Гишүүд, сайд нар эхнэр хүүхдээ дарга болгож, компаниараа тендерт орохыг хориглоно

Д.Тулга / Улстөр

Ердөө өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын хэргийг чангатгасан. Тэгвэл албан тушаалтнуудтай холбоотой бас нэг хуулийн төсөл удахгүй УИХ-ын даргын гар дээр очихоор болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд зэрэг өндөр албан тушаалтнуудын гэр бүл, аав ээж, ах дүү гээд ойрын хамааралтай хүмүүсийг төрийн удирдах албан тушаалд ажиллуулахыг хориглох хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Энэ хориг нь өмнө хуулиар тодорхойлсон “...Хамаарал бүхий этгээд” гэдгээс нарийвчилж, “...Зөвхөн гэр бүл, овог нэгтэй ах дүүс” гэх хүрээг хамрах юм байна. Мөн дээрх албан тушаалтнууд өөрийн оролцоотой компаниудаараа төрөөс зарласан тендерт оролцохыг хориглохоор болжээ. Ингэхдээ тухайн компанийнх нь эцсийн өмчлөлийг тогтоож, түүгээр нь хуульчлах юм байна. Уг хуулийн төслийг 2022 ондоо багтааж УИХ-д өргөн барихыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгожээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Zochin [66.181.186.109] 2022-12-23 21:51:24

Yaaj iij bgaad l oroltsood,olood yavna doo,harhnuud..

иргэн [66.181.186.98] 2022-12-23 03:03:42

Завхрал ингээд эхэлж байна даа. Удахгүй төрд ажиллах сонирхолтой хүн ховордох байх даа

Зочин [203.17.23.221] 2022-12-22 12:52:15

Төрийн албан хаагчдыг төрийн өмчит компаний ТУЗ-ын гишүүн, дарга байхыг хориглох ёстой.

Зочин [202.70.44.46] 2022-12-22 15:29:23

Тэгээд төрийг хэн төлөөлөх юм бэ

Зочин [82.102.16.174] 2022-12-22 11:53:35

УРЬД ӨМНӨ НЬ ӨМЧИЛЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ЛАВЛАГАА ГАРГУУЛЖ НЭГ МӨР БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ

Зочин [82.102.16.174] 2022-12-22 11:52:13

ЭЦСИЙН БҮРТГЭЛ ХУДЛАА Ш ДЭЭ

Zochin [192.82.70.231] 2022-12-22 11:44:45

Энэ хууль хэнд хамаатай вээ? Хуукд хамаагуй юу?

Зочин [192.82.91.171] 2022-12-22 11:20:17

ХЗЧНИЙХЭН ХУУЛИЙНХАНЫ ХАМААРЛ БҮХИЙ ЭТГЭЭД МӨН ЭН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАХЫГ ХОИГЛОХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙНА

Зочин [203.17.23.221] 2022-12-22 11:18:08

Тэгэж худал яриад хэрэггүй. УИХ-д бизнес эрхэлж байгаа болон хувийн бизнестэй хүн нэр дэвшихийг хориглох ёстой.

Барс [124.158.67.13] 2022-12-22 11:17:37

Хамгийн чухал нь сонгуулийн хуулиа хянаж болдог, ........шударга болгох шүү. Ганц нам азаргалаад байхаар ийм тэнэг улс болж байгаа юм. Тогтолцоогоо эрүүл болгох хэрэгтэй.

ирнэн [64.119.27.35] 2022-12-22 11:16:00

Хүчнийхэн хуулийнханы хамаарал бүхий хүмүүс хууль хүчний шүүх хяналтын байгууллагад ажиллахыгхориглох ёстой


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.