Монголчууд ухаалаг болсон, тэд хууртахаа больсон шүү улс төрчид өө!
Монголын ард түмэн нүүрсний хулгайн логик ойлголт байтугай дэлхийн засаглалд шинэ хуудас нээсэн оюун санаа, учир зүйг айхтар ойлгодог чадварлаг үндэстэн. Хоёрын хооронд болсон болоогүй гүтгэлэг тарааж Хууль зүйн сайд нь тэрийгээ батлах гэж улс төрийн мэдрэмжгүй будилж бухсан юм энэ тэрүүгээр ярьж явах ч хэрэггүй. Бид тогоон дотроо нэгнээ юу ч гэж харлуулж гүтгэж болно гэж эндүүрээд тэр ч байтугай дэлхийн нүд, чих хараанаас холуур өнгөрнө гэдэгтээ найдаад байх шиг байна. Гэхдээ айхтар том эндүүрэл. Дэлхийг эзэлж явсан ард түмний хэлийг дэлхийн ард түмэн ойлгохгүй, мэдэхгүй, гадарлах ч үгүй.
Монголын асуудал тэдэнд ямар хамаатай юм хэмээж магадгүй. Уучлаарай энэ маш том андуурал. Ертөнц даяарчлагдаж хөрөнгө орлогоо нуусан, татвараас зайлсхийсэн, ард түмнээ ядууруулсан хулгайн донтой хэдхэн улс төрчидтэй монголыг харахгүй өнгөрүүлж, анхаарахгүй орхино гэдэг даанч итгэмгүй. Магадгүй дэлхийн улс орнуудын мэргэшсэн сэтгүүлчид, тагнуулчид монголд болж байгаа үйл явдлуудыг нэг бүрчлэн тэмдэглэж аваад, өөрсдийн мэдээллээ ч хавсаргаж цааш нь мэдээ болгон цацаж, зарим нь сонин сайхан юу байна? хэмээн нэг нэгнээсээ асуудагтай адилаар тун хялбархан хүрэх ёстой газарт нь хүргэж буй.
Харин бид дотроо аяга тарагаа булаацалдаж байгаа бяцхан жаалууд шиг хэрэлдээд хэмлэлдээд байх шаардлага байхгүй. Нүүрсний хулгайн цаана асар том бүлэглэл хамаг анхаарал, халамжаа зарцуулаад биднийг шулж олсон мөнгөөрөө бидний эсрэг бидний зарим нэг төлөөллийг мөнгөний хүчээр далайлган оруулаад ч хамаагүй Эрдэнэставан толгойг ард түмэнд хүртээх бус Хятадын талд буюу Энержи рессурт ашигтайгаар бүхнийг хийх гэж байна.
Ийм байхад ард түмэн улс төрийн хий дусагнуур худал хуурмагт игэчхээд хэн нэгнээс туйлын шударга ёс хайж улс төрийн маргааны сэдэв болгочхоод нэгнээ хутгалаад байдаг. Гэтэл Тавантолгойг удаа дараалан гадаадынханд зарж, хувьдаа баяжиж ажиллагааны чиглэл баримталалгүй шууд л зарлаад байдаг. Гэтэл төр өдий хүртэл шалгаж байна, шалгаад л байна гэдэг. Юунаас болж ингэж удааширдаг вэ? Улс төрийн нөхцөлд засаг нь Ерөнхийлөгчөө, Ерөнхийлөгч Засгийн газартайгаа хамтран хулгайг илрүүлэх талаас нь бүгд нэгдэх цаг болж. Тэгэхгүй бол гудамжинд нус, цэр шүлсээ хаяж байгаа юм шиг л Ардчилсан намын лидерүүдийг агнах ажиллагаа явагдаж байгааг олж мэдсэн иргэд ч олон байна.
Ардчилал алдаа оноотой түмэн олондоо буян хишиг олныг авчирсан. Харин аль эрт мартагдсан баймаар хэлмэгүүлэлтийн он жилүүдээ байн байн санагалзсаарбуруу зөвийг шүүн тунгааж, өнө холын ирээдүйг харж чадах ухаанаа ч алдав бололтой. МАХН-ын Х үсгийг авч хаяад Н. Энхбаярыг буланд шахаж байсан хоёр эрхэм өнөөдөр нэг нь төрийн тэргүүн нөгөөх нь Тусгай хяналтын дэд хорооны дарга. Тэд л бүхнийг мэдэж байгаа. Нүүрсэнд анхнаасаа дуртай, үхэн хатан шунадаг нэгэн бол яах ч аргагүй, бултах газаргүй Сүхбаатарын Батболд гишүүн мөн. Бас төрсөн нутгаа зарж хувьдаа баяжсан нүгэлтэйг нь нутгийнхан нь хүртэл ярьдаг Ч. Хүрэлбаатар сайд нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт байгаа гэхээр анхнаасаа улс төрийн зорилго агуулсан зодооны шинжтэй турхиралт байжээ гэж харахаар. Ард түмэн хэн гэдгийг мэдэж байгаа одоо жинхэнэ хулгайчийг зарла.
