Ардчилсан намаас Авлигатай тэмцэх газарт МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, П.Анужин, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Ж.Мөнхбат нарыг шалгуурахаар холбогдох материалыг шилжүүллээ
Хэвлэлийн Бага хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал: "МАН-ынхан биенээ аргацаах гэж үйлээ үзэж байх шиг байна. Авилгалын мөнгө нь гэртээ багтахаа болиод алтан гулдмайгаар хадгалж байна гэж УИХ-ын гишүүд нь мэдэгдэж эхэллээ. Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагын үүдэнд очоод, нүүрсний хулгайд холбогдсон 17 нэрийг хууль хяналтын байгууллага биш манай нам нэрлэж байгаа төдийгүй МАН-ын гишүүн тус бүрт холбогдох 50-70 хуудас материалыг видео бичлэгийн хамт АТГ-т өнөөдөр хүргүүлж байна.
МАН коммунист нам уу? Хэн хулгайд холбогдохыг улс төрийн нам шийдээд, хуулийн байгууллагаар зарлуулдаг болсон уу? АТГ МАН-ын хэвлэлийн алба болсон уу? гэлээ.
АН-ын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой таван гишүүнээс гадна цаашид үргэлжлүүлэн МАН-ын хулгайч нарын нэрсийг зарлана" гэлээ. Харин СХД-ийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга Б.Парчин хэлэхдээ, "Зохиолын найруулагч, ерөнхий автор бол нөхөр Хууль зүйн сайд Хишгээгийн Нямбаатар гэж олон нийт үзэж байгааг сошиалаас болон олон нийтийн сэтгэгдэлээс бид харж байна. Жүжигчин У.Цогтбаяр Хуульзүйн сайд Х.Нямбаатараас 100 сая төгрөг авсан гэдгээ “Үнэн ба зөв”намын дарга А.Отгонбаатарын лайвын үеэр хэлсэн. Тухайн жүжигчин бол жүжигчнийхээ үүргийг гүйцэтгээд ажлынхаа хөлсийг авсан байх.
Гэтэл тухайн хүнийг иргэдэд, залуучуудад тэр тусмаа СХД-ийн иргэд сонгогчдод нөлөөлөл бий болгосон хөлсийг өгөх дөө тухайн хүнийг хөлсөлсөн бол, сонгуулиар ажилласан ухуулагч нар, сонгуулийн штабын ажилчдын хоол ундны зардлыг хүртэл сонгуулийн штабын тайландаа оруулах ёстой. Гэтэл тэр 100 сая төгрөгний зардлыг тайландаа тусгаагүй байна.
Тэр хамаатан садан өгсөн байна уу, Австралид ажиллаж амьдардаг байна уу огт хамаагүй зүйл. Тухайн хүний хандивласан 15 сая хүртэлх төгрөгийг тайлагнах ёстой. Хуулиар заагаад өгсөн байдаг.
Тухайн УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа Х.Нямбаатар өнөөдөр тайландаа тусгаагүй байгаа нь цаашид өргөдөл гомдол өгөөд шалгаад явах юм бол нэр нь татагдах хэмжээний зөрчил байна гэж СХД-ийн Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид дамжуулсныг өнөөдөр би энэ хэвлэлийн хурлаар уламжилж байна. Цаашдаа иргэн Х.Нямбаатартай СХД-ийн Ардчилсан нам үнэхээр шударга өрсөлдөөн болсон эсэхийг шалгана. Нягталж үзнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилж байна. Тухайн 100 сая төгрөгний нөхцөл байдлыг ахин дэлгэрэнгүй тайлагнана уу гэж шаардаж байна. Үгүй бол хэвлэл мэдээллийн байгууллага, хууль хүчний байгууллагаар өргөдөл гомдол өгч шалгуулахад СХД-ийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид бэлэн байна гэдгийг уламжлая" гэлээ.
