус нь уу?

иргэн [59.153.112.179] 2022-12-15 17:26:58

2008 онд Монголын өдөр тутмын сонинуудад Дерипаска анхүүжүүлж Оросын тусгай алба Баттулгыг өөрийн ашиг сонирхолд ашиглахаар болсон тухай бичиж байсан.Урвагч Оросуудад үүргээ амжилттай биелүүлж Монголын хөгжлийг хэдэн арван жжилээр хоцроож энэ хугацаанд Орос иж бүрэн 4 нүүрсний орд уурхайг ашиглалтанд оруулж төмөр зам болмтьын чадлаа нэмэгдүүлсэн.Одоо Монголын төмөр замаа ашиглаагүй байна. Урвагч хулгайгаа хийсэн бөгөөд хулгайн мөнгө Оросллс авсан шагналаараа авилгач хуульчдыг худалдан авснаар ялаас мултран,мунхаг ураан муутай иргэдийн ачаар бүр Монгол улс урвагч Ерөнхийлөгчтэй болсон Одоо амтшин нэмэн хулгайлж Баясгалан гэгчээр дамжуулан хулгсйгаа хийж зорилго нь их мөнгө олох биш харин хулгайн мөнгөөрөө Монголыг сүйрүүлсэнурвагч хулгайч гэсэн муу нэрээ устгах ,ингэхдэээ эх орон ээж ааваа гэр бүлээ зарахад бэлэн болсон Үүнийг Монголчууд минь ойлгоочээ Хасар басрууд тэжээвэр гөлөгнүүд нь энэ мэтээр хуцаж байна Баттулга одоо хуулийнханыг, гар хөл бологсдоо 10,10 н сая доллараар авна.

Зочин [64.119.18.156] 2022-12-15 17:01:41

Та нар цадчихсхн билээ АН н новшнуудаа

Зочин [64.119.18.156] 2022-12-15 17:01:03

Өөрсдөө олигтой юм шиг хуцахаа боль

Зочин [66.181.180.48] 2022-12-15 14:53:49

Ерөөсөө шинэ юм алга, зүгээр л Түвдэндоржийн "олны таашаалд нийцсэн хурц үгээр анхаарал татах" гэсэн ядарсан улс төр. Арга ч үгүй биз, АН-ын удирдлагууд хуйвалдаан, хулгайд их хутгалдсан. МАН-ыг энэ тэмцлийг эхлүүлсэнд бухимдаад хэрэггүй, цаадуул чинь "нам харгалзахгүй, талцахгүй, ард түмний дэмжлэг авна" гээд үзээд байгаа.

Зочин [103.161.242.137] 2022-12-15 11:47:37

Иймэрхүү уриа лозунгаар ард түмэн,олон нийтэд нөлөөлнө гэвэл бүтэхгүй ээ. Түвдэндоржоо олон нийттэй нийлж чимээгүйхэн баримт цуглуулж судалгаатай идэж уугсдыг ялы нь үүрүүлж олон түмний хохирлыг барагдуулж чадвал гавъяа чинь тэр болно...

Зочин [124.158.67.129] 2022-12-15 10:14:24

бас нүүрсний 70 хувийг АН шаачихсан.

Зочин [124.158.67.129] 2022-12-15 10:13:53

АСЕМ-ыг элбэгдорж батүүл сайханбилэг баярцогт нар хувааж идсэн. Чингэс самуурай бондыг алтанхуяг дэнзэн фортуна гарамгайбаатар хуваж идсэн. МӨН үү. мөн.

Элийрсэн новш вэ [192.82.88.233] 2022-12-15 00:40:32

Аая яаяая.

Зочин [150.129.143.87] 2022-12-14 21:51:28

Дүүрэн хулгайч нарын үүр уурхай АН Саыханбилэг элбэдорж баяцогт ..... Нэрийг нь бичихээс ч дургүй хүрмээр новшнууд

Зочин [103.212.116.158] 2022-12-14 20:56:36

За зайлаа АН энэ бүх бузарын уг үндсийг тавьсан байх шүү новшоо

Зочин [139.5.219.196] 2022-12-14 20:52:24

Хэрээ хэрээнийхээ харыг гайханаа гэж. Энэ 2 нам яг адилхан. Арай 2024 он манай ээлж гэж горьдож байгаа юм биш биз. Ард түмэн арай хашир, өөр болсон шүү

Партизан [192.82.73.76] 2022-12-14 19:02:13

Одоо болио,та нар. Та нар л идэж уугаагүй энхийн цагаан тагтаа юу

Зочин [124.158.69.160] 2022-12-14 18:22:09

АН-хаан? та нарын хувааж идсэн чингэс самуурай бонд АСЕМ -ын ойгүй их өрийг чинь төлж ард түмэн зовж байна. Ичээч та нар.

Зочин [192.82.85.43] 2022-12-14 17:59:45

Та нар хэзээ цадах вэ

Зочин [202.55.188.93] 2022-12-14 17:54:20

Танай нам ард түмний зовлонд цадчихсан уу?


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.