МАН жинхэнэ хулгайчаа зарлах цаг боллоо
Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр нь зарлагдсан эрх баригч намын 5 УИХ-ын гишүүн бүгд өөрсдийгөө өмгөөлөн хамтарсан мэдэгдэл хийгээд буй. Тэд нүүрс хулгай хийх нь байтугай нүүрс гэж юу байдгийг бараг мартацгаасан гэж байгаа төдийгүй зарим нь Эрдэнэставантолгой хаана байрлалтайг ч сайн мэдэхгүй тухайгаа хэлж байна. Нам нь тэднийг арай ч ингэж хавчуургатай талх шиг зольж орхино чинээ санаа ч үгүй эрхэм гишүүд янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Гэтэл тэднийг эрх баригч намынхан сор залж, шар тостой гурил дүрэлзэн асч байгаа гал руу шидэж байгаа юм шиг л бухимдсан олны дунд чулуудчихлаа. Тэд ч үүнийг ойлгож улс төрийн өнцөгөөр тайлбарлаад буруугүйгээ баталцгаах няцаалт удаа дараа хийсээр.
Нүүрсний хэрэгт холбогдсон МАН-ын та гишүүн “номхон тэмээ ноолоход амар” гэдэг шиг биднийг гүтгэж харлуулахад амархан учраас жагсаал тэмцлийг намжаах зорилгоор золиослож байна гэх агуулгатай зүйл ярвцгааж байгаа нь үнэхээр л эрх баригч нам хэн нэгний нэр хүндэд дур зоргоороо халддаг байдал нь хэрээс хэтэрч байгааг үндэслэлтэйг батлах мэт ийн дургүйцлээ.
Харин МАН-ын генсек Д. Амарбаясгалан: - Манай нам гишүүний нэр зарлаагүй. Бид ч гайхаж л байна гэсэн нь хэтэрхий гэнэн цайлган, гэмгүй цагааханы дүрд тоглох гэж ядсан юм шиг... гэгдэж олны дургүйцэл, эгдүүцлийг улам дэвэргэж байна.
Үнэхээр л МАН-д нүүрсчин байдаггүй юм бол тэрийгээ батал эс бөгөөс ард түмний тархиар наадаж, илт доромжилж басамжилсан өнгө аястай хандлага гаргах хэрэггүй юм. Төрийн түшмэдийн сэнтий түргэхэн зуурынх түмэн олны ой санамж, түүхийн нэхэл дагал мөнхийн хатуу л гэдэг дээ. Хэзээнээсээ ард түмнийг хэлмэгдүүлэн, зовоож, ядууруулж, доройтуулсандаа уучлалт гуйх нь бүү хэл улаан цайм буруугаа бусдад тохох гэж гүрийдэг эрх баригчдаас одоо гэнэтхэн л ёс суртахуун, шударга ёс нэхээд нэмэргүй юм л даа. Гол нь тийм цэвэр ариун гавъяа зүтгэлдээ аархаж ядаад байгаа нам юм бол тэрийгээ л хэл, батал.
Хөшигний ард хор найруулж, хог үйлдвэрлэж түмний тархи оюун санаа руу цутгах яахав. Шударга тавын зарим нь орон шоронд суусан бол зарим нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, элчин сайдын алба хашицгааж байна. Цаг үеэ эзэлж чадахгүй бол бас нүүрсний хулгайч гэгдсэн 5 гишүүн гаргаж ирээд нөгөөдүүл нь ч янз бүрийн мэдэгдэл байн байн хийж ард түмнийг бүү доромжил.
ҮАБЗ-ийн зөвлөмжөөр байгуулсан гэгдэх оффтэйк гэрээ нь ил болсон л юм бол төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдтэйгээ, олон нийтийн төлөөлөл, жагсагчид, сэтгүүлч нараа байлцуулаад нээлттэй сонсгол явуулчих. Хөндлөнгийн аудит, дүгнэлт ч гаргуулчих. Нэр зарлаад нэрлэгдсэнүүд нь үгүйсгээд байх юм бол эцэстээ үлгэр шиг ч санагдах боллоо. Нэг бол ардчилсан намынхан л Ерөнхийлөгчтэй нийлээд нүүрс хулгайлаад байсан байна. МАН бол юу ч хулгайлдаггүй цэвэр ариун нам гээд зарлачих. Ард түмэн яаж хүлээж авахыг л харъя. Харин хий дэмий болсон болоогүй нэр зарлаж, улс төржих, маргалдах сэдэв нэгээр нэмэх, учир зүйгээ ойлгохгүй чалчихаа болиод улс орноо өндийлгөх хэрэгтэй.
