Нүүрсний хулгайн эсрэг ард түмний жагсаал хулгайчдыг олох л учиртай

Aдмин / Улстөр

Нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх зорилготой жагсаал 17 өдрийг үдэж. Талбайн хүйтэн цемент дээр хоноглож буй иргэд ч 50-60 хүрчээ. Урьд нь шударга ёс шаардсан ийм “шийртэй” жагсаал огт болж байсангүй. Засгийн газар нүүрсний хулгайд холбоотой гэгдэх 17 хүний нэр зарласан ч жагсагчид үргэлжүүлэн жагссаар байгаа учир нь шударга ёсны нэхэл нэлээн эрчимтэй болжээ гэж харагдах. Иргэдийн тэмцэл хэдэн ч өдөр үргэлжилж магадгүй байгаа бөгөөд Х. Нямбаатар сайд “жагсагчид юу шаардаад байгааг ойлгохоо байлаа” хэмээсэн нь чих дэлслээ. Учир нь эрх баригчид ЖДҮ, 60 тэрбум, Хөгжлийн банк гээд авлигын гэмт хэрэгт хэн нэгнийг, аль нэг улс төрчийг нэрийг ил гаргасан дүр үзүүлээд, шалгасан нэр зүүгээд замхарч, мартагдахад хүргэдэг зуршилтай болсон нь давтагдах вий гэсэн хардлага төрж болох логик урган гарах юм.

12-р сар гарангуут төв талбайд иргэд үзэл бодлооо чөлөөтэй илэрхийлж, дүн өвөл хэдий ч Үндсэн хуулиар олгогдсон иргэний нийгмийн жинхэнэ эрх чөлөөгөө эдлэж чадаж байгаа нь итгэл найдварын хэлтэрхий гэгдэж, арай ч монголчуудын иргэний ухамсар бүрэн алдарч, унтрах болоогүйг илтгэх мэт.Мөн жагсаалд дуучид, бүжигчид, урлагийн салбарынхан, олон нийтийн сүлжээний идэвхтнүүд ч тасралтгүй очиж үг хэл үзэл бодлооо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэж байгаа юм. Энэ нь аль нэг талаас зохион байгуулсан, захиалгатай гэх хардлагыг үгүйсгэх баталгаа болов уу. Харин манай төрийн эрх барьж буй түшмэдүүд хүний эрхийн мэдрэмж, эрх зүйн мэдлэгээр дулимаг ба олон улсад монголын тухай шуугих мэдээ мэдээллийг үзэх, анхаарах чөлөөгүй байх шиг. Засгийн газрын зүгээс жагсагчдын шаардлагыг бүрэн биелүүлсэн хэмээн үзэж буй бололтой дахиж иргэдтэй гарч ирж уулзсангүй нэг өдрийг үджээ. Харин шударга ёсны хүлээлт үргэлжилсээр. Иргэдийн хүсэл жинхэнэ хулгайчдад хариуцлага тооцох.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.