З.ЭНХБОЛД: ТАВАН ТОЛГОЙН ҮЛДСЭН 80 ХУВИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛЖ ӨГСНӨӨР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Г ЗОГСООНО, ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.


-АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэр дунд таны нэрийг зарласан. Та “надаас мэдүүлэг аваагүй байж нэр зарлалаа” гэсэн утгатай пост цахим хуудаснаа бичжээ. Ер нь мэдүүлэг аваагүй хүнээ гэмт хэрэгт холбогдуулан нэрийг олон нийтэд ил зарлах эрх АТГ-т байдаг юм уу?

-АТГ-т тийм эрх мэдээж байхгүйгээс гадна өөрсдөө хууль зөрчиж байгаа. Энэ нүүрсний хулгай гэдэг хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс нэр төрөө сэргээлгэх байх. Хамгийн инээдтэй нь 17 нэрийг талбайн жагсагчид сонсоод “биш байна аа, жинхэнэ хулгайч нараа зарлаач” гэж шаардсан. Раднаасэд гишүүн АТГ дээр очоод “МАН-аас өгсөн нэр байна” гэж хэлсэн нь үнэн байх. Шүүхээр орж гэмт хэрэг нь тогтоогдох байтугай ганц ч удаа дуудаагүй байж хэрэгтэн мэтээр зарлуулахад цочирдсон. 1937 онд “Лхүмбийн хэрэг”-т холбогдсон гэж зарлаад л буудчихдаг байсан МАН (МАХН) тэр алдаанаасаа сургамж аваагүй л байна гэж дүгнэж байна.

-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулсан нүүрстэй холбоотой есөн гэрээг ил болголоо. Энэхүү есөн гэрээ хийгдэх үед Монгол төрийг өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд удирдаж байсан. Энэ нууц гэрээнүүд та нарын хаагуур нь өнгөрсөн юм бэ гэсэн утгатай байр суурийг та нийгмийн сүлжээнд илэрхийлсэн байна. Үүнийгээ та дэлгэрүүлж ярьж өгөхгүй юү?

-Ес биш дөрвийг ил болгосон. УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ зөвлөмж гаргаж гэрээ нууцлаагүй гэж хэлсэн. ҮАБЗ зөвлөмж гаргаад л аж ахуйн гэрээнүүдийг нууцлаад байдаггүй. Барилгын цэргийн ангиудыг төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлаар зөвлөмж гарч болно, бусдаар бол үгүй. ЭТТ ХК-ийн 2018 оноос өнөөдрийг хүртэл байгуулж хэрэгжүүлж байгаа 10 гаруй оффтейк гэрээг Засгийн газрын шийдвэрээр нууцалсан нь буруу, ямар үнэ нөхцөлөөр гэрээ байгуулсныг Эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Компанийн эздээс нь нууцалдаг гэрээ байж болохгүй. МАН-ын Засгийн газар 44 их наядын нүүрсний хулгай гарсан гэж үзэж байгаа бол эдгээр 10 гаруй нууц гэрээнээс “нүүрсний хулгайч” нараа хайх хэрэгтэй. Гэрээ хийсэн он сар, гарын үсэг зурсан албан тушаалтнуудын нэрсийг анзаараарай, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийг томилсон дарга сайд нар нь одоо ч гэсэн төрийн ордон дотор ажлаа хийсээр байгаа.

-Нүүрсний хулгайтай холбоотой шуугиан гарснаас хойш таны нэрийг холбосон “Страто” гэж компанийн нэр их яригдах боллоо. Энэ ямар учиртай компани гараад ирэв ээ, тус компанийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?