Сэтгэгдэл
Genen ard tumen gej [86.238.114.101] 2022-12-16 03:45:26
Yamar uujuu yum be mongol hunii setgel; Yamar genen yum be mongolyn ard tumen. Oorsdoo hulgaich Nyambaatar metiin nohduudees yaj hulgaichdiig zarlana gej huleej chadaj bainaa. Yu gej ed nar oorsdiigoo zarlah ve? zugeer l ulger yarina, chuluu hoolgono shuu dee !!!
Зочин [66.181.161.127] 2022-12-15 22:09:59
Явж явж ерөнхийлэгч Хүрэлсүхийн хулгайн хувь хөрөнгө байгаа л юм байна.Шийтгэх процессийг Ерөнхийлэгч Хүрэлсүх саатуулж,удаашруулж байгаа нь мэдрэгдээд байна.
Зочин [37.73.100.44] 2022-12-15 18:10:03
Оюун-Эрдэнээс юу ч гарахгүй нь мэдээж, хуплаа жүжиглээд бна шүү пээ...Надыг байхад ажлаа зохицуулаад шалгуулчихвал яасан юмб гэж, гэтэл Ч.Хүрэлбаатар нь гэдийч үгүй, сайдаасаа больё гэсэн гэнэ...ЕС биднийг сайхан хуурч араар тавьж бга биз...
Зочин [150.129.142.68] 2022-12-15 18:08:09
Хотгор шанагын хулгайч Ч.Хүрэлбаатарыг огцруулж, шалгаачээ.
Зочин [64.119.26.111] 2022-12-15 15:23:38
Энэ Амарбаясгалан гэж холин бантан нөхөр байна даа. Үүнийг улс төоөөс зайлуулая
. [103.57.93.41] 2022-12-15 13:45:22
Ард иргэдэд Монгол улсын бүх эрх мэдлийг худалдаж аваад хүнээ тавьсан тул хулгайч нараа зарлах боломжгүйг анхаарна уу
Зочин [203.23.199.221] 2022-12-15 13:27:09
Тэгээд нүүрсээр сонгууль хийсэн гэж хэлэх юм уу. Эсвэл манай нам Сү-д барьцаалагдсан ард минь Имарт сайн ороорой гэх юм уу
Ягшдээ. [103.212.118.148] 2022-12-15 12:29:30
Зарлаж харагдаач.
Зочин [103.111.68.3] 2022-12-15 11:44:57
ТАНАЙ МАН БАС АН ДҮҮРЭН ХУЛГАЙЧУУД.
Зочин [103.111.68.3] 2022-12-15 11:43:47
МАН САНХҮҮЖҮҮЛЭЛТИЙНХЭЭ ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗАРЛАНА ГЭЖ ГОНЖИЙН ЖОО.
Зочин [122.201.19.99] 2022-12-15 11:12:27
Ерөнхийлөгч Ерөнхий сайд УИХ-дарга нар нь төмсөгдүүлсээн хам хэрэгтэй МАНГарууд салбар болгонд АВЛИГАЛ цэцэглүүлсэн шүү ЭМ-салбарт Чинбүрэн Энхболд сайд Мөнхсайхан 3-г шалгавал мааааш их мөнгө гарнаааа
Дорж [59.153.112.185] 2022-12-15 10:16:10
Ойлгомжтой МАН-н үе үеийн ерөнхий сайд,намын удирдлага бүгд нүүсний хулгайч гэсэн үг. Яагаад гэвэл тэд л хуулийн хулгай хийж нүүсний хулгайч нарыг өөгшүүлж хамтрагч нь болсоор ирсэн.
Зочин [202.21.109.41] 2022-12-15 10:05:29
toriin 3caa ehelsiin bishuu ofteikch geh shig
Зочин [202.131.238.26] 2022-12-15 09:48:32
Бүх бузар булай, хууль бус үйл ажиллагааны уурхай нь улс төрчид болсон гэдгийг ухаантай ард түмэн ойлгож байгаа
зочин [202.9.46.33] 2022-12-15 09:30:58
тогтохсүрэнг манай намд нүүрсний хулгайч байхгүй гэж хэлхэд гэр дүүрэн үзэж суусан хүмүүс зэрэг уулага алдсан эндээс дүгнэхэд та нар бол дээрэмчид болсон юм байна
Бүлгийн дарга Тогтохсүрэн [172.58.59.36] 2022-12-15 09:02:07
МАНай намд хулгайч байхгүй..
Зочин [202.179.25.35] 2022-12-15 12:33:07
Байхгүй ээ байхгүй... Байсан нөхдүүдийг нэрлэсэн ш дээ.
Зочин [103.57.95.74] 2022-12-15 12:12:54
хуцдаг да да вэ.багабанди, су батболд гээд эгнээг эрээ