Монголын 26 ААН Узбекистанд мах экспортлох боломжтой боллоо

Д.Тулга / Улстөр

Манай улс Узбекистан улсад 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн гаргаад байна. Энэ бол энэ оны эхний 10 сарын байдлаарх дүн юм. Цаашид тус улс руу хийх экпортоо нэмэгдүүлэхээ ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Узбекистан улсын Хөдөө аж ахуйн сайд В.А.Ботировичтай цахимаар уулзах үеэр илэрхийллээ.


Энэ оны 12 дугаар сард Узбекистан улс мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монголын 9 аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр тус улсад экспорт хийх боломжтой ААН-ийн тоо 26 болоод байна. Хоёр орны хооронд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2019 онд байгуулан, холбогдох мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохиролцсон юм. Ингэснээр тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байсан юм.

Тэгвэл хоёр талын уулзалтаар мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Манай улсын ААН-үүд сүүлийн жилүүдэд нядалгааны олон улсын “халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа. Энэ нь Узбекистан, Казахстан Иран, Азербайжан зэрэг оронд дээрх аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх боломжийг бий болгож байгаа юм.


Сэтгэгдэл

зочин [167.179.228.40] 2022-12-21 23:05:15

МОНГОЛ МАЛЫН МАХ АМТТАЙ ШҮҮ ИЗРАЙЛ АРАБ КАТАР АВНА ГЭЖ БАЙСАН

Um mani pad me bum [202.21.108.151] 2022-12-21 21:59:24

ALLAH AKBAR

Зочин [150.129.143.230] 2022-12-21 15:16:45

ККККК МОНГОЛД БАЙСАН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД БҮГД Л ХАЛАЛ ТЕХНОЛИГИ БАРИМТАЛДАГ ЮМ ШҮҮ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.