Иргэд: Нүүрсний хулгайчдаа бүгдийг нь зарла
Монголын ард түмэн сүмэн сүүлийн сар шахам хугацаанд нүүрсний хулгайг ахиж үл давтагдахгүй байх, жинхэнэ хулгайч нар хариуцлага хүлээх зэрэг дээр маш сайн тэмцэл дургүйцэл илэрхийлэв. Игэдийн үзэж буйгаар хэдэн нэрс зарласан дүр үзүүлээд нүүрсний хэргийг өдүүлэсэн этгээдүүд нуугдаж үлдэх санаархалтай юу?
Иргэдийн үзэж буйгаар сүүлийн 7 жил үнэмлэхүй олуулаа засаглаж байгаа эрх баригч МАН-ыхан цэвэр ариуны дүрд тоглож байгаа нь шударга бус эрээ цээргүй хэрэг төдийгүй ард түмнийг дорд үзсэн үйлдэл гэж харж байгаа юм.
Учир нь зарлагдсан хэмжээний нүүрсний хулгайг эрх мэдэл албан тушаалын асар их хана хэрэм бүхий тэднээс өөр үйлдэж чадах нь хэн сэн билээ. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл байна.
1. Нүүрсний хулгайд холбогдож нэр нь зарлагдсан хүмүүс улс төрийн золиос төдийгөөс харин жинхэнэ нүүрсний магнатууд хараахан биш гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна. Хэрвээ тэд л нүүрсийг машин машинаар нь тээвэрлээд хулгайлаад орлогоо нууж дараад байсан юм бол шалгаж мухарлаад шийдвэрлэх хангалттай нөхцөл боломж төрд байлаа.
2. АТГ-ын болон хууль хяналтын байгууллага, сайд нарын мэдээллэж буйгаар 9 оффтэйк гэрээний 7 нь л ил болсон гэх. Үлдсэн хоёр гэрээний ард хэн байгаа болоод тас нууж ил болгохгүй улсын нууцад үлдээв? Төрд нуух эрх байдаг, бусдыг хулгайд нэр заах эрх байдаг юм бол ард түмэнд асуудлын үнэн мөнийг мэдэх, хардах эрх Үндсэн хуулиар олгогдсон байдаг билээ.
3. Хэрвээ нүүрсний гэх хэргийг яг одоогийн нөхцөл байдалд хадгалан үлдээж замхаруулах гэж байгаа бол хэтэрхий өрөөсгөл ба нүүрсний ашиг сонирхолтой олон УИХ-йн гишүүд шударга бусын бохир хөнжил доогуур улс төрийн наймаагаа хийж байгаад ч хамаагүй үлдэх, шударга ёс ус агаар шиг хэрэгтэй монголын нийгэм мөхөл рүү гулсах эрсдэл бодитоор бий болох юм.
Сэтгэгдэл
Зочин [139.5.218.200] 2022-12-27 19:36:46
Зарлахад, хугацаа, хэрэгтэй, боловч, Шижэгтэнг, бариж, хорих, нь Нээлттэй, дээ, шижэгтэн, НЬ, тодорхой Байна, хориж, шалгаач
Зочин [202.9.46.76] 2022-12-27 08:06:33
Ямар ард түмэн байна тийм нийгэм, тийм эрх баригчид байна.
ИРГЭН [103.57.92.65] 2022-12-27 01:44:23
ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД САЙХАН АМЬДАРНА
Zocnin [108.63.253.16] 2022-12-26 23:44:10
Tomcnuud ni odort heden zuugaar nuurs gargaj tsulaital bayjij ard irgedee ulniihan gej doromjlood lOdoo ard irged heden arwaaraa negdej amjirgaagaa deeshluuleh nuurs gargah erhiig ni neelttei bolgoy
иргэн [103.229.121.193] 2022-12-26 17:02:21
хамгийн гол нь зарлаад яах юм За хэлье Хүрэлсүх Занданшатар Аюурсайхан амарбаясгалан Нямдорж Чойжилсүрэн Баттулга Бат эрдэнэ гэлээ Тэгээд яахийн ,,,, Яаж ч чадахгүй Хуулийнхан нь сугалаад мултлаад зарим нэгээс нь авилшаа аваад дуусна Бид ангаайгаад л сууна Бид битгий хэл арай гайгүй эрх чөлөөт иргэдтэй гэж байсан Орос одоо Путины яргалалд орсон Тэнд жагсах битгий хэл үг ч хэлж болхгүй болсон Хятад авторитар дэглэмэээс тоталитар дэглэмд шилжсэн Тэгэхээр гарц бол эрх чөлөөг нийт олноорооо эрхэмлэх үзэл МАН хулгайч нар ихтэй хуулийнханаар хамгаалууулж хуулийнхан нь тэднийг хамгаалах гээд улайраад байх юм бол бид өөрийн эрхгүй улс иргэдээрээ хохирч Орос Хятадын эрхшээлд орно Иймд дээр доорооо эрх чөлөөг л эрхэмлэх ёстой
Зочин [66.181.160.85] 2022-12-26 13:12:29
Зарласан зарлаагүй ард түмэн хэн хэн нь алтан гулдмайгаар хөрөнгөө зоорилож байгааг харж байгаа. Зарлачих юм бол МАН бүхэлдээ нуран унах эрсдэл байгаа учраас айцгааж байна.
Иргэд [202.126.89.165] 2022-12-26 11:59:55
Их хуралд жинхэнэ том гарын хулгайч нар чинь сууж бна бас АТГ ийн дарга Дашдаваа өөрөө нүүрс хулгайлдаг гэсэн биз дээ тэхээр тэр хулгайч чинь хулгайч нараа илчлэх үү
Зочин [202.126.89.165] 2022-12-26 11:57:59
ТИЙН ШҮҮ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ БХГҮЙ БОЛГОХ ХУУЛЬ ГАРГАХЫГ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ ХУЛГАЙЧ НАРЫГ ХУРДАН ШИЙТГЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
ЖАГСАГЧДАД ХЭЛЭХ ҮГ [192.82.75.114] 2022-12-26 10:47:11
ЖАГСАГЧИД ТА НАР ЮУНЫ ӨМНӨ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙ ГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ НЭН ДАРУЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТАЛААР ИЙМ ТОД ШААРДЛАГА ТАВЬ Л ДАА. ДЭМИЙ БҮТЭХГҮЙ МУЙХАР ШААРДЛАГУУД ЧИНЬ БИЕЛЭХ БОЛОМЖГҮЙ. ХАМАГ ГОЛ АСУУДАЛ ХУУЛИЙН ЭНЭ ЗААЛТАД НУУГДАЖ БУЙ ШҮҮДЭЭ.ЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХОД Л ХУУЛИЙНХАН ТЭДГЭЭР ХУЛГАЙЧДЫГ ОРДНООС ЧИХДЭЭД ГАРГААД ШОРОНД НЬ ХИЙНЭ ШҮҮДЭЭ
zarlaad tsaazal [192.82.87.48] 2022-12-26 10:25:32
Zarlaad hurungiig huraaj tsaazal. Hulgaichdad hurumgu oruulj GOLOMT tDB . Sumyabazar ogtsor
Зочин [66.181.189.80] 2022-12-26 09:48:18
Тухайн үеийн Ерөнхий сайдын нэр огт зарлагдаагүй л байна даа