Сэтгэгдэл
иргэн [202.21.126.195] 2022-12-19 11:19:58
АН-хан өөрсдийнхөө хүмүүстэй эвлэрч байгаа чинь хамгийн шударга бус үйлдэл.Эхлээд өөрсдийн хулгайч нараа зарла.Дараа нь бусдын хулгайч нарыг зарлавал хамгийн шударга.,Ингэж өөрсдийгөө улам муухай болгож яахнав дээ Мөнхжаргалаа.АН яг цэвэр байж харагдаач хамгийн бүлэглэлийн суурь үндэс танай намд байгаа,Үүнтэйгээ эдлэрч байгаа чинь нуун дарагдуулсан гэж өөрсдөө гэмт хэрэгтэн болно гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ.Хөөрхий өрөвдөлтэй .
ЗОЧИН [202.126.89.248] 2022-12-19 10:00:19
ЗӨВ ТА НАР МЭДЭЖ БАЙГАА БАРИМТУУДАА ГАРГАЖ ӨГӨӨД СӨРӨГ ХҮЧИН ШИГ БАЙЛ ДАА.
Vtbrsnekergxh fvvqbzfqydnks cicofvmlqaskk kzwiwbvykebz login - x tezqjaydbtatz w gege [143.244.57.123] 2022-12-19 02:51:37
Hzvkqlsimfmrg mdrrmrvnnnhhc mipnmyfhjtpei vtiwhjzmxruuy hisefgvadgdns login - q gege
Зочин [43.242.242.59] 2022-12-18 13:14:21
Цогтбаатар хийсэ ажлынхаа төлөө мөнгө авсан болохоос албан тушаалд очоогүй, түүний гуйсныг биелүүлээгүй байна. Юун авилгал бэ. Хятадын эрлийз Цогтбаатар мэтийн хүмүүсийн хатгаасаар хоорондоо алалцана гэж байхгүй
Зочин [192.82.75.214] 2022-12-17 13:36:41
Хэрэв Цогтбаатар үнэхээр Нямбаатарын гар дээрээс бэлэн мөнгө авсан бол яах аргагүй авлига мөн. Хүчний байгууллага шалгаж олон нийтэд мэдээлээрэй.
Зочин [66.181.161.25] 2022-12-17 04:24:20
Жаахан юм хийх гэхээр нь манай үхэр Монголчууд атаархаж үхэх гэж, тамын тогооны, үлгэрээр жигд, хоцрогдсон, хэрүүлтэй хцлгай л улс байж байх юм байна л даа.
ЕРӨНХИЙЛӨГЧ [103.161.242.182] 2022-12-16 19:38:49
Энэ жинхэнэ хулайгчдийг АТГаас илүү үнэн зарласан байна. Анужинг мэдэхгүй бусад нь Хүүрэлсүгтэй нийлсэн дээрэмчин луйварчид. Сү Батболд бол жинхэнэ мафи орд уул уурхайг бол цалмөсэн. Хүүркасүг Еранхий сайд байхдаа хайцаалж гадны байгууллага руу бичиг явуулж ажиллагааг нь зогсоосон. ХҮҮРЭЛСҮгийг хамсаатантай шалгаж үнэнг тогтоох хэрэгтэй: Энэ ХҮҮРСүг банк дампууруулж казино тоглосоноос эхэлж улс орны эдийг засагт маш том хохирол учруулсан Дээрэмчин. Хамт хулгайлцсан болохоор Сү Батболдыг мөн ч их хамгаалж байна даа. ХҮҮРЭЛСҮГ огцорсоны дараа л хулгайчидыг шударгаар шүүх байх. ХҮҮРСҮГ хууль хүчний бүх байгууллагыг халаасандаа хийчихсэн. Монгол дээрэмчид Төрийн эрх мэдлийг авч албан тушаалаа урвуул
irgen [66.181.184.189] 2022-12-16 15:04:28
Jinhene hulgaichuud buyu humsaa nuusan huvalznuud Hudlaa shudargiin dur esgenee bas. Humuusiig teneg gej heterhii basamjilna. Gazriin doorh hevliin bayalag ard tumniih gedeg huuliig hamgiin ih zurchsun hulgaichid.