Сэтгэгдэл
Khotgor shanaga [202.9.41.8] 2022-12-16 00:00:12
Khotgor shanaga shanagiig zarsan ni unen Sunjin Grand zochid buudaltai kholbootoi Solongos ezen ni medej bgaa Solongosiin huuli hyanaltiin baiguulga shalgaj bsan unen ah duu nar ni mednee japan townd duu ni 6 bair abch bsan
Зочин [150.129.142.68] 2022-12-15 18:06:46
Хотгор шанагын хулгайч Ч.Хүрэлбаатарыг огцруулж шалгаачээ.
иргэн [103.57.92.65] 2022-12-15 15:07:19
бүх том хулгай луйварын ард , зохион байгуулагч нь сү батболд
Зочин [103.57.95.68] 2022-12-15 14:02:02
нүүрсний хулгайг шалгах түр хонны бүрэлдэхүүнд хотгор шанагын болон одоогийн яригдаж буй нүүрсний хулгайд гол үүрэг гүйцэтгэсэн Чимэдийн Хүрэлбаатар, мөн хулгайчаар нэр нь тодорсон Наранбаатар мэтийн хулайчдыг яагаад оруулсан бэ? хулнайгаа сайн нуу гэж МАН оруулжээ. тэмцэл үргэлжинэ. МАН-ын хулгайчдыг зарлатал жагсаж тэмцэнэ
Зочин [150.129.142.68] 2022-12-15 18:05:51
Хотгор шанагын хулгайч зайлаачээ.
Баруунруу мөнгө гаргаад удаж байнй ш дээ. [103.212.118.148] 2022-12-15 12:20:36
Монголоос хуссан мөнгө аль хэдийнээ, ө.х. 1990 оны сүүл үеэс Монгол Улсаас ГАДАГШААГАА гараад эхэлсэн. Тэгээд тэнд байгаа банкнуудад хулгайчдын эхнэр хүүхэд, садан төрлийн нэр дээр хадгалагдаж байсан. Эдгээр садан төрөл, хүүхдүүд нь ТОМ БОЛООД, өөр өөсдийн бизнес хийгээд эхэлсэн чинь тэр банкны хадгаламжинд байгаа мөнгүүд ТАРЖ БУТРААД одоо "Монголтой ямар холбоотой" гэдэг нь ОЙЛГОМЖГҮЙ болчихсон. Энэ бол капитализмын зүй тогтол. "Мөнгө чимээгүйд дуртай" гэдэг зүйр үг байдаг, мэдэх үү? Баруунд зараад үгүй хийчихсэн мөнгийг Монголын төр илрүүлэн олж авч, Монгол нутагтаа ирүүлж ЧАДАХ УУ??? Кх!
Зочин [192.82.90.168] 2022-12-15 10:39:58
Ард иргэд ухаалаг болсон.харин улсаа тоногчид адгын тэнэг мангар ярваа хүмүүс шүү
зочин [183.177.99.230] 2022-12-15 09:44:57
Өнөөдөр Монголын ард түмэн бүтэн 32 жил Америкийн цуврал кино Сериал үзлээ тэр киноны гол дүр нь Ардчилсан нам Монгол ардын нам хоёр байгаа юм Өнөөгийн Монгол улсыг Америкийн долларын эзэд удирдан зүглүүлж байна Өнөөдөр Монголын ард түмэн Америк маягын ардчилал хэрэггүй гэдгийг мах цусаараа мэдэрч байгаа байх түрүүчээсээ тэсэрч эхэлж байх зүр зураг харагдаж байна энэ бол бодит үнэн Хэрэв Монголд Ардчилал ялсан гэх өнөөдөр Монгол улс төр засаг нь оронгоороо эргэчихсэн нутаг дэвсгэрийнхээ 70 хувийг газар өмчилөх болон Лиценц нэрийдлээр гадны үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдэд найр тавиад өгчихсөн 70 сая малынхаа талын нь банкны барьцаанд тавиад туучихсан улс нь нийт 36-9 тэрбум ам долларын өрөнд тавиад туучихсан Төр гарсан хулгайч нар нь гадныхантай үгсэн хуйвалдаж эх орныхоо баягыг цөлмөн хоосож байна Харин ард иргэд өлмөн зэлмэн хоногын хоолоо бэлэн гүймонгоор арагцааж өдөрт нь тал талхаар арагцааж байгаа дүр зураг энэ бодит байдлаас хараад Монголд Ардчилал ялсан гэх үү
магсар [124.158.65.151] 2022-12-17 16:01:49
