Хүний эрхийн мэдрэмжгүй хүйтэн цэвдэг төр засаг
2022 оны 12 сарын 21-нд Засгийн газар нүүрсний хулгайтай холбоотой ерөнхий хяналтын сонсгол хийхээр зарласан ч төрийн ордон дотор гаднагүй иргэд бухимдаж байв. Учир нь нүүрсний асуудлыг нээлттэй хэлэлцэнэ гэсэн мөртлөө бүртгүүлсэн бүх иргэдийг оруулаагүй, орсон иргэдтэй УИХ-ын гишүүд, Засгийн газар шууд нүүр тулж уулзалгүй өөр өөр танхимаас дэлгэцээр уулзахаар болсон нь иргэдийг улам ч бухимдууллаа.
Гадаа хасах 20 хэмийн хүйтэнд хамаг хувцасаа тайчиж сонсголд оролцохыг хүссэн иргэдээ нэг ч албан тушаалтан гарч ирж сонссонгүй. Иргэд гадаа 2 цаг нүцгэн зогсоход эхнээсээ осгож байлаа. Гэтэл цагдаа нар олноор ирж нүцгэлсэн иргэдийг хүчээр эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явав.
Хууль зүйн сайд Х. Нямбаатар жагсагчдын тавьж буй шаардлагыг ойлгохгүй болсон учир нь төр засаг иргэддээ дүлийдээ найдаж унгарга гэгчээр хандаж үл тоох аж. Нийгмийн сонирхлуудыг илэрхийлдэг бүлэгүүд үгүйрч, улс төрийн сөрөг хүчин байхгүйтэй адил болохоор төр ийнхүү иргэдтэйгээ шууд нүүр тулж, самгардахад хүрч буй хэрэг бөгөөд нэгэнт бүх тогтолцоог шинээр дахин боловсруулахгүй бол болохгүй нь ээ.
13 цагийн үед нээлттэй сонсгол арай гэж төрийн ордны их танхимд эхэллээ. Гэтэл сонсголд оролцож буй иргэд сонсголд иргэдийг дахин нэмж оруулах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мөн иргэдийг дахин нэмэгдүүлэх, ҮАБЗ-ийн гишүүдийг хэлэлцүүлэгт оролцохыг, нүүрсний хэрэгт холбогдсон бүх улс төрч, нөлөө бүхий хүмүүсийг оруулахыг, сонсголд оролцож буй бүх иргэдэд үг хэлэх нээлттэй эрхийг олгохыг тус тус шаардсан нь иргэний нийгмийн харьцангуй эрүүл үзэгдэл боллоо.
Мөн бүхнийг хэлбэрдэлт, хийрхэлд автуулж өөрсдөд нь таалагдсан хурал хуйд ороод сурчихсан эрх баригчдын хувьд эл үзэгдэл улам л тэвдэх үндэс болно.
Энэ бүхнээс гадна хамгийн хурцаар тавигдах нэг асуудал нь Монгол улсын гадаад дахь нэр хүнд Хэрвээ төр ийм хүний эрхийн мэдрэмжгүй хөшүүн хойрго байдал гаргаж бүхнийг цагдаагаар шийдүүлсээр байх жишиг тогтоох вий гэсэн айдас. Хэдий нүүрсний экспортын хэмжээ 9,5 хувиар нэмэгдээд байгаа ч нүүрсний хулгай дахиж огт гарахгүй гэх баталгаа хаана байгаа вэ? Гэх мэт асуултууд ар араасаа урган гарсаар байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.71.45] 2022-12-23 00:43:47
Хүний эрх гэж байдаг юм уу даа уих-н гишүүний л халдашгүй дархан эрх л гэж их сонсогддог тэрийгээ ч нөгөө хогийн гарууд тултал нь ашигладаг болтой ямар сайндаа хууль хүч нь хүртэл яаж ч чадахгүй байдалтай байгаа биз дээ
иргнн [64.119.27.35] 2022-12-22 21:34:46
МАН г сонгоод,ёай Д ктатор нийгэм улахгүй болно
Зочин [124.158.66.244] 2022-12-22 17:09:27
12-16 онд лалар Батүүл байхдаа бүх жагсаалыг зодож тарааж ачдаг байсан шүү. АН намын сайтаа?
иргэн [66.181.180.48] 2022-12-22 14:39:53
Төрийг Засагийг Бүрэн бүрэлдэхүүэээр нь Ерөнхийлэгчтэйн Огцорох болсон байна.!!!!!!! арай чдээ !!!!!!!!!
Зочин [192.82.77.6] 2022-12-22 14:24:28
Төр засаг гэж хулгайч луйварчдын бүлэглэлийг хэлнэ гэж
Зочин [150.129.143.230] 2022-12-22 13:47:11
Сонгосон төр засаг уих эрхэм гишүүд чинь ийм байдаг юм шүү . Одоо зөвхөн өөртөө л гомд.
Зочин [103.57.92.236] 2022-12-22 11:47:12
IH HURAL TAR ERONHIILOGCH ODOO BUU TA NAR YU CH HIIJ CHADAHGUI YM BNA
иргэн [202.21.126.195] 2022-12-22 11:34:22
Жагсал хийгээд байгаа нөхдүүд суулт хийгээд байгаа нөхдүүд түүнийг хөөргөөд байгаа нөхдүүд яасан завтай юм бэ.Ажил хийж өөрсдөө амьдралаа сайхан байлгаач.Хүний өмнөөс ядуу болсон юм шиг Монголын төрийг муухай харагдуулж байгаа та нарын уйваагүй үг үйлдэл чинь улам ядуу болгох гээд байна.Одоохондоо Монгол түмэн ядуу болоогүй байна.Ажил хийхгүй бол хэнч сайхан амьдарч чадахгүй ядуу болно.Түний нэг хэсэг та нар боллоо шүү.Өөрсдөө энэ замыг дагаж байгаа бол ёстой хохь чинь дээ.Зүгээр ажлаа хийгээд олсон мөнгөө зөв зарцуулаад яваач хэн та нарыг хориод байгаа.Улам өөрсдийгөө хэнч биш болгож байгаагаа ухаар бод.
Зочин [66.181.160.62] 2022-12-22 20:21:06
Хуцаараа муу хужаагийн эрлийз шээс минь
Иргэн [66.181.180.48] 2022-12-22 14:38:15
Яасан хуцдаг авилгын гар хөл вэ Хуцаачи муу хулгайчтай хамсаатан уу!!!!!!!!!?????
Түүх яг 100 жилийн дараа давтагдаж байна. [103.212.118.148] 2022-12-22 11:26:18
"Ардын элч" кино бил үү? Дарьбазар гамингуудад буудуулчихсан нэг залууг нутгийн ноён дээр авч очидог. Гэтэл нутгийн ноён асуудлыг сонсчихоод "Заа, нэг бодож авч үзье" гэсэн утгын юм хэлчихээд ямар ч шийдэл гаргахгүй цаашаагаа явчихдаг. Тэрэн шиг л юм болж байнадөө, хөөрхийс!
L bayar [192.82.89.129] 2022-12-22 10:40:25
MONGOLIN TOR UULAASA L UEIIN UED ARD TUMENDEE HATUU BAIJ IRSEN TOR BAIHGUI U
Зочин [202.21.109.37] 2022-12-22 08:56:12
Төр барьсан эрхмүүд өөрсдөө Монгол улсын халдашгүй байдал газар нутгийг хулгайлж ашигт малтмалыг авчихаад юу ч болоогүй юм шиг ард түмний эрх,хүний эрхийг уландаа дэвсэлж болохгүй.Олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй.
Зочин [202.9.46.10] 2022-12-22 04:53:34
Аль эрт дээр үеэс монголчууд бие биенээ дарлан мөлжиж боолчилж байсан түүхтэй.