Ш.РАДНААСЭДИЙН ЯРЬСНААР НЭГ СЕЙФ АЛТАН ГУЛДМАЙ 1.5 КМ ҮРГЭЛЖЛЭХ БООДОЛ 20 МЯНГАТТАЙ ТЭНЦЭНЭ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татах болов. Тэрээр “...Албан тушаалтны бүрэн эрхийг дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэж байна. Тэгвэл ял шийтгэл авахгүйн төлөө дахин, дахин УИХ-ын гишүүн болж үхэн үхтэлээ явна биз дээ. Тэд чинь хэдэн тэрбумаар нь мөнгөө хийчихсэн хүмүүс. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахгүй болчихоод алтаар аваачиж хурааж байна гэж байгаа. Худлаа биш шүү. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод, угааж дийлэхгүй болчихоод алтан гулдмай болгож хадгалж байна гэж байгаа. Энэ хуулийнхны дунд явагдаж байгаа яриа ш дээ. Чинбат аа, чи мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ...” гэсэн юм.

Түүний яриагаар бол хүмүүс орлогоо бэлэн мөнгөөр хадгалах боломжгүй болж, алтан гулдмай болгож байна гэсэн агуулга. Тэгвэл алтан гулдмай хэдэн төгрөгтэй тэнцэж болох вэ?

Манай улсад Стандартчилал хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар нь үнэт металлыг хайлж, гулдмайлах, сорьц тогтоох, үнэт металл олборлолтын тайлан баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Алтан гулдмайн хэмжээ янз бүр. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар нэг алтан гулдмайн нийтлэг хэмжээ нь нэг кг байдаг юм байна. Харин Монголбанкинд хадгалагддаг алтан гулдмайн хэмжээ 12.5 кг байдаг аж. Монголбанкны алтны худалдан авах үнийн өчигдрийн ханшаар нэг грамм алт 207,311.74 төгрөгтэй тэнцэж байв. Энэ үнэлгээгээр бол нэг кг алт 207,311,740 төгрөгтэй тэнцэж байна.

Өөрөөр ч бодож болно. Нэг унци алт 31,104 граммтай тэнцдэг. Тэгвэл нэг кг алтыг унцид шилжүүлбэл 31.9 унцитай тэнцэх нь. Олон улсын үнэт металлын бирж болох https://goldprice.org/ цахим сайтад нэг унци алт өчигдөр 20:00 цагийн байдлаар 1805.4 ам.доллартай тэнцэж байлаа. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд нэг кг алтан гулдмай 197,736,122.985 төгрөг болж байна. Монгол Улс жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч, мөнгөжүүлснээр валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараар зузаатгадаг. Өөрөөр хэлбэл, 20 гаруй тонн алт нэг тэрбум ам.доллартай тэнцдэг гэвэл нэг кг алт 50.000 ам.доллартай тэнцэж болох нь. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөг байсан гэвэл нэг кг алт 171,659,500 төгрөг болохыг тооцоолж болж байна. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүд түгээмэл хэвлүүлдэг алтан гулдмайн жингийн хэмжээ. Нэг кг алтан гулдмай хүний гарын алганд өлхөн багтах хэмжээний жижигхэн овор хэмжээтэй. Тэгвэл Монголбанкинд хадгалагддаг алтан гулдмай бол 12.5 кг-аар хэмжигддэг юм байна. Энэ хэмжээгээр бол Монголбанкны алтны худалдан авах үнийн өчигдрийн ханшаар нэг грамм алт 207,311.74 төгрөгтэй тэнцэж байв. Энэ үнэлгээгээр бол 12,5 кг алт 2,591,396,75 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, нэг унци алт 31,104 граммтай тэнцдэг гэвэл 12.5 кг алтыг унцид шилжүүлбэл 401.8 унцитай тэнцэх нь. Олон улсын үнэт металлын бирж болох https://goldprice.org/ цахим сайтад нэг унци алт өчигдөр 20:00 цагийн байдлаар 1805.4 ам.доллартай тэнцэж байлаа. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 401.8 унцитай нэг гулдмай 2,490,469,396.606 төгрөг болж байна.

Монгол Улс жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч, мөнгөжүүлснээр валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараар зузаатгадаг. Өөрөөр хэлбэл, 20 гаруй тонн алт нэг тэрбум ам.доллартай тэнцдэг гэвэл 12.5 кг алт 625,000 гаруй ам.доллартай тэнцэж болох нь. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөг байсан гэвэл 12.5 кг алт 2,145,743,750 төгрөг болохыг тооцоолж болж байна.

Өөрөөр хэлбэл, нэг алтан гулдмай хамгийн багадаа хоёр зуун сая төгрөг өлхөн гардаг юм байна. Ш.Раднаасэд гишүүний мэдээллийн цаад “хэрэгтнүүд” гэртээ нэг кг-тай ганц алтан гулдмай хадгалдаггүй нь лавтай. Дундын хэмжээний сейфэнд гэхэд нэг см зузаантай, 10 см урттай, таван см өргөнтэй алтан гулдмай хэд орох боломжтой вэ. 40 см-ийн өндөртэй, 30 см-ийн урттай, 20 см-ийн өргөнтэй сейфэнд гэхэд 120 ширхэг орох боломжтой. Энэ тоогоор бодоход л нэг сейфэнд 20.5 тэрбум төгрөгтэй тэнцэх алтан гулдмай багтах боломжтой болж байна. 20.5 тэрбум төгрөгийг 20 мянгатын нэг боодолд шилжүүлэхэд 10,250 боодол 20 мянгатын дэвсгэрт болох боломжтой.

Монголбанкны танилцуулгаар 20 мянгатын дэвсгэртийн нэг боодлын хэмжээ өргөн нь 72 мм, урт нь 150 мм, өндөр нь 15 мм. Энэ хэмжээг 10.250 боодолдоо шилбүүлбэл нэг сейф алтан гулдмай гэхэд нийт хэмжээ нь 153.7 метр өндөртэй, 73,8 метр өргөнтэй, 1537 метр урттай 20 мянгатын дэвсгэрт болохоор байгаа юм. Хамгийн энгийнээр зүйрлэвэл, уртааш нь залгаж тавихад 1.5 км урт болж таарч байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлдгээр гэртээ мөнгө нь багтаж ядаад алтан гулдмай болгодог гэх агуулга ингэж л харагдаж байна.

эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.107] 2022-12-23 07:24:53

Chi zulj uzsen yum uu ysan ih alt mongotei hun be

Зочин [188.162.254.18] 2022-12-22 23:37:32

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [59.153.112.60] 2022-12-22 16:53:42

,Хулгай, авилгалын, мөнгөн, багтааж, чадахгүй, байгаа, тэр, хүмүүсийг, хуулийнхан, баривчлахгүй Байгаа,, нь, ямар, учиртай, вэ, шүүх, хуулийн, бүхийл Байгуулагын, толгойд, эрх, мэдэлтэй, ХУЛГАЙЧ, нарын Тэжээвэр, ноход, сууж, байгаа, учир, ХУЛГАЙЧ, эрх, мэдэлтэн Нар, баригдахгүй, цөөн, жараахай, хаяж, өгөөд, Гэмгүй, хүн, боломж, үлдэнэ, ХУЛГАЙЧ, нарыг Ард, түмий, нэрийн, өмнөөс, буудан, хороох Ял, өгөх, НЬ, шудраг ёсонд, нийцнэ, өөрийгөө,шатааж Амь, насаан, хэрэггүй, бүү, сүүтэг, ХУЛГАЙЧ, нарт Ард, түмий, өгөх, ялыг, гүүцэтгээд, бурхан, оронд Нэр, төртэй, оч


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.