"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан "А"-г цагдан хорихоор болжээ

Aдмин / Улстөр

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгон 360,000 ам.долларыг хахууль авсан гэх хэргээр АТГ шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татагдсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан "А"-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа АТГ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бол шүүхээс нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АТГ БУЮУ АЙМЭЭР ТААВАР ТААЛГАДАГ ГАЗАР ГЭМЭЭР ЮМ [202.179.25.127] 2022-12-24 12:39:03

НЭХ Л ИХ ТААВАР ТААЛГАСАН УЛС .... ИРГЭН А ГЭХ ТАВАН ТОЛГОЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН ЮМ БЭЗ ДЭЭ....

хөвсгөл [192.82.71.86] 2022-12-22 09:52:37

пүрэвжавын ганхуяг гээд авлигачингаа хориоч .

Зочин [59.153.112.254] 2022-12-21 22:47:25

Ардчилман намын Ариунболд мөн үү

Зочин [66.181.181.82] 2022-12-21 09:00:57

Нэрийг нь А гэж нууцлах ямар хэрэг байгаа юм. Ариунболд гэж шунал нь хэтэрсэн хулгайч луйварчин Ж. Мөнхбат гэж хулгайчтай нийлж хэдэн сая доллар луйвардсан нь үнэн.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.