Иргэд: Жинхэнэ нүүрсний хулгайчид ордонд дотор бий...

Aдмин / Улстөр

Энэ удаагийн нүүрсний дуулиан иргэдийн ухамсарт гүн нөлөөлжээ. Эрх баригчдын хардагчлан сонгуулиар хэдэн төгрөг аваад бусад үед хашаатай мал шиг таг дуугүй суудаг ард түмэн биш болж. Монголчууд угаасаа тэмцэгч цуцашгүй чанартай учраас өвлийн хүйтэнд ч ер ажрахгүй тэмцсээр. Иргэдээ энд тэндээс захиалгатай, тэрний хүн, энэний хүн гэж байхаар төр нь төр шиг л ажилламаар байна. Арай ч иргэдтэйгээ улс төрийн өнцөгөөр үзэлцэхгүй байлгүй дээ гэсэн итгэл найдвар талаар болсоор.

Бүгдийг улс төрийн үзэл суртал болгож хараад сурчихсан МАН-ын дотоод характерт нь сахилгажуулах, саармагжуулах, дэг журамжуулах л хүсэл оргилсоор байдаг бололтой.

Иргэд, төр засгийн хооронд ядаж УИХ-ын түвшинд ухаалаг хэлэлцээрийн харилцаа үүсч чадахгүй байгаа гол шалтгаан бол ердөө л манай эрх баригчдын арга барил хэтэрхий хуучинсагт бий. УИХ-ын дарга Г.Занданшатарын тарни мэт чээжилсэн “зөвлөлдөх ардчилал” -ын ойлголтыг яг ийм үед л маш хурдан хэрэгжүүлж ямар гарц, үр дүн хүлээгдэхийг цөмөөрөө нэг зүгт хандан хэлэлцэж чадвал хохирол бага л амсах бололтой.

Засгийн газар улс төржилтийг танхимаасаа холдуулаад жинхэнэ засгийн журам баримтлан хууль хяналтынхан ч шударга ажиллаж чадвал нүүрсний том хулгарууд ч илэрэхэд ойрхон байна. Иргэдийн дэмжлэг ч тун сайн байгаа шүү. Засгийн газарт уйлагнах эрх үлдээгүй. Та нарт хандаж хэлэхэд, жинхэнэ нүүрсчдээ ордон дотроос хай.

Нүүрс тээвэрлэдэг хэдэн жолооч ямар ч гэмгүй. Та нар тэр оффтейк гэрээгээ ил болго гэе. Мөн ЭТТ-н хувьцааны 2 сая 500 мянган иргэн 20% хувьцааны эзэн, 80 % нь төрийн өмч. 80% хувийг ард түмний өмч болго гэдгийг ажил болго.

Та бүхний нуугаад байгаа Оффтейк гэрээнүүд 2018-2022 онуудад хийгдсэн байна . Энэ үе нь У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн гэрээ гэсэн үг. Ил гэрээг харвал хэн ч юу ч олохгүй. Харин нууц гэрээг ил болговол жинхэнэ хулгай ил болно.Нууц гэрээг ил болгохыг Монголын ард түмэн шаардаж байна!


Сэтгэгдэл

MBA [66.181.160.62] 2022-12-22 20:17:35

Монголд цуст мөргөлдөөн болох л дутаад байх шиг бна

Буруу, цолмон 976-95-15-4708 [59.153.112.60] 2022-12-22 16:35:26

Дараагийн, сонгуулаар, ардын, нам, ард, чилсан, намыг, бүү, сонго, сонгуулийн, хувьсгал, хийж ХУЛГАЙЧ, НАРЫГ, цөмийг, НЬ, шоронд, хийж, бүх, хөрөнгийг, НЬ, хураа, ард, түмэн, минь Газарын, бүх, баялаг, үндсэн, хуулийн, дагуу, ард, түмний, өмч, ард, түмэн, өөрийн Өмчдөөн, эзэн байх, ёстой, Газарын, баялагыг, Хэн, нэг хувь, хүн,,өөрийн, болгон, өмчлөх, эрхгүй Уурхай, бүрээс, иргэд, өөрт, ногдох, ашигын, хувийг, авч Байх, ёстой, учир, НЬ, зүүнуурхайн, баялаг, бол, Монголын, нийт, иргэдийн, өмч

Зочин [150.129.143.230] 2022-12-22 13:50:44

Энэ жагсаал нэг том алхам биш үү. Дараагийн алхамаа сонголтоо зөв хийчихвэл .Арай л даам ёслоод байгаагүй бил үү. 2 нүүрт үүд юм даа

Зочин [202.126.88.133] 2022-12-22 11:44:57

Uu odoo buur unuu nuursnii hulgaich AN-iin avgai hurtel changa duugaraad ehellee

Зочин [202.126.88.133] 2022-12-22 11:00:20

Harhuugiin Mandahbayar gej hulgaich Tv8 war saihan hudlaa hutsaj bna

зочин [183.177.99.230] 2022-12-22 10:22:57

Хөөрхийлөлтэй Үхэр Монголчууд Жагсаал хийгээд нуцэглээд юу ч өөрчилж чадахгүй энэ Нүүрсний хулгай хэрэг зүгээр л ЖДҮ Хөгжилийн банк шиг л замхараад л дуусана гэгийг ойлгодоггүй л юм байх даа

Зочин [66.181.161.58] 2022-12-22 16:46:20

chi zamharuulah sanaatai suuj bna u vgvi shvv ;uls eh ornii hugjil,ard tvmnii bolomjiig hulgai hiisen ym chin hezee negen tsagt haruig chin barihdaanl barina hoh mongoliin tsus ni butsalsan tsus ni huursun shartai aaviin hvvdvvd olon bga shv

Зочин [202.21.109.37] 2022-12-22 09:14:23

Нууц гэрээгээ ил богооч гэхэд нууц юм байхгүй гэж гүрийдэг. Тэгвэл нууц гэрээгээ түмэн олонд харуулчихаач төрийн эрхмүүдээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.