Бүх мэдээлэл байгаа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Б.Ганхуягт нээлттэй сонсголд оролцох уу
Өнөөдрийн сонсголд хэн хэн ирэх нь анхаарал татаж байна. Офтэйк гэрээний гүйцэтгэгч "Бодь Интернэшнл" компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан уржигдар мэдээлэл хийсэн. Монгол Улсад сайхан жүжиг болж байна. Би яаж мэдэх юм, ажлаа хийсэн, асуудал байвал төртэй яриарай. Бид гэрээг нууцал гээгүй. Гэрээг яах гэж нууцалсан юм. Хувийн хэвшил ажил гүйцэтгэснийхээ төлөө нүүрсний хулгайч боллоо гэсэн утгатай мэдээллийг өгсөн.
Өнөөдрийн нээлттэй сонсгол дээр Д.Баясгалан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сонсгол дээр ирж мэдээллээ өгөх магадлалтай байна.
Түүнчлэн нэр бүхий таван УИХ-ын гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгаа бөгөөд тэд оролцож үгээ хэлнэ гэдэг нь тодорхой. Учир нь нүүрсний гэх 5 нүүрсний хулгайтай холбоогүй харин ч тэмцэхээ илэрхийлээд байгаа. Энэ талаар УИХ-ын Т.Доржханд хэлэхдээ, "Нэг нэгнийгээ харлуулж гүтгэж болохгүй. Гишүүд ч бас ирээд бодитой мэдээлэл өг. Нэг нь урагшаа, нөгөөх нь баруун тийшээ явсан хоёр төмөр зам байна. Баруун тийшээ явсан төмөр замын гүйцэтгэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Удирдлагыг нь ирж мэдээллээ өг гэж байгаа. Хяналтыг тавих үүрэгтэй. "Тавантолгой Төмөр зам" компанийн захирал Н.Удаанжаргал, шийдвэр гаргасан Х.Баттулга нар зугтсан. Одоо бид нарт захиалагч, гүйцэтгэгч хоёр л байна. Захиалагч нь Эрдэнэс Тавантолгой, захирал нь хоригдож байна. Хоёр гүйцэтгэгч бий. Нэг нь "Бодь Интернэйшнл" нөгөөх нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Улстөрчдийн шахаагаар туслан гүйцэтгэгч хийгээд мөнгөө авч байсан уу гэдгийг нийтээрээ асууя гэсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [150.129.143.230] 2022-12-21 12:21:22
Энэ халтар хав жинхэнэ хутган үймүүлэгч шударгын дүр эсгэгч адгийн нөхөр юм аа. Өмнө Баасанхүү гэгч хог байлаа шүү. Түүнээс долоон дор инэгж хэн нэг талаас мөнгө авдаг гар байа аа