-Сүүлийн хэдэн жил л энэ компанийг минийх гэж гүтгэсэн. Стратогийн үүсгэн байгуулагч нь гадаадад олон жил амьдраад 2012 онд АН сонгуулиар олуулаа болоход Монголдоо ажиллаж амьдрах уриалгын дагуу олон боловсролтой залуус буцаж ирэхэд ирсэн залуусын нэг байдаг. МАН эрх барьсан жилүүдэд тэдгээр залуусын ихэнх нь буцаж байна даа. Бүх л дарга сайд нар нь “Монголдоо үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингээе” гээд уриалаад байхаар итгээд Чойрт нүүрс угаах үйлдвэр байгуулсан. Миний нэг дүүгийн найз байсан учраас Стратог минийх гэж гүтгэж эхэлсэн. Уг нь “хамаарал бүхий этгээд” гэж хуулийн нэр томьёо, жишээ нь дүүгийн найз ордоггүй, дүү өөрөө Стратогийн үүсгэн байгуулагч биш учраас хамааралгүй. 2015 онд Таван толгойг үнэгүй 100 жилээр авахаар оролдоод бүтэлгүйтсэн Монголын хамгийн том нүүрсний бүлэглэл MCS намайг 2020 оны сонгуулиар гаргахгүйн тулд Стратог минийх гэдэг гүтгэлгийг бүх сувгаар олон давталттайгаар явуулсан. 2020 оны эхнээс явуулсан гүтгэлгийн товч утга нь болохоор “Страто" Энхболдынх, Энхболд ЭТТ-н захирал руу утасдаж хямд нүүрс авдаг”. Тийм учраас шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг Монголын бүх ТВ, сонин, вэб сайтыг цуглуулж байгаад байн байн мэдэгдэл хийдэг байлаа. 2020 оны сонгуулийн өмнө АТГ болон УБЕГ-аас тодорхойлолт авч Стратод хамааралгүйгээ нотолж байсан. Тэгээд ч дарга сайд нарыг ярихаар л хямд нүүрс өгдөг юм бол ЭТТ-н захирал нь тэр дороо шоронд орно биз дээ. Тухайн үед нь би Стратогийн захирлаас “танайх надаар яриулаад хямд нүүрс авсан юм уу гээд” асууж байсан. Юу гэж дээ, ЭТТ зарласан үнээр гэрээ хийдэг, харин ч Монголдоо угаана гэхээр Хятад компаниас 10 хувиар илүү үнээр НӨАТ-тай үнээр авдаг, ганц манайх өндөр үнээр авдаг, бусад бүх компани угаалгүй экспортолдог тул 10 хувиар хямд авдаг гэсэн. Чойрт нүүрс угаах үйлдвэр байгуулсан чинь түүхий эд нь 10 хувиар үнэтэй, дээр нь МАН-ын УИХ 2018 онд Монголын өөрийн уурхайгүй ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдээс АМНАТ давхардуулан авдаг хуулийг баталж бүх үйлдвэр хаагдсан. Хятадад нүүрс угаах үйлдвэр байгуулбал ашигтай болгосон доо. Стратогийн захирал тэр залуу шантарсан явна билээ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хараарай, Монголд ажлын байр олон зуун мянгаар үүсгэнэ гэж бичсэн байгаа, яг үнэндээ эсрэгээр хийсэн ажил нь 2018 онд байсан ашигт малтмал боловсруулж экспортолдог компаниудын 50000 ажлын байрыг устгасан.

-Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүнээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг АТГ-аас зарласан. Та тус Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар их идэвхтэй ажилласан хүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу нүүрсний хулгай, жагсаал цуглаан чиглэж байгаа нь ямар учиртай гэж харж байна?

-МАН 3 дахь удаагаа дахин Үндсэн хууль өөрчилж ирэх хавар УИХ-ын ээлжит бус сонгууль хийхээр зорьж байгаа. Ирэх сонгуульд Баттулга даргатай АН ялах нь тодорхой болсон тул түүнийг шоронд хийх зорилготойгоор 17-гийн жагсаалтад оруулсан. Нүүрсний хулгайг МАН доторх нүүрсний бүлэглэл хийсэн нь сүүлийн үеийн ил гарч байгаа мэдээллээс улам тодорхой болсоор байна. Зах зээлийн үнээр нүүрс авдаг, тээвэрлэдэг бизнесээс хулгай илрэхгүй, учир нь бүх бизнес нь ил тод байгаа. Харин нууцалсан 10 гаруй гэрээнээс нүүрсний хулгайг хайвал хурдан олдоно доо.

-44 их наяд төгрөг гэсэн тоо гарч ирлээ. Нүүрснээс ийм хэмжээний мөнгө хулгайлах боломжтой эсэх асуудал мөн л маргаан дагуулж байна. Энэ хэр багцаатай тоо бол?

-МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын зарим гишүүд зарласан, тэд мэдэж байгаа байх аа.

-Нийгэмд хоёр том нам хоёулаа л нүүрсний хулгайд оролцсон гэж ярих боллоо. Эрх баригч намын нүүрсний хулгайчид АН-ынхныг хөлдөө чирэх гэсэн хань хайсан гүтгэлэг үү?