Мэдээж ардчилал ялсан,Зориг алагдсан Элбэгдорж,Батүүл ялсан л байгаа биздээ.1990 оны ардчилсан хувьсгалын алсын зорилго монголд иргэний дайн гаргахад оршиж байсан.1991 оны 7-р сард АНУ-н төлөөлөгчид ирж манай хэдэд хичээл заасан байдаг.Бүх иргэд ядуу байх ёстой Эдийн засгийн суурь үйлдвэрийг бүгдийг устгах даалгавар өгчээ.Харин тэд биенээ бараг бүгд таних худ ураг ,тэгээд жалгын нэгээр тархаж амьдардаг Монголчууд хоорондоо байлдахгүй иргэний гарах боломжгүй гэдгийг тооцоогүй.Энэ хичээлд Очирбат хүртэл очиж суусан гэсэн
зочин [183.177.99.230] 2022-12-15 09:27:32
Монголын Дархлагдсан хулгайч бас их наядтангууд Сү Батболд Ч Хүрэлбаатар Чойжилсүрэн Анужин одоо яг УИХ байгаа этгээдүүд Нүүрсний хулгайчдад ял үүрүүлж чадахгүй Монголын ард түмэн санаж байгаа байх 2009 онд Монголын төр Сү Батболд С Баяр Баярцогт нарт найдаж Оюутолгойг Казиноод өгөөд тоглуулчихсан тэд тоглоод өр авч ирсэн харин дараа нь Сайхан билэгт арай залуу хүн гээд бас л Оюутолгойг Казиноод өгөөд тоглуулсан биш бүр дээр нь нэмээд их өр оруулаад туучихсан үнэндээ бол 2009 онд Оюутолгойн гэрээг үзэглэсэн ээс хойш Монгол төгрөгийн ханш гэрлийн хурдаар унаж эхэлсэн түүхийг санаж байгаа гэдэг итгэлтэй байна Харин өнөөдөр Нүүрсний хулгайчидад хариуцлага хөрөнгийг нь хураах тухай яригдаж байна урьд нь Сү Батболд С Баяр Сайханбилэг Баярцогт мэтийн тэр их гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө хаусуудыг хураахгүйгээр барахгүй бүгд хэрэг нь цагаадсан биз дээ улсад асар их хохирол учируулчихаад шүү дээ
Зочин [203.98.76.9] 2022-12-15 09:13:54
Зарлагдсан УИХ-ын гишүүд Эрдэнэс таван толгойд түлш шатахуун, бараа материал нийлүүлчихээд бид буруугүй гээд байх юм... 2013-2022 онуудад Эрдэнс таван толгойдтой гэрээ байгуулсан бүх компаниудын нэрсийн жагсаалтыг гаргаад компаниудын хувь эзэмшигчдийг зарлах хэрэгтэй
Зочин [103.111.68.3] 2022-12-15 09:00:45
МОНГОЛ АРДЫН НАМЫН БУЗРУУДАА,,,, СҮ БАТБОЛД ХААЧИВ? ЗУГТЦНУУ МУУ БУДЛИАНЫ ШААРНУУД АВГАЙГАА ХҮРТЭЛ АМРАГ НУУЦААСАА БУДИЛНА МУУ БУЗРУУД........ ХААНА БАЙНА ТЭР САНЖИЙН ЭЛДЭВТЭЙ БУЗАР ХҮҮХЭНДЭГЧ, АРХИЧИН ХОГИЙН ШААР ХӨВСГӨЛЧҮҮДИЙН НЭР ХҮНДИЙГ УНАГАСАН МУУ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ОЮУТОЛГОЙГ БИДНЭЭС ХУЛГАЙЛСАН БАНЗАЛ,БАЯР ХААНА БАЙНААА???? МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ХУЖАА НУТАГГҮЙ МИНИЙ ЭХ ОРНЫГ БУСДАД .? ТЭРБУМЫХАНД АРИЛЖСАН ПЯССДАА ХААНА БАЙНААА?????
АНУ, Европруу дөрвөчихсөн. Мөнгөө аваад явчихсан. [103.212.118.148] 2022-12-15 11:59:39
Тэд оршин суух газраа чөлөөтэй сонгох ЭРХИЙНХЭЭ дагуу АНУ болон Европ гараад явчихсан. Гадаад явахаасаа өмнө өөрсдийн хүчиршгүй их хөдөлмөрөөр "олж авсан" хөрөнгө, цалин тэтгэврээ тэд аль хэдийн АНУ болон Европын банкуудруу шилжүүлж, үл хөдлөх хөрөнгө худалдан аваад, хүүхдүүдээ АНУ ба Европын дээд сургуулиудад сургаад авчихсан. Тэгээд тэр мөнгө бараг барагдачихсандаа, ОЛДОХГҮЙ байгаа юм. АНУ ба Европ ч мөнгө шингээхдээ ч ёстой БУЗГАЙ газрууд ш дээ.