Танилц: Нүүрсний хулгайг илрүүлэх лобби бүлгийн гишүүд
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж нэр бүхий УИХ-ын таван гишүүнийг олон нийтэд зарласан. Хулгайн хэрэгт сэрдэгдсэн гишүүд болох УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар нүүрсний хулгайтай холбоогүй гэдгээ удаа дараа хэвлэлийн хурлаар хэлж мөн хулгайг илрүүлэх лобби бүлэг байгуулсан. Тэгвэл тус бүлэг өргөжиж 15 гишүүнтэй болжээ. Тэд “Та нар жинхэнэ хулгайчдаа зарла” гэж чуулганы хуралд тодорхой байр сууриа илэрхийлсэн. МАН-ын дээрх нэр бүхий таван гишүүнээс энэхүү асуудлыг эрс эсэргүүцэж, нийгэмд зарим шуугиантай хэргүүдийн сэжүүрийг ил тод, хамгийн чангаар дуугарч байгаа нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд юм. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш өдийг хүртэл нийгэм, улс төрийн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй, өөрөөр хэлбэл “чимээгүй” сууж ирсэн. Тус лобби бүлэг иргэдийн шаардсан нэрсийг гаргах, өөрсдийнх нь хэлээд буй жинхэнэ нүүрсний хулгайчдыг олон нийтэд ил болгохоо зорилго, чиглэлээ болгон ажиллах аж. Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд УИХ-д “Лобби” бүлэг байгуулснаар улс төр бас л идэвхжих шиг болов. Энэхүү бүлэгт сөрөг хүчин буюу Ардчилсан намаас гурав, эрх баригч буюу Монгол ардын намаас 15 гишүүн нэгдсэн байна. Тухайлбал, АН-аас С.Ганбаатар, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар нэгджээ. Харин МАН-аас Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Д.Батлут, Э.Батшугар, Ч.Булгантуяа, Г.Ганболд, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир нарын гишүүн нэгджээ. УИХ-д суудалтай ХҮН-аас энэхүү лобби бүлэгт одоогоор гишүүд нэгдээгүй байна. Цаашид нүүрсний хулгайг илрүүлэх буюу тэдний хэлж байгаагаар “жинхэнэ” хулгайчдыг илрүүлэх дээрх лобби бүлэгт нэгдэх сонирхолтой гишүүд цөөнгүй байгаа бололтой.
Сэтгэгдэл
Ахмет [202.72.247.58] 2022-12-21 16:48:16
Ард түмнийг даапалах бүлэг байна. Ариунболдыг Ж.Мөнхбат томилуулсан. Одоо тэгээд яаж байгаа юм? тохуурхаж байна уу?
ss [192.82.85.234] 2022-12-21 13:30:41
Энэ бол тохуурхлын бүлэг байна
Зочин [202.21.109.47] 2022-12-21 12:41:49
hulgaichaa zailuul monhbat genuu
Зочин [150.129.143.230] 2022-12-21 12:24:24
КККК ИЙМ Л ДҮР ЗУРАГ ХОШИН ШОГ ИНТЕРТАЙМЕНТ НӨХДИЙГ АРД ТҮМЭН БИД СОНГООД ЭДГЭЭР НЬ ЭРГҮҮЛЭЭД ИЧИХГҮЙ ХУУРЧААД БАЙГАА ЮМ ДАА
Зочин [192.82.91.171] 2022-12-21 11:59:45
БААТАРБИЛЭГ, МӨНХБАТ, Х. ГАНХУЯГ ТА НАР ӨМНӨХ ХУЛГАЙНХАА ХЭРГИЙГ НЭГ ТИЙШ БОЛГООД СОЛИОРЦГОО. ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ БҮҮ ГАЙХАЦГАА
zz [192.82.86.18] 2022-12-21 11:00:59
bugdeeree hulgaich nar bn shuu
Зочин [202.55.191.194] 2022-12-21 09:41:39
ОНЦ БҮГД ХУРЛАА ЗАРЛА ӨӨР ГАРЦГҮЙ....