Хуулийн төсөл: Дотоодын цэргийн албан хаагчид автобусанд үнэгүй зорчино
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд улсын онц чухал объектыг дотоодын цэрэг хамгаалах бөгөөд цэрэг нь гэмт хэрэгт холбогдвол цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр биед нь үзлэг нэгжлэг хийх, баривчлах, саатуулахыг хориглоно гэж заажээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Хуулийн төслийн 7.3-т Дотоодын цэрэг нь террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох мэргэжлийн нэгжтэй байна гэж заажээ. Дотоодын цэрэг гэдэг нь цэрэг. Хугацаат цэргүүдээсээ бүрдүүлсэн салаа гаргах гээд байна уу. Энэ тусгай салаан дээр Цэргийн хууль үйлчлэх үү, Цагдаагийн хууль үйлчлэх үү. Хоёрдугаарт, Дотоодын цэргийн штабын дарга нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 18-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдаж байна. Хуулийн төслийн 9.4-т Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд орлоно гэжээ. Штабын дарга нь командлагчаа орлодог юм уу. Дотоодын цэрэг хот суурин газарт таксинаас бусад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй орж ирж. Бүх төрийн албан хаагчаа нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг болох юм уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: -Дотоодын цэргийн байгууллагыг бэхжүүлэхийн тулд эрх зүйн орчинг тодорхой болгох ажлыг үе шаттай хийж байна. Өнгөрсөн жил нүүрсний хулгай гарсантай холбогдуулж Засгийн газар Дотоодын цэргийн 810 дугаар ангийг Тавантолгойн уурхай орчимд байгуулсан. Цаашид төрийн өмчит компаниудын онц чухал обьектын хамгаалалт дээр дотоодын цэргийг ажиллуулах нь үр дүнтэй байгаа. Командлагчийн эзгүйд штабын дарга шийдвэр гаргах шаардлагатай болно. Командлагчийг хэн орлох вэ гэхээр цагдаа дээр тэргүүн дэд дарга орлоно. Дотоодын цэрэг дээр тэргүүн дэд дарга орлох нь чиг үүргийн хувьд уялдахгүй байгаа. Цагдаагийн байгууллагын алба хаагч өнөөдөр нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчоод явж байгаа. Дотоодын цэргийнхнээ өөрсдийн тээврийн хэрэгслээр зорч гэвэл түгжрэлд асуудал үүснэ. Өнөөдөр хэдүүлээ хотын түгжрэлийг бууруулъя гэдэг зүйл ярьж байгаа учраас энэ заалт нь уялдаад л явна.
Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Г.Нямдаваа: -Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдана. Энэ ажиллагааг терроризмтой тэмцэх зөвлөл буюу Тагнуулын ерөнхий газрын зөлөлийн дэргэд бие бүрэлдэхүүн орж ажиллана. Энд ганцхан дотоодын цэрэг биш цагдаа, түүний нэгж байгууллагууд тагнуул, мэргэжлийн хяналт гээд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага орж ажиллана гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл
зочин [66.181.187.64] 2022-12-22 12:36:31
за ёстой битгий шаа юу хийж гийгүүлсэн гэж дархан эрх олгож байгаан
Зочин [104.157.71.16] 2022-12-21 13:24:59
Коммунистууд эргэж улс аа тонож дээрэмдэх дуртай юм, бид коммунист улс биш зах зээлын э.з тай улс шүү.
иргэн [103.212.118.34] 2022-12-21 12:29:39
Автобусанд мөнгө төлж байж - Автобус чинь хөгжинө биздээ малнуудаа !!!!!!! яагаад дандаа үнэ авагүй вэ ????? ядаж 500г төлж яваач !!!!! автобусаа авч шинчилж чадахгүй байж юу солиороод байгаа юм вэ !!!! жирийн иргэдийг Загнаад л жолооч нь мөнгө хусаад л хулгайчид !!!!
зочин [103.212.117.12] 2022-12-21 12:06:42
Нэг гараараа төр аж ахуй эрхлэхгүй ч юм шиг нөгөө гараараа тусгай салаа байгуулна гэх шиг жагсаал цуглаан тараах төдий бол цагдаагаа ашиглалдаа. Бөөн зардал уг нь иргэндээ итгэх нийгэмшүүлж баймаар Нямбаатар хүчний байгууллагад найдаж болохгүй шүү. Хэсэг албаныхныг суглаж цалин орон тоо нэмэх ажил хийдгээ их хурал болих хэрэгтэй. Салаа гэчихээд хэдэн хүнтэй байх юм. 36 хүн бол ямарч хүч хэрэглэх чадваргүй батольон хороо байх хэрэг болох нээ.
Зочин [103.14.37.6] 2022-12-21 11:16:32
болиочээ фздаа Үнэгүй хоол үнэгүй хувцас өмсөн, Нийгмийн даатгал төлөхгүй татвар төлөхгүй Хэдэн цэрэг зарчихаад л хэвтэж байдаг ш дээ
Зочин [203.23.199.221] 2022-12-21 09:11:29
Хулгай луйвар хийгээгүй бол юунаас айж хамгаалалт нэмэж зардал гаргах гээд байна. Уучлаарай автобусанд зай байхгүй шүү
Зочин [124.158.107.35] 2022-12-21 09:11:29
угаасаа л үнэмлэх үзүүлээд үнэгүй л явдын бнлээшт
Зочин [66.181.161.28] 2022-12-21 08:47:34
Bolio 500 tugruguu tuluud yv pzda
өөөө [203.17.23.221] 2022-12-21 07:58:31
Болих хэрэгтэй.