-Нүүрсний нууц гэрээнүүд хийгдсэн 2018 оноос өнөөдрийг хүртэл зөвхөн МАН л энэ улсыг удирдаж байгаа. Хэнтэй ч хуваалцахгүй дангаараа хариуцлага хүлээх нь МАН. АН 2016 онд ялагдаад сөрөг хүчин байгаа. АН өөрийн доторх байгалийн баялгийн хулгайч нараасаа салах гээд завгүй байгаа, юун нүүрс хулгайлах. Их наядаар тоологдох мега хулгайг зөвхөн эрх баригч нам л хийнэ. Сүүлийн долоон жил төрийн эрх бариагүй АН нүүрсний хулгай хийнэ гэхээр ард түмэн итгэхгүй л дээ.

-Та одоогийн УИХ, Засгийн газрын хэдэн хувь нь нүүрсний хулгайтай холбоотой гэж харж байна вэ?

-МАН-аас гарцаагүй. МАН-ын хоёр бүлэглэл зодолдоод ЭТТ-н захирлыг халахын тулд “нүүрсний хулгай”-г илрүүлэв. МАН дотроо зодолдоогүй бол энэ хэргээ нууцалсан хэвээр л байна. Одоо хэн нь дийлэхийг хараад байж байя. Нүүрсний хулгайн бүлэглэл дийлэх нь үү, эрүүл саруул хэсэг нь дийлэх нь үү?

-Шинээр байгуулагдсан Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги төмөр замуудын эдийн засгийн үр нөлөөг та хэрхэн харж байна?

-Таван толгой дэлхийн хэмжээний орд боловч нэг л сул талтай байсан, тэр нь бүтээгдхүүнээ зах зээл рүү гаргах төмөр замгүй байсан. Харин Баттулга ерөнхийлөгч болоод анхны хөндлөн Таван толгой-Зүүнбаян төмөр замыг ЭТТ-н Засгийн газрын 80 хувьд ногдох ноогдол ашгаар бариуллаа. 1072 хувьцаатай иргэд 20 хувь хувьцааны ногдол ашгаа авцгаасан. Таван толгойн нүүрс Хятадын худалдан авагч нартаа хүрэх замдаа Монголын нутгаар олон зуун км явах уу Хятадын нутгаар явах уу гэдэг л бизнес. Хэний нутгаар илүү км явна, тээврийн ашиг нь тэр улсынх болно. Ийм мэдээжийн тооцоог эсэргүүцэж олон жил гацаасан Хятадын компаний төлөөлөл Монголын төрд байсаар байгаа.

-УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар таны эсрэг сөрөг байр суурийг ил тодорхой илэрхийлэх юм. Энэ ямар эрх ашигтай вэ?

Ерөнхийлөгч Баттулга хэдэн жилийн өмнө Хүрэлбаатарыг сайд болох гэхээр нь “Увсын нутагт байдаг Хотгор шанага уурхайг ах дүүсээрээ нийлээд 10 сая ам.доллараар зарсан учраас сайд болгохгүй” гэснээс хойш байнга өширхөж явдаг хүн. Тэр уурхайг Хүрэлбаатар нээгээгүй, 1990 оноос өмнө улсын төсвөөр хайгуул хийж нээгээд ажиллаж байсан уурхайг лиценз гэдэг А4 цаасаар үнэгүй авчихаад 10 сая ам.доллар буюу өнөөдрийн үнээр 35 тэрбум төгрөгийг Хүрэлбаатарын төрсөн ах дүү туслахууд нь хувааж авсан. 10 сая ам.доллараар Хотгор шанага уурхайг худалдаж авсан Солонгосын төрийн өмчит компанийн захирал нь шоронд орсон. Монголд болохоор сайд хийгээд л мандаад байна. Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялгийг дарга сайд нар үнэгүй аваад тэрбум тэрбум төгрөг хувьдаа завшдагийн сонгодог жишээ. Энэ 35 тэрбум төгрөг Монголын ард түмэнд, Увсын ард түмэнд очих боломжтой л байсан, гэтэл дундуур нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга сайд байсан Хүрэлбаатар хувьдаа авчихсан. Энийг л нүүрсний хулгай гэхгүй бол өөр юуг нүүрсний хулгай гэх вэ? УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн “МАН-д нүүрсний хулгайч байхгүй” гэсэн. Нүүрсний ордын хулгайч бол байдаг юм байна.

-Засгийн газар, МАН нүүрсний хулгайчдаа зарлаж чадах болов уу?

