Б.Ган-Очир: Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн бол Ж.Мөнхбат

Aдмин / Улстөр

АН-ын дэд дарга Б.Ган-Очиртой ярилцлаа.

Нүүрсний хулгайд хамгийн түрүүнд шалгадах ёстой хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг хэрхэн хүлээж авсан бэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол улсад хуулийг зөрчдөг хамгийн том эрх мэдэлтэн болчихлоо. Сүүлд өгсөн ярилцлагуудыг нь үзээд дарангуйлагч болчихсон юм байна гэж би хувьдаа бодсон. Учир нь ХЗДХ-ийн сайд өөрөө хуулийг мөрдөж, тэр тусмаа процессийн эрх зүйн хэм хэмжээнд хүндэтгэлтэй хандах ёстой. Хэнийг ч шалгаж болно. Хэнийг ч хардаж болно. Түүнд нь очиж шалгуулаад гэм буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Гэвч үүнийг улстөрийн зорилгоор ашиглаж, нэр цохдог, пропоганда тоть нь Х.Нямбаатар өөрөө болчихлоо. Түүний сүүлийн үед хийж байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь маш их харамсаж байна. Ганц би ч биш, жагсагчид ч асууж байсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд гэрээ байгуулж байхад ХЗДХ-ийн сайд нь өөрөө юу хийж байсан юм? Тэр үедээ шүгэл үлээхгүй яасан юм? Хэдэн оноос хойш сайд хийж байгаа билээ? Энэ хооронд юу хийж байсан юм? Хамгийн анх шүүгчидтэй тэмцэж байна гээд байсан, гэтэл одоо бүгд өөртэй чинь тэмцээд эхэллээ гэдэг асуултууд залуучуудаас гарч байсан. Тэдгээр залуучуудтай би санал нэг байгаа. Зөвхөн Х.Нямбаатар ч биш Л.Оюун-Эрдэнэ ч хариултуудыг асар бөөрөнхий өгч байна.

"Шоовдор тав" гэж нэрлэгдээд байгаа нүүрсний хулгайд холбогдсонУИХ-ын, МАН-ын 5 гишүүн мэдээлэл хийсэн. Энэ талаар та ямар бодолтой байна?

Өөрсдөө АТГ дээр очоод шалгуулж байгаа нь сайн байна. Хүн бүр өөрийгөө гэм буруугүйг батлах, өмгөөлөгч авах эрхтэй. Гэхдээ тэдгээр гишүүдийн яриаг сонсож байхад МАН өөрийнхөө нэг гарыг тасдаад, тэдгээр хүмүүсийг золионд гаргаж өгч байна гэж бодсон. Яагаад гэвэл нүүрсний хулгайн асуудалтай Ерөнхий сайд хамааралгүй байна гэж хэзээ ч байхгүй. ЗГХЭГ-ын дарга хамаарахгүй байна гэж байхгүй. Үүнтэй Төрийн өндөрлөг, Ерөнхийлөгч хамаарахгүй байна гэж огт байхгүй. УИХ-ын гишүүд хамаарахгүй байна гэж огт байхгүй. Тийм учраас тэр 5 гишүүн ч шалгагдах ёстой. Зөвхөн тэр 5 биш, 64, 65-лаа, Засгийн газрын сайдууд бүгд шалгагдах ёстой.

Эдгээр 5 гишүүнийг зарлах болсон шалтгаан нь юу юм бол?

Өөрсдөө улстөрийн золиос болсон гэсэн. Үнэн эсэхийг нь АТГ шалгаж тогтоох ёстой. Гэм буруугүй гэж үзвэл золиос болжээ, гэм буруутай нь нотлогдвол гэм буруутай гэсэн үг.

Та бүхний хийсэн мэдээлэлд Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт гэж хүний нэр хэд хэд дурьдагддаг?

