Улс төрчийн зангарга

Aдмин / Улстөр

Манайх шиг улс төрийн тогтолцоо хямарсан оронд бол улс төрч нараас ёс суртахууны хэм хэмжээг жишиж ойлгох нь бүү хэл заль мэх, худал хулгайн жишиг тэд болчих гээд байх шиг. Гэтэл бусад орнуудад улс төрч нар боловсрол мэдлэг, соёл, ухамсарын түүчээлэгчид байх жишээ бий. Шинжлэх ухааны нотлогдсон мэдлэг, үнэн мэдээлэлд тулгуурлан улс орон, ард түмнээ зөв, оновчтой удирдаж хөгжил, дэвшилд хүргэхийг чин сэтгэлээсээ хүсдэг, тэр хүслээ биелүүлж чадах түвшний мэдлэг, боловсролтой, ардчилсан үзэл, ухамсартай бие хүнийг улс төрч гэдэг. Ийм хүн өөрийгөө бүрэн золиослоод ч болов ард түмэн, эх орноо өөд нь татахыг хичээдэг.

Энэтхэг улсад төрийн хяналтан дор байх аливаа ашиг олон аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийг сонгуульт албан тушаал нэр дэвших эрхийг хязгаарладаг. Унгарт шүүхийн шийдвэрээр төрийн алба хаах эрх нь хаагдсан эсхүл авилга албан тушаалын хэргээр урьд нь ял шийтгэгдэж байсан хүмүүс аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвшихийг хориглодог. Харин Иранд ёс зүйгүй үйлдэл гаргасан албан тушаалтан шууд ажлаасаа халагдаж ахиж нэр дэвших эрхгүй болдог ажээ.

Мөн үүнтэй адил төстэй олон практикт авилга албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, баримтаар нотлогдсон, ял шийтгэгдсэн, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол нийтийн албанд ажиллах эрхгүй байдаг. Мөн улс төрчид өөрийн хувийн хандлагаараа аливаа асуудалд хүчтэй байр суурь илэрхийлэх нь тухайн албан тушаалтаны боловсрол ёс зүйн хэм хэмжээнээс шууд хамаардаг учраас популист явцуу мэдэгдлүүдээс сүүлийн үед улс төрчид ихээхэн болгоомжлох болжээ.

Бусдын нэр хүндэд халдаж, гүтгэлгийн шинжтэй, баримтгүй мэдээлэл буюу ялангуяа хувь улс төрч өрсөлдөгчөө гутаах зорилгоор мэдээлэл хийсэн бол эргээд уг асуудалдаа хуулийн хариуцлага хүлээдэг жишиг ч тогтоод уджээ.

Энэ бол улс төрийн соёл төдийгүй хувь хүний төлөвшил, ёс суртахуунлаг байдалтай нь ч шууд холбоотой юм. Монголын зарим улс төрчид буюу эрх баригч намын хоёр гурван нэр бүхий улс төрчид заримдаа хэт гүтгэлгийн шинжтэй явцуу мэдэгдэл үе үе ганцхан цэгт төвлөрүүлэн дуу нэгтэй хийх болсон нь ямар нэг бохир тогтолцоогоо хамгаалж үлдэх гэсэн сүүлчийн найдвар нь монголчуудын хамгийн дургүй хэлбэр болох “ул шагайх” болсон мэт. Хэн нэгний эсвэл ямар нэг бүлэглэлийн заавраар зохион байгуулалттай гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан дуу нэгтэй нэвтрүүлж, үүнд нь хуул хяналтынхан ч яах учраа бүрэн гүйцэт олохгүй самгардах нь эргээд жинхэнэ хулгайчид нүхээ малтаж, нүгэлээ далдлах боломж олгосоор иржээ.


Сэтгэгдэл

Тэгээд л бодохгүй юу. [103.212.118.148] 2022-12-20 00:19:33

Монгол Улсын Их Хурлын гишүүд ямар шашинтай улс вэ? Хэдэн хувь нь буддизм, мусульман, христийн, бөө шашинтай юм бэ? Хэдэн гишүүн шашингүй атеист юм бэ? Шашинтай гэж байгаагаас хэд нь бурханы номлолыг цээжээрээ мэддэг юм бэ? Ийм хүн байгаа бол тэдгээр нь УИХ-ын ДИЙЛЭНХ БОЛЖ ЧАДАХ УУ?

Зочин [188.162.254.95] 2022-12-19 22:13:21

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая

Монгол бол дураараа ёс суртахуунаа тодорхойлон дагадаг улс. [103.212.118.148] 2022-12-19 15:19:48

Монголд "байхгүй зүйл" гэвэл нийтээр шүтэж, тахиж явдаг шашин юм. Үүнээс болж манай улс төрчид гадаад дотоодод сонссон БҮХ зүйлийн үнэн мэт ярьж бусдыг төөрөгдүүлээд байгаа юм. Тэр ярьсан зүйлийг нь харьцуулаад "зөв" "буруу" гэж хэлж дүгнэх харьцуулалт БАЙХГҮЙ. Гэтэл Монголыг тойрсон бүх улсыг хар. Хятад бол Кунзийн сургааль болон Коммунист Намын дүрэм. Япон бол синтоизм, буддизм. Солонгос бол христийн ба буддын шашин. Орос бол үнэн алдартны сүм болон мусульман шашин. Казахстан бол мусульман шашин. АНУ, Канад, Европ, Латин Америк бол христийн шашин. Дээр бичсэн Иран, Энэтхэг 2 ч тов тодорхой шашинтай байгаа биздээ. ХАРИН Монголд эдгээртэй харьцуулахад тодорхой ёс суртахууны хэм хэмжээний дүрэм, чиг хандлага БАЙНА УУ???

Гүнбилиг [124.158.65.109] 2022-12-19 10:34:46

17-19 зууны философчид, сэтгэгчид шашны мөрдлөг хавчлагаас болгоомжилж нэрээ нууцалж үзэл бодлоо илэрхийлж бүтээлээ туурвидаг байсан юм гэнэ лээ."Эдмин" гуай та нэрээ нууцалж олон нийтийн үнэлгээгээр янз бүрийн тэнэг,мулгуу зүйл их бичих юм. Нэрээ гаргахаас Та үнэхээр ичиж байгаал даа.Өөрт чинь зугаатай учраас хэнд ямар хамаатай билээ Харин хэн нэгнийг гүтгэх доромжлох маягийн санаа их гаргаад байгаа учраас Эрхэм Админ гуайд боливол дээргүй юу гэх гэсэн юм"Урт хэл хүзүү ороодог гэмтэй"-г сануулахын ялдамд Дэлхийн элдэв сонингоос бидэндээ түгээхийг санал болгоё

Зочин [203.17.23.221] 2022-12-19 08:52:40

Монгол хуульгүй орон. УИХ-ын гишүүн бол хаан, бүхнийг шийддэг бурхан. Ийм байхад шударгаө ёс ярих нь үлгэр.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.