-МАН өөрийгөө зарлах уу, чи бод доо. Ерөнхий сайд Оюун-эрдэнэ Увсын хотгор шанага нүүрсний уурхайг ах дүүсээрээ нийлж хулгайлсан Хүрэлбаатарыг эдийн засгийн сайдаараа тавьчихаад нүүрсний хулгайтай тэмцэж чадах уу?

ЭТТ ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл 10 гаруй нууц оффтейк гэрээ хийсэн. Нүүрсний хулгай гээд нэрлээд байгаа гэмт хэрэг зөвхөн энэ хүрээнд үйлдэгдсэн гэж хардаж байна. ЭТТ-н хувьцаа эзэмшигч Монголын ард түмэн эдгээр нууц гэрээнүүдийг мэдэх эрхтэй. Нийт дүн нь хэдэн их наядаар үнэлэгдэх эдгээр нууц гэрээний үнэ болон нөхцөлүүд нь хулгай хийх суурь хөрс нь. Өнөөдрийг хүртэл нууц гэрээнүүдээ нууцалсаар байгаа МАН нүүрсний хулгайг илрүүллээ юү?

-Засгийн эрх барьж байгаа нам нь хулгай хийгээд байдаг юм бол цаашид иймэрхүү хулгайг гаргахгүй байх ямар арга байна?

-Нам гэхээсээ өмнө аль ч нам доторх Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялгийг хулгайлчих санаатай бүлэглэлийн л үйлдэл. 2015 онд АН-аас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болсон зарим дарга нар Таван толгойн ордыг бүтнээр нь (6.4 тэрбум тонн нөөцтэй) MCS болон Шинхуа компанид үнэгүй 100 жилээр өгөхөө шахсан. Би УИХ-ын дарга, АН-ын дарга байхдаа АН доторх ард түмнийхээ төлөө байдаг гишүүд болон МАН МАХН-ын зөв бодолтой гишүүдтэй хамтран зогсоосон. АН Таван толгойн ордыг бүтнээр алдагдахаас аварсан гэсэн үг. Таван толгойг 100 жилээр гадаад дотоодын олигархиудад бэлэглэх гэсэн АН доторхи бүлэглэл 2016 оны сонгуулиар эсрэг ажиллаж үр дүнд нь АН ялагдсан ч Таван толгой ард түмэндээ үлдсэн. Хэрвээ АН өнөөдөр УИХ-д 65 суудалтай, Ерөнхийлөгчтэй, Засгийн газраа байгуулсан байсан бол ЭТТ-н төрийн мэдлийн үлдсэн 80 хувийг бүгдийг нь ард түмэндээ үнэгүй тарааж өгнө. 1072 хувьцааг үнэ төлбөргүй ард түмэндээ өгсөн шигээ тараана. 1990 онд бүх малаа малчдад үнэгүй хувьчилсан, 1996-2000 онд бүх байраа сууж байсан иргэддээ үнэгүй хувьчилсан шиг гэсэн үг. Зөвхөн АН л өмч хувьчлалаар ард иргэдээ өмч хөрөнгөтэй болгож байсан түүх байна. ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 20 хувь нь 2.5 сая иргэдийн мэдэлд 1072 хувьцаагаар байгаа. Хэрвээ ЭТТ ХК-ийг 100 хувь ард түмэндээ өгвөл жил бүр иргэн бүрт 2 сая төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой компани болно. Үндсэн хуулийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг заалт бодитой хэрэгжинэ. 2015 онд лицензнээс өөр хөрөнгөгүй компани байсан ЭТТ нь өнөөдрийн байдлаар жилдээ 30 сая тонн нүүрс олборлох чадавхтай, зүүн болон урагшаа Төмөр замаар холбогдсон болно. ЭТТ 7 жилийн дотор томоохон бүтээн байгуулалтын ард гарч одоо бол асаагаад урагшаа давхихад бэлэн машин болжээ. 2015 онд нүүрсний бүлэглэлийн шахалтад орж MCS+Шинхуад бэлэглэсэн бол өнөөдрийн Таван толгой, төмөр зам гээд энэ олон их наяд төгрөгийн баялаг Монголын ард түмэнд хамаагүй болох байлаа.

Нэгэнт ЭТТ ХК ард түмний мэдэлд 100 хувь очвол эрх баригч аливаа нам доторх нүүрсний хулгайн бүлэглэл дахин нүүрс хулгайлах боломжгүй болно.

