Засгийн газар болон УИХ дахь нүүрсний хулгайчдаа шударгаар зарла

Aдмин / Улстөр

Нүүрсний хулгайн асуудал хурцаар тавигдсаар нэлээд хугацааг ардаа үдэж байгаа ч иргэдийн тэмцлийг хүчгүйдүүлэх, мохоох чиглэл рүү хэвийсээр. Олон нийтийн зүгээс АТГ-ын зарласан 17 хүний нэрээс гадна Улсын Их Хурал, Засгийн газарт нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс байгааг шударгаар зарлахыг шаардсаар байна. Ямар нэг хэргийн ард нуугдаж хоцорч сурсан төрд нөлөөтэй этгээдүүд Засгийн газар, АТГ -ын амыг таглачихаад ахиж нэр зарлуулахгүй гацааж байна уу гэх хардлага хүчтэй хэвээр.

Учир нь дахин нэрс зарлагдахад логик үр дагавараараа яах ч аргагүй эрх баригч намын нөлөө бүхий эрхэмүүдийн нэр жагсах нь тодорхой. Ардчилсан намаас байж болох хувилбараар нь холбож байгаад хэдэн нэр гаргаж тавиад өнгөрсөн хугацаанд ил цагаан төрийн эрх барьсан МАН энхийн цагаан тагтаа шиг шударга ёсны тэнгэрт сонгууль зүүдлэн нисэцгээнэ гэвэл ард түмнээ илтэд доромжилсон ээлжит хэрэг болох билээ.

Хятад улс нүүрсний хулгайд нэр холбогдсон улс төрчдийг углуургаар нь шалгаж 20 жилийн өмнөхөөс эхлүүлэх шүүрдэж байгаа гэх мэдээлэл ч гараад байна. Гэтэл Монгол сүүлийн 2-3 жилийн хугацаанд хамааруулан авч үзсээр салхин тийрэн шиг дороо эргэлдсээр мөд замхарах вий. Манай улсын эрх зүйн систем муугүй үнэлэгддэг ч гэм нь авлигачдад ээлтэй, ардад харш гэдгээрээ алдарших шахаад байгаа билээ.

Гэвч энэ удаад Засгийн газарт ч хуулийнханд ч “шударга” нэр зүүгээд хусавч арилахгүйгээр гоёх хангалттай боломж гарч ирлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.192] 2022-12-23 00:09:43

Хүний эрх гэж ярьдаг. Шүүхээр тогтоогоогүй бол хулгайч гэж нэрлэх аргагүйг ойлгоххор л хүний эрх гэж ярьсан даа.

Зочин [192.82.91.171] 2022-12-22 11:17:37

ЭНЭ БҮХ ХЯМРАЛЫН АР ТАЛ НЬ ХҮРЭЛСҮХ ХҮРЭЛБААТАР, СУМЪЯАБУЗАР, АЮУРСАЙХАН, БАГАБАНДЬ, МЭТИЙН ХУЛГАЙЧИД НУУГДСААР БАЙНА

иргэн [64.119.27.35] 2022-12-22 11:13:01

гол хулгайч нь Хүрэлсүх юм биш үү Бхясгалан Хүрэлсүхийндхэвтэж байдаг гэж Ганболд ярьсан. Мэдээж урвагч хулгайч Баттулга бас байгаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.