И.Мөнхжаргал дарга дэлгэрэнгүй тайлбарладаг. Ганц Сү.Батболд ч гэхгүй, нүүрсний хулгайчид маш ойлгомжтой зарлагдаад байгаа шүү дээ. Хоёр хүний нэрийг нэмж зарласан. Эдгээр хүмүүс заавал шалгагдах ёстой.

Нэмж нэрийг нь зарласан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын талаар?

И.Мөнхжаргал дарга та хоёр өөрсдөө очиж шалгуул гэж хэлсэн шүү дээ.

Бодит хардалт байна гэсэн. Шалгуулаад буруугүй бол буруугүй шүү дээ. Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга хийж байсан хүний хувьд хамгийн түрүүнд хардагдах ёстой шүү дээ. Одоо ч ярьдаг шүү дээ, ЗГХЭГ-аас болон МАН-ын ЕНБД-аас дэмжих бичиг очдог байсан гээд.

Тийм учраас шалгуулах ёстой шүү дээ.

Өнөөдөр болж буй үйл явдлыг МАН-ын дотоод зодоон гэж АН-ын зүгээс харж байна уу?

Сүхбаатарын талбай дээр болж буй жагсаал бол органик. Үнэхээр бүх юмны үнэ нэмэгдээд, долларын ханш чангараад, нийгэм бухимдаад, үүн дээр 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудал гарч ирсэн учраас иргэд бухимдаад гарч ирсэн. Тийм учраас өнөөдөр болж буй жагсаал бол органик. Гэвч дайны хажуугаар дажин гэж нэгнээ намнах гээд яваад байгаа нь МАН-ын дотоод зодоон. 2022 оны 12 сарын 06-нд болох байсан хурлаараа ЕНБД-аараа Я.Содбаатарыг тавих байсан. Үүнтэй холбоотой давхар зодоон Төрийн ордон дотор явж байна.

Мөн та бүхэн мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бизнесийг эрх баригчид булаагаад авчихсан гэх шиг боллоо. Би зөв сонссон уу?

Тэгсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө А.Адъяасүрэн энгийн бизнес эрхлэгч эмэгтэй байсан. Нүүрсний тээвэрт монголын компаниуд хэрхэн оролцож явдаг байсан, тэр зарчмаар л ажилладаг байсан. Баянхонгор аймгийн сонгогчид ч мэднэ, АН-ын журмын нөхөд нь ч мэднэ.

Яг үнэндээ 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод тэр эмэгтэй хохирогч болсон. Учир нь түүний бизнесийг МАН булааж авсан.

Өнөөдөр Монгол Улсад инфляцид өртөхгүй, тансаг амьдарч байгаа хүмүүс бол МАН-ын гишүүд гэж хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

Энэ маш тодорхой асуудал шүү дээ. Зөвхөн улсын төсөв гэхэд энэ жил 20 гаруй их наяд шүү дээ. Үүнийг зөвхөн МАН-ын 60 гаруй гишүүд л авна шүү дээ. Засгийн газар авна биз дээ? Төсвийн хөрөнгө оруулалт 2,7 их наяд. 95 хувийн гүйцэтгэлтэй, энэ жил бүгдийг нь дуусгана гэсэн. Сонгуулийн мөнгөө л халааслаж байгаа. 2016 оноос хойш улсын төсөв 100 их наяд төгрөг батлагдчихаад байна. Үүнийг эрх мэдэлтнүүд л авна шүү дээ. Гэтэл иргэдийн амьдрал сайжирсан уу?


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.214] 2022-12-18 15:44:24

Бүх хулгай , эрүүдэж ял тулгадаг, хувилдаж улсын чухал объект дээрэмдэж авдаг үйл ажиллагаа АН -аас эхлэлтэй. Одоо ялгаагүй хоёулаа хулгайчид боллоо. 2024 АН сонгуульд оролцох алван ёсны субъект болж чадах эсэх нь тодорхойгүй байна. Энэ байдлаар цааш явах боломжгүй боллоо. Энэ их хурал тарах байдал үүслээ.

Man [172.56.104.159] 2022-12-16 20:10:03

Erguu acnuudaa Erdene hulgaaichaas namaa salgaj av har mashinii luivar ene unen shuu arduud hezee ch Mangaruudad sanal ogohgui

тогтох [202.21.100.210] 2022-12-16 16:43:19

Тогтолцоогоо өөрчилж шинэ парламент байгуулж, хууль шүүхийг өөрчилж шүүсийг нь шахах хэрэгтэй бүгд хулгайчууд үйлийн үр гэж байдаг даа үр хүүхэд, нэр төрөө бодоод өөрсдийгөө илчлээд шалгуулаад гэм буруугаа хүлээгээсэй тэгвэл яс нь амрах байгаа даа

тогтох [202.21.100.210] 2022-12-16 16:39:08

Аль нь ч ижил бүгд идсэн бүгдээрээ өөрсдийгөө мэддэг бие биенээ барьцаалсан муухай эндээс хархад төр цэвэрштэл нилээд хугацаа байна гэхдээ эд булхайгаа нууж чадхааргүй болсон тиймээс улс төрийн хамаарал бүхий хүмүүст хилийн хориг тавьж оргохоос нь сэргийлэх хэрэгтэй

Зочин [192.82.78.77] 2022-12-16 14:07:04

Шалгах нь зөв. Гэхдээ АН-ынхан өөрсдөө ч бас хулгайч луйварчингууд шүү дээ.

иргэн [202.21.126.195] 2022-12-16 13:17:55

Ганочироо эхлээд намаа цэвэрлэ шударга юм бол.АН-хан хулгайч байж болох нь зөв юм уу.Монголын ард иргэдийн өмчыг 2 нам хувааж идээд байна.МАН-хан хулгайч танайхан хулгайч биш болж байна уу.Яагаад АН-хаан хулгайч нартаа хариуцлага ярихгүй бусад намын хүмүүсэд хариуцлага яриад байгаа энэ үг үйлдэл чинь шударга ёс тогтоож байгаа хэрэг болж байна уу.Танай намаас зарласан хүмүүсээс бусад нь цэвэр болж таарахна уу.Яагаад хулгайч нараа хамгаалаад бусад намын хүмүүсээр бамбай болгож үйл явцыг өөрсдөөсөө холдуулж байгаа.Нуун дарагдуулах нь шударга зүйл үү.Хариуцлага байхгүй юу.АН яаж гоншигноод нэмэргүй одоо 24 онд нам нь бүртгэлгүй сонгуульд орж чадахгүй хэнч биш болно.Та нар гарч ирээд МАН-с илүү иднэ завхруулна,Эхлээд Ганочир Мөнхжаргал 2 өөрсдийгөө сайн дүгнэж цэгнэчихээд бусдыг буруутга.Та 2 тийм цэвэр хүмүүс мөн үү.

Jj [98.204.176.20] 2022-12-16 12:03:09

Ter dalchgar naidvartai hor nairuulhaar hun shd .dhudarga tsarailchnaa bas

Зочин [192.82.89.98] 2022-12-16 10:26:56

Мөнхбат хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн яах аргагүй мөн!!!. Ариунболдыг өөрийн тавиул болгож Таван толгойгоос олон сая доллар халаасалсан нь үнэн!!!. Ариунболдын огцом баяжиж хүн биш болсон нь Таван толгойгоос Мөхбаттай хамтарч хулгайлж луйвардсан ард түмний баялагтай холбоотой!!!. Шоронд суулгаж хорьж мөрдөж зохих ялыг нь өгөхийг ард түмэн шаардаж байна шүү дээ. Тэнгэр нь ниргэх цаг ирлээ муусайн хулгайч луйварчдад!!!.

Урнаа [124.158.66.149] 2022-12-16 08:37:11

За, ямарч гэсэн Хүрэлсүхийг хулгай хийхгүй байж чадахгүй нөхөр гэж хамтрагчид нь хэлдэг юм шүү. Их хуурамч сүржин хог гэдэг юм байна лээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.