-Төрийн мэдлийн 80 хувийг ард түмэндээ үнэгүй тараалаа гэж бодъё, үнэгүй авсан Тавантолгой хувьцаагаа 90 оны ягаан цэнхэр тасалбар шиг шил архинаас өгөөд ялгаагүй л гадаад дотоодын мөнгөтэй компанийн мэдэлд очоод үр ашиггүй болох юм биш үү. Цаашид нүүрсний хулгайг гаргахгүй байх ямар арга чарга байна?

Ягаан цэнхэр тасалбарын сургамж байгаа учраас ЭТТ хувьцаанд зориулж хуулийн өөрчлөлт хийнэ. Зарахгүй, барьцаалахгүй, зөвхөн өвлөгддөг “баялгийн эзэн” нэртэй хувьцааны тухай нэмэлтийг хуульчилсны дараа хувьчлалаа явуулна. 100 хувь ард түмний мэдэлд очсон ЭТТ ХК хувьцаат компанийн хуулийн дагуу ажиллана. ТУЗ-өө сонгоод ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаа томилоод явна. “Баялгийн эзэн хувьцаа” бол эзэндээ ногдол ашиг авах, компанийн удирдлагыг томилж чөлөөлөх, хариуцлага тооцох зэрэг эрх үүргийг эдлүүлнэ. Өнөөдөр ЭТТ-н ТУЗ нь 11 гишүүнтэй гэхээр 310000 орчим хувьцаа эзэмшигч 1 ТУЗ-ийн гишүүнийг томилно. ЭТТ 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 60 хувь нь коксжих гээд жилдээ 30 сая тонныг олборлож экспортолбол 120 жил ажиллах нөөцтэй. Өнөөдрийн үнээр 1 тонн нүүрсийг 30 ам.доллараар олборлож уурхай дээрээ 100 ам.доллараар зарж байгаа. Тонн тутамдаа 70 ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байгаа. ЭТТ жилийн цэвэр ашгийг өнөөдрийн ханш 3400 төгрөгөөр үржүүлээд нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчиддээ хуваахаар иргэн бүрд жил бүр 2 сая төгрөгийн ногдол ашгийг 120 жил хуваарилж чадна.

120 жилийн турш жил бүр (үнэ мэдээж өөрчлөгдөнө, өнөөдрийн үнээр тооцоход)

30 сая тонн коксжих нүүрс х 70$=2.1$ тэрбум

2.1$ тэрбум х 3400=7.14 их наяд төгрөг

7.14 их наяд төгрөгийг 3.4 сая иргэддээ хуваавал = 2.1 сая төгрөг

Жилийн борлуулалт нь 3 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь 2.1 тэрбум ам.доллар болохоор л Таван толгойг хулгайлчих сэдэл үе үеийн эрх баригч нам, дарга сайд нараас гарч ирдэг. ЭТТ руу хийсэн дайралт 2015 оноос хойш тасралтгүй явагдсаар л байгаа. 2016 оны 12 дугаар сард УИХ-аар ЭТТ-г хувьчлах гэж үзээд МАН доторх шударга гишүүд авч үлдсэн байдаг.

2020 онд уул уурхайн сайд Сумъяабазар IPO хийнэ гэж бас нэг дайрч үзсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга зогсоож байсан.

2022 онд буюу өнөөдөр “ЭТТ ашиггүй ажиллаж байна, хувьчилж үр ашгийг сайжруулъя, 1072 хувьцаагаа ирэх жилээс зарж болно” гэх мэт эрх баригч МАН-ын дарга сайд нарын яриануудаар дүгнэвэл шинэ дайралт эхэлж байна гэсэн үг.

Ирээдүйд гарах энэ мэтийн дайралтуудаас сэргийлэхийн тулд ЭТТ ХК-ийн үлдсэн Засгийн газрын мэдлийн 80 хувь-ард түмэндээ нэн даруй үнэгүй хувьчилж өгөх хэрэгтэй. 1990 онд бүх малаа, 1996 онд бүх байраа ард түмэндээ үнэгүй хувьчилсан шигээ хувьчлах хэрэгтэй. Цаашид гарах “нүүрсний хулгай”-г ч зогсооно, үүнээс өөр арга байхгүй. “Баялгийн эзэн Монгол” уриатай сонгуульд ялсан ерөнхийлөгч У.Хүрэлсүх миний дээрх саналыг анхаарч ажил хэрэг болгох байх аа гэж найдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [139.5.218.73] 2022-12-29 13:42:01

Үнэн юмыг худал болгож, худал юмыг үнэн болгож хүнд итгүүлж чаддаг ам луйварчдыг л улс төрч гэдэг юм шүү дээ. Сонгуулиа эхэлж байгаа нь энэ. Тэгээд өмнө нь төрд байхдаа юу хийж байсан юм?

Зочин [202.131.245.210] 2022-12-28 12:47:53

Ард түмэн 80% аваад яахуу Маргааш бас хэсэг хулгайч нар суугаад бүр дампууруулж хаян Тэгсэнээс эхлээд хулгай хийсэн хүмүүстэй хуулийн чанга хариуцлаг тооцоц сурах Хулгай хийхээс хүмүүс айдаг байх Стратегийн том компанууд төрийн мэдэлд байсан нь дээр

АРД ТҮМЭН [103.9.90.100] 2022-12-27 20:54:57

ОНООС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ТАРАА

АРД ТҮМЭН [103.9.90.100] 2022-12-27 20:53:36

ОНООС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЬЯ

ИРГЭД [103.9.90.100] 2022-12-27 20:52:58

ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСНЫ ДАГУУ ИРГЭД ЗӨВХӨН ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА БИШ СТАРТЕГИЙН БУСАД 99 ОРД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ. ТӨР ЭНЭ ЭРХИЙГ ЯАРАЛТАЙ ЭДЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ШҮҮ

Зочин [64.119.16.163] 2022-12-27 18:48:49

Өгөөмөр царайлж бгаад нэр цэвэр үлдэх гээ юу уих ын дарга байхдаа хийхгүй яасан юмбэ

Зочин [202.55.191.194] 2022-12-27 17:39:36

өрөө цэвэр үү тэ төрийн хутгуур санаа муут

Зочин [202.55.191.194] 2022-12-27 17:37:45

зайл чи

Зочин [192.82.88.103] 2022-12-28 17:57:30

МАН-ЫНХНЫ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ БА ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ ХОТГОР ШАНАГЫН ОРДЫГ БҮХЭЛД НЬ ЦУСАЛСАН ЧИМЭДИЙН ГӨЛГӨР ГӨЛӨГ ХҮРЭЛБААТАРЫН ХУЛГАЙ ШҮҮДЭЭ. ИЙМ БАЙЖ МАН НҮҮРСНИЙ ХЖУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ТУАЙ БҮҮ ЯРЬ. НААД ТЭМЦЛИЙГ ЧИНЬ ГАГЦХҮҮ АН ХИЙЖ ЧАДНА, ЗАСАГ ТӨРИЙГ ЭНЭ ИДЭЭ БЭЭР, ЯР ТЭМБҮҮГЭЭС НЬ АН Л САЛГАЖ ЧАДНА. ТҮНЭЭС БИШ ТЭМБҮҮ ЦАРАЙЛСАН ХҮРЭЛБААТАР МЭТ НЬ ЧАДАХГҮЙ ЯРАНДАА ТАРЧИЛЖ ҮХНЭ

Зочин [202.55.191.130] 2022-12-27 15:31:53

Ухарч уралдсан улс хөгжихгүй ээ. Зарим хэсэг нь эрсдэл үүрч, бизнес хийж, эрүүл мэндээ золин байж ажил хийж мөнгө олоод татвар төлж байх. Зарим хэсэг нь ажилгүй алхайж хэвтээд халамж авч байх. Одоо бас ногдол ашиг аваад хэвтэж байх уу? Төгрөгийн ханш чинь шалаар нэг боллоо. Ажлаа хийсээр, ядуурсаар, дунд давхарга чинь дууслаа. Үгүй ээ, яахав. Катар энэ тэр шиг байж болно л доо. Гэхдээ Катар энэ тэр чинь 80 хувь нь цагаачид, хамаг ажлыг нь хийгээд байж байдаг. Монголд ажил хийх хүн олдохоо байвал, 80 хувь нь хятадууд л болох байх даа. Индианчуудыг хэрхэн устгаж байгааг харчхаад олон юм хуцаасай. Энэ бэлтрэг бол зүгээр л шоронгийн сургаар юу ч хамаагүй попорч, харанхуй массын дэмжлэг авах л санаатай байна. Монгол сөнөнө үү, яана, энэ бэлтрэгт падлий байхгүй.

зочин [202.9.40.220] 2022-12-27 12:11:35

одоо л жинхэнэ баялагтаа эзэн болгоод өг хүрэлсүх ээ эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж өвөг дээдсийн маань үгийг бодоорой хүрэлсүхээ

Зочин [124.158.67.139] 2022-12-27 10:47:53

сонгууль горьдцон зика амилжээ.

0000 [