Төрийн томчуудын оролцсон гэмт хэргүүдийг эргэн саная...
Х.Баттулга яагаад нүүрсний хэрэгт нэр холбогдов?
АТГ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар нарын мэдэгдсэнээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам дээр оффтэйк гэрээ байгуулсан нь нүүрсний хулгайтай холбогдож байна гэх. Тэгвэл хуулиараа ҮАБЗ гэрээ байгуулах эрхгүй зөвхөн зөвлөмж л гаргах эрхтэй. Зарим шинжээчдийн дүгнэж буйгаарр Х. Баттулгыг улс төрөөс бүр мөсөн арчиж хаяхын тулд “эрх ашиг нэгтэй тодорхой бүлэглэл” нэгдэн ийнхүү бүхий л хүчээ дайчилж байна уу гэх өнцөг гаргаж тавиад байгаа юм. Учир нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд МАН-ын 3 Ерөнхий сайд, АН-ын 3 Ерөнхий сайд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, бүгд ял сонссон ч өдгөө ямар нэгэн байдлаар суллагдаж, ял шийтгэлгүй өнгөрч, хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.
АТГ-ын мэдээллэж буйгаар 2017-2021 онд нийт 11 их наяд төгрөгийн авлигын хэрэг илэрч өмнө байгаагүй “цагаан захтан”-уудын гэм хэргийг илрүүлэх ажил хууль шүүхийн байгууллагуудад явагджээ.
Мөн оффшорт нийт 4 их наяд төгрөгийн хөрөнгө хадгалагдаж байгааг тогтоож, экспортын орлогын 20-30 хувь нь Монголд орж ирэхгүй байна гэх мэдээлэл гарч байлаа.
Монгол Улсад хашиж болох бүхий төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан МАН+АН-ын томоохон төлөөлөгчдийн нэр холбогдон шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдож байсан ч өдгөө суллагдаж, хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг тоймлон хүргэе.
1. Сангажавын Баярцогт- Оюутолгой, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Мөнгө угаасан. Оффшор данс нь илэрсэн
2. М. Энхсайхан- Тавантолгойг Хятад компанид 100 жилээр зарах оролдого хийсэн.
3. Ч. Сайханбилэг- Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээ
4. Ж. Эрдэнэбат- ЗГ-ын 256-р тогтоол. Эрх мэдэл албан тушаалаа ашиглаан өөртөө болон бусдад давуу байдал олгосон
5. М. Энхболд- 60 тэрбум
6. Сү. Батболд- оффшор 713 тэрбум, 193 тэрбум
• 2021 оны 05 сарын 19 Улсын Дээд Шүүх Швейцарь дахь дансны 9,2 сая доллар, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос нийт 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө хураах 4,8 жилийн хорих ял оноосон ч . 2022-оны 7-рсарын 6-нд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
• Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан 2014 оны 12 сарын 17-ны өдөр Монгол Улсын сайдаар томилогдонгуутаа Тавантолгойн орд газрыг ММС-Энержи рессурс болон БНХАУ-ын төрийн өмчит Шиньхуа компанид 100 жилийн хугацаатай олгох гэж байсан, Мөн Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2020 оны 11 сарын 11 нд Улсын дээд шүүхээс 4 жилийн хорих ял оноосон юм. 2021 оны 8 сарын 5. М. Энхсайхан Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн өршөөлөөр суллагдав.
• Чимидийн Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, Рио Тинто компанитай гэрээ ("Дубайн гэрээ" гэж алдаршсан) байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр 2018 оны 4 сарын 10-нд цагдан хоригдож, улмаар яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Гэвч 2019 оны 8 сарын 28-нд Монгол Улсын хилээр гадагш зорчиж, одоо болтол эргэн ирээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн нэг үе Интерполоор эрэн сурвалжилж байв.
• Монгол Улсын Дээд шүүхээс 2021 оны 1-р сарын 21-ны өдөр Ж.Эрдэнэбатыг 2016 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж 2017 оны 9-р сарын 8нд Ерөнхийн сайдын албан тушаалаас огцрон дараагийн Ерөнхий сайд сонгогдох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ЗГ-ын 256-р тогтоол батлан улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна.
Гэтэл 2021 оны 3 сарын 3-ны өдөр Ж. Эрдэнэбатыг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хэргийг нь мөрдөн байцаалтад буцааж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэв. Улмаар 2021 оны 3-р сарын 18-нд гэмт хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй буюу өөрөөр хэлбэл ял шийтгэлийн хугацаа нь дуусаагүй Ж. Эрдэнэбат УИХ-ын индэр дээрээс гишүүний тангарга өргөв.
• Миеэгомбын Энхболд Монголын төрийн албыг наймаалцах оролдлого хийсэн 60 тэрбумын схемийн гол толгойлогч. 2019 оны 1-р сарын 29-нд УИХ-ын тогтоолоор огцорсон. 60 тэрбумын хэрэгт Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82-р зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвадаан зохион байгуулах" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. 2019 оны 10 сарын 31-нд Ц. Сандуй, А.Ганбаатар нарт Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноов. 2020 оны 3 сарын 25 батлан даалтаар суллав.
Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь шүүхээс “төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж, тухайн мөнгийг хэрхэн цуглуулж, төвлөрүүлэх, төрийн байгууллагуудыг намынхаа сонгуулийн бүтцэд оруулж, сонгуулийн санал авах, тоолох зориулалт бүхий хар машины программ хангамж, сул талыг судлах талаар болон бохир технологи ашиглах, тусгай ажиллагааны бүлэгтэй байх”-ыг төлөвлөх зорилгоор Бодлого стратегийн “______ ” нэртэй багийг байгуулж, судалгаа хийлгэн ажиллуулсан, танилцуулга бэлтгэж, бусдад танилцуулах, хэрэгжих боломжийг эрэлхийлэх үйлдлийг гүйцэтгэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдсон юм. Энэ хэрэгт М. Энхболд ямар нэг хариуцлага хүлээгэгүй.
Сэтгэгдэл
Unshigch [91.86.153.41] 2022-12-21 12:38:37
Hulgaichdiin neriig unen zovoor mongol uls olj nerlej chadahgui bhoo harin gadaad ulsuudad ner ne baigaa sh dee
Зочин [202.55.191.194] 2022-12-21 09:37:47
П.ОЧИРБАТ МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ИХ ГАЙ ГАРЗ АВЧИРСАН БЭРД. "АЛТ "ГЭДЭГ ХӨТӨЛБӨР АНХ ГАРГАЖ ЭХ ОРНЫГ МИНЬ СҮЙТГЭСЭН...БҮХ ХӨРӨНГИЙН ХУРААЖ ШОРОНД АВААЧ
МГЛ [202.9.46.247] 2022-12-20 22:39:09
ЭЛБЭГДОРЖ,ОЧИРБАТААС ЭХЛЭЭД/ БОРОО ГОУЛД АЛТ,ДАЧИН ТАМСАГ НEФТЬ....ГЭЭД Л/ХУЛГАЙ ЛУЙВАРУУД ЭХЛЭЛТЭЙ!!!!!!
Зочин [192.82.84.8] 2022-12-20 19:40:35
Одоо эргэж боджээ байхад Женко л Ж.Эрдэнэбатыг оролдож байж дээ
Зочин [139.5.219.196] 2022-12-20 18:54:31
Төр, түмний сүр сүлдийг гутаасан луйвирчид яаж хүний нүүр харж амьдарч байнаа. Ширэн нүүртэнүүд
NJUTY [103.229.121.193] 2022-12-20 15:49:40
ЗАХИАЛГАТ МЭДЭЭ бАТТУЛГА БОЛ УЛСААСАА УРВАСАН ХҮН бУЖСАД НЬ АДИЛХАН ХУЛГАЙЧ НАР ГЭХДЭЭ БАТТУЛГА ШИГ УЛСААСАА УРВАЖ ОРОСЫН ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫГ ХОРЛОЖ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХЭДЭН АРВАН ЖИЛ ХОЙШЛУУЛЖ ДЭЭР НЬ ИХ НАЯДААР НЬ ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮН ЭНЭ ДОТОР БАЙХГҮЙ 2008 ОНД ОРОСУУД ТУСГАЙ АЛБАА ДЕРИПАСКО ГЭГЧЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ ЭНЭ УРВАГЧИЙГ УУРГАЛЖ АВСАН ТУХАЙ МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДААР ГАРЧ БАЙСАН ТА НАР ХАРЖ БОЛНО ГЭХДЭЭЭ МИНИЙ ЭНЭ КОММЕНТИЙГ МЭДЭЭ МН УСТГАЖ ХАЯНА ЯАГААД ГЭВЭЛ ХУЛГАЙЧ ЗАХИАЛГА ӨГСӨН СУРСАН ЗАНГААРАА ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН ХЭВЛЭЛИЙНХЭНИЙГ ХУДАЛДАЖ АВДАГ УРВАГЧ
Зочин [192.82.91.171] 2022-12-20 15:14:47
13.5 сая доллар идсэн хулгайч Санжийн заваан хүү-өвгөн БАЯР энд 1-д бичигдэх ёстойдоо
хх [43.242.242.24] 2022-12-20 13:17:11
Миеэ Энхболд Бадамжунай газрын наймаа, Хүүрэлсүгийг казиногийн 14 тэрбум гээд үргэлжлүүлнэ үү
irgen [202.55.188.94] 2022-12-20 12:59:32
HULGAICH JENkro olj i olj
чимэд [124.158.65.109] 2022-12-20 12:25:16
Сү.Батболд Ерөнхий байхдаа шууд хамтран хулгай хийх,хал балгүй албаа хашаад алсаас хамгаалаад явах "хишигтэн"хуулийн бүх чиглэлд дэвшүүлсэн ажилд хааяа урамшуулал аваад "эмээлийн бүүрэгнээс зуураад тогтоод явах" чадварлаг боловсон хүчнээ бэлдэж авчээ.Энэ хүмүүс МАН,УИХ дотор нөлөө бүхий байр сууринд шигдэн суужээ Бэлтгэгдсэн хүмүүст У.Хүрэлсүх багтсан байна.Ухасгээд гараад явчдаг,удаачгүй ороод л ирдэг энэ бүх маневрыг бүлэглэл хамиран З/б байжээ.Одоо Оюунэрдэнэ чангаар "хуцаад" нойронд садаатай болсон учир хаяаа мануулах нь зөв гэж СҮ. үзжээ Гүйцэтгэгчээр У.Хүрэсүхийг томиловХэний ч хамаагүй хормойн дор орчдог чадвартай учраас "Хонгил"-ын алдарт прокурор,шүүгч нарыг солих нь буруу гэж СҮ ноёнтон үзсэн учир Хүрэлсүх "солих"өөрийн үүрэгт ажлыг хийхийн оронд ЗГ-г зэмлээд хуурай агсан тавиад байгаа шатгаан ойлгомжтой болж байна.СҮ-н намтар,анхны хөрөнгийн гарал тодорхой биш. Wall Street-Ротшильд,Рокфеллерүүд Ер.-д нэрээ дэвшүүлдэггүй,гэхдээ бүх эрх мэдлийг атгаж байдаг.СҮ ноёнтонмөн тийм
зочин [192.82.74.155] 2022-12-20 12:08:28
Өнөөдөрийн түгжрэл үүсгэж . ногоон байгууламжийг устгаж олон их наядын хохирол учруулж байгаа газарын наймааны бүлэглэлийг илчилж баривчил. Хуучин зурагийг шинэ одоогийн зурагтай харьцуулж гомдол гаргая. Төрийн сургууль цэцэрлэгийн газар авсан нөхдийн газар хураая. Дараачийн УИХ-ын сонсгол энэ буюу. Ард нийтийн хурал байгуулах нь зөв болов уу
Хөвсгөл түнэл [192.82.71.86] 2022-12-20 10:13:05
Хөвсгөл түнэлийн лхагважанцан гэгчийнх хөгжлийн бэрхшээлтэй баахан хүүлдүүдтэй. Хэл ам хэрүүл шуугиан ихтэй ёс зүйгүй муу бүхнээр алдаршсан авгай хүүхнүүд залуус. Саяхан авгай нар нь гэр бүлийн хэрүүлээс болоод бага насны 3 хүүхэд галд шатааж алсанч тэрийгээ ахуйн гал гээд хэрэг хэрэгсэхгүй хаалгасан бна. Бусад олон хүүхнүүд нь бүгд л хүнтэй сууж салж салсан хүнээсээ эд хөрөнгө бүхнийг нь залилан аваад сурчээ. Хамгийн гол учир нь эднийхэн эд хөрөнгө мөнгөний шуналаас олон нялх хүүхэд албаар өнчрүүлж хүүхдээр шантаачилж эд хөрөнгө мөнгө нэхэж авч амьдарсаар байгаа нь маш том асуудал, олон ч хууль зөрчиж байна. Аймгийн хууль хяналт хүүхдийн байгууллагууд анхааралдаа авна уу. Сормуус хийдэг гэх сувдаа найрамдал далай ... бузар муу бүхнээр амьдраад сурсан та нар бага насны хүүхдүүдийг доромжилж зовоож эрхийг нь зөрчсөөр байхуу. Та нарт хүн амины хэргээс эхлээд маш их хууль бус үйлдлүүд бгаа шүү. Хууль шүүх шийдэх цаг нь болсон. #
zochin [202.55.183.178] 2022-12-20 09:05:55
Монголын хар хайрцагны бодлого гэж бдгыг женко даан ч анзаарсангүй. Юу ч байхгүй гэж ойлгосон женко өөрийгөө №1 гэж цоллож бүгдийг өөрийн хүслээр шиййддэг болох гэж улайрсан. Хэнд үйлчилж хэний төлөө явж байсаныг чинь харж л байсын бна. Өөрөөс нь илүү сэтгэдэг толгойтой болгоныг оросын захиалгаар хорьж яллаж дарахыг чи хүссэн билүү. Эсрэг нам байтугай өөрийн намынхан чинь чамайг үзэн ядаж байна.
иргэн [103.57.92.65] 2022-12-20 09:03:46
бүх том хулгай луйварын ард , зохион байгуулагч сү,батболд байгаа цагт монгол улсад хулгай луйвар тасрахгүй
батболд [202.55.191.194] 2022-12-21 03:25:00
чадахгүй ш дээ