Т. Доржханд, Э. Бат-Үүл, Ч. Хүрэлбаатар нараас Х. Нямбаатар татгалзав уу

Aдмин / Улстөр

Ардчиллын баатар гэгдэж явсан Эрдэнийн Бат-Үүл гуай сүүлийн үед эрх баригч намын удирдагчдад ихээхэн тал засаж харин журмын нөхдөө хатуу үгээр дайрч давших болов.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 сарын 16-ны өдөр Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэм буруутайд тооцсон юм.

2022 оны 04 сарын 04-нд Давж заалдах шатны шүүхээс Э. Бат-Үүл, Б. Чулуудай нарт холбогдох хэргийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан юм.

2022 оны 4 сарын 14-нд Э. Бат-Үүл мэдэгдэл хийж ...Х. Баттулга Монгол улсыг самрах гэлээ... хэмээсэн юм. Цагдан хоригдоод гарч ирсэнийхээ дараахан ийнхүү мэдэгдэх нь ямар учиртайг хүмүүс янз янзаар тайлбарлаж байлаа. Э. Бат-Үүлийн холбогдсон “Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх” төсөлд өөрийн хүү Чулуудайн компанид давуу байдал олгосон гэх хэрэг нь Х. Баттулга Ерөнхийлөгчийн үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байдаг.

Харин Э. Бат-Үүлийг ял сонсоход Х. Баттулга аль хэдийн эрх мэдэлгүй энгийн иргэн болсон байв. Харин ч Э. Бат-Үүлийг гэнэт цагдан хоригдсонд Ардчилсан намынхан дургүйцэж, эрх баригчдад шударга ёсыг сануулж ч байлаа.

2022 оны 12 сар Хотын дарга асан Э. Бат-Үүл Х. Баттулгыг нүүрсний хэрэгт зарлагдсанаас хойш ч түүнийг буруутгасан жиргээг цахим орчинд цацсаар байв. Үүн дээр нэмэгдэн 19-ний өдөр ЭЗХ-ийн сайд Ч. Хүрэлбаатар, ХҮН-ын УИХ-ын гишүүн Т. Доржханд нар нэмэгдэн “Х. Баттулга зугтчихлаа шүү дээ... бариачээ...” гэх агуулгатай мэдэгдэл хийв.

Ч. Хүрэлбаатар сайдыг олон нийтийн зүгээс “Хотгор шанага”-тай холбоотой асуудлаа шалгуулчхаад нүүрсний хэргийг шалгах шаардлага тавьж байгаа ч тэрвээр үүнийг ор үндэсгүй хэмээн зүтгэсээр байгаа билээ. Харин Т. Доржханд гишүүний хувьд Х. Баттулгатай хувийн өстэй юм болов уу? гэж хардахад хүргэмээр олон байр суурь илэрхийлээд байгаа билээ. Тэрвээр анхнаасаа “40 их наяд” гэх тоог гаргаж шуугиан дэгдээсэн. Гэтэл яг 40 их наяд төгрөгийн нүүрс алдагдсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй ба 12 сарын 13-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Ц. Амарбаясгалан энэ тоог батлагдаагүй гэсэн.

Харин Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Х. Нямбаатар 12 сарын 10-нд МҮОНТ-ийн хэлэлцүүлэгт оролцохдоо Т. Доржханд гишүүний амыг дагуулан “Доржханд гишүүн бараг л зарлачихлаа... Х. Баттулга нүүрсний хулгайтай холбоотой шүү дээ...” гэчихсэн нь хуулийн салбарын хүний алдаа гэгдсэн юм. Учир нь хүнийг хууль шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй хүний нэрийг гэмт хэрэгт холбогдуулан зарлаж болохгүйг өөрийнхөө амаар хэлж байснаа хэдхэн минутын дараа ийнхүү зөрчиж орхисон түүнийг улс төрд “ буурь суух” арай болоогүй байна уу гэцгээхэд хүргэсэн билээ. 2022 оны 12 сарын 19-нд ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар: Х. Баттулга хувийн баталгаа гаргаж, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан. Оргон зайлсан зүйлгүй... хэмээв. Х. Нямбаатар сайдын хувьд энэ удаад туйлширсан мэдэгдэл хийхээс татгалзав бололтой.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.85] 2022-12-24 14:22:17

Энэ хэдийг Сү-гийн итгэлт боолууд гэдгийг түмэн ойлгож эхэллээ

зочин [59.153.86.116] 2022-12-24 10:42:23

Бат-үүл гэж хэн бэ гэдгийг ардчилалын анхдагч Ч.Энхээ ,Малыш ,Нинж нар олон жилийн өмнөөс хэлж яриад үнэн төрхийг нь илчилээ биз дээ . ардчилал гэх анархизмаас хэн хамгийн их хожлоо Элбэгдорж ,Бат-үүл тэргүүтнүүд мөн үе үеийн МАН -ын эрх мэдэлтнүүд.

зочин [59.153.86.116] 2022-12-24 10:35:04

40 -н их наяд төгрөг байна уу 4 -н төгрөг байна уу хулгай гарч улс орныг тонон дээрэмдсэн мөн одоо ч үргэлжлээд явж байгаа биз дээ .та бүхнийг Засгийн газар эрх баригчид тоон дээр толгойг нь эргүүлж эргүүтүүлж байна . тоо чухал биш хулгайг таслан зогсоож буруутныг шийтгэж улсад хохирлыг эргүүлэн авах нь гол шүү дээ .зарим хүн тооны хойноос хөөцөлдөөд тэмцлийн мөн чанар хүчээ алдах вий дээ

Зочин [202.126.88.107] 2022-12-23 07:41:55

Bat uul ug ni eh orondoo hairfai l hun.gevch ter dandaa buruu humuustei niildeg.yahaaraa hyatadad itgej hamtardag baina.ter Berin hhk chini hujaa ezentei

Амраа [124.158.67.13] 2022-12-22 11:23:19

Баттулга гарын үсгээ зурдаггүй учраас хэргээс мултардаг ажээ. Жэнко Хүрэлсүх Зандка нар нүүрсний гол хэрэгтэн мөн. Жэнког баривал Хүүк хамт шүү дээ, ийм учраас энэ хэрэг юу ч болохгүй зогсоно гэнэ.

Лавлаа [192.82.73.82] 2022-12-22 11:06:03

1) Баттулга Нүүрстэй холбоотой орлогын булагийг тойрсон нь юу л бол 2) Баттулгын гавьяа гээд байгааг ойлгохгүй юм Ахмадыг өрийг дарсан гэхдээ энэ нь ахмадууд улмаар иргэдийн тэгш эрхиЙн асуудалтай. Учир нь өртэй байсан бүх ахмад бүхэн зорилтот бүлэгт хамаарахгүй байсан Ер нь хориг тавьдаг хүн л байсан санагдана

Зочин [150.129.143.230] 2022-12-21 15:14:53

Э. БАТ ҮҮЛ ЧИНЬ 1990 ОНЫ ҮЕД ДОТООД ЯАМНЫ МЭДЭЭЛЭГЧ БАЙСАН ХҮН ГЭДЭГ. ТМ УЧРААС ХААНА ХЭНИЙ ДООДХИЙГ ҮНЭРЛЭХЭЭ МЭДДЭГ БОЛСОН САЛГА ЦАГААН ТОЛГОЙТ БАЙХ ШҮҮ

Зочин [202.126.89.183] 2022-12-21 12:15:50

Battulga eronhiilogshiin tusiig hezee sh martahgui shu,tetgevriin zeel tegelj baisan

Зочин [66.181.161.106] 2022-12-21 18:19:25

Хэдхэн цааснаас худалдагдссан хүмүүс

зочин [103.212.117.12] 2022-12-21 12:15:18

Орон гаран болж байна аа даа Гэнтхэн хүчний байгуулагыг нэмнэ автобусанд үнэгүй сууна ч гэх шиг яана даа

Зочин [192.82.91.171] 2022-12-21 11:57:16

БАТТУЛГАД ГӨЛӨЗТӨЛ ЗАГНУУЛЖ ЯМАА БОЛЖ БАЙСАНЫХАА ТӨЛӨӨ НЯМБААТАР БАТТУЛГЫГ ГҮЖИРДЭЖ БУЙ ЮМ БИЛЭЭ. хҮРЭЛБААТАР ИӨН ЯЛГААГҮЙ ХУЛГАЙГ НЬ ИЛЧИЛЖ ЯРЬСАНЫ ТӨЛӨӨ, САЙДАД ДЭМЖЭЭГҮЙН ТӨЛӨӨ БАТТУЛГЫГ ЗАНАДАГ, ХАРИН ДОРЖХАНД ГЭДЭГ САГСУУ ХАР ЮМ ХУВИЙН ӨШТЭЙ БИЗЭЭ БАТТУЛГАТАЙ. БАТТУЛГА АРАЙ Ч НҮҮРС ХУЛГАЙЛАХДАА ХҮРЭЭГҮЙ БАЙХААДАА. ХАРЖ Л БАЙГААРАЙ. ХЭРЭВ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ЯМАА БОЛЖ ХҮНГ ХЭЛМЭГДҮҮЛЭХГҮЙ БИЗДЭЭ

Зочин [66.181.161.75] 2022-12-21 19:27:03

Чи Баттулгатай садан байгаа даа

Зочин [122.201.25.251] 2022-12-21 11:15:41

HUrelbaatar Dorjhand hoyr chine Su Batboldiin barun zuun suganii usnuud shdee

Зочин [98.204.176.20] 2022-12-21 10:28:56

Batuul gej bainga hudal shaan yavdag lalaraa Mgl chuff meddegguj

Зочин [98.204.176.20] 2022-12-21 10:25:03

Uher mglchuud Battulgiigaa demjinee shuu.batbold elbegdorj shg golog bgaaguig tuuh notolno

Иргэн [103.212.118.34] 2022-12-21 10:21:12

Хүн хэлээзхирахгүй бол :: Таныг нөгөө хүнээч алах -- осолтой шүү.??????!!!!!!Батүүлээр яасан их оролдож бна.Хотыг хамгийн богино хугцаанд өөрчилсөн -- нүдард түмэний өмнө Хот ийм байна гэж хийсэн хүн шүү !!!!!!!Та нар хүнийг хийсэнг бүү март !!!!!!!! Дандаа хэлмэгдүүлэх юм.!!!!!!!!!

иргэн [103.57.92.65] 2022-12-21 09:24:09

Хүний хэл гэснийг хэлээд байхаар юу хэлж яриад байгаагаа өөрөө ч ойлгохоо байчихдаг юм аа.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.