Дэлхийн автомашины үйлдвэрлэлд чипний хомсдол ирэх оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна

Д.Тулга / Улстөр

ЛОНДОН. /Financial Times/. Дэлхийн автомашины үйлдвэрлэлд чипний хомсдол дор хаяж ирэх оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж хагас дамжуулагч үйлдвэрлэгчид анхааруулж байна.

“2023 онд чипний зах зээлийн байдал дорвитой өөрчлөгдөхгүй. Эрэлт хэрэгцээг хангахын тулд бид улирал бүр үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс аргагүй болно" гэж салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох АНУ-ын “Onsemi” компанийн гүйцэтгэх захирал Хассан Эль-Хоури хэллээ.

Германы “Infineon” компанийн тэргүүн Йохен Ханебекийн үзэж байгаагаар, хомсдол “нэлээд удаан мэдрэгдэх төлөвтэй байна”. Дэлхийн дөрөв дэх том автомашины концерн болох “Stellantis”-ийн гүйцэтгэх захирал Карлос Таварес ч мөн адил ийм таамаг дэвшүүлж байна. Хагас дамжуулагчийн нийлүүлэлттэй холбоотой асуудал ирэх онд ч автомашины үйлдвэрлэлд нөлөөлнө гэж тэрбээр хэлжээ.

Автомашины чипний зах зээлийн байдал нь компаниудыг үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд түлхэц өгч байна. Тухайлбал, “Infineon” компани Дрезден хотод үйлдвэр барихад таван тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Мөн ирэх жил Рожнов (Чех), Бусан (БНСУ), Нью-Хэмпшир (АНУ) дахь үйлдвэрүүддээ чипний үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ хүчин чадал нь юуны түрүүнд урт хугацааны гэрээ байгуулсан худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангахад туслах юм. Коронавирусний цар тахлын үеэр нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас хагас дамжуулагчийн хомсдол үүсэж, үргэлжилсээр байгаа юм. Үйлдвэрлэхэд илүү дэвшилтэт хагас дамжуулагч шаардагддаг цахилгаан автомашины нэр хүнд улам бүр өсөж байгаа нь чипний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Мэдээ [202.126.88.130] 2022-12-21 20:28:19

4345373664 131416334 = 5366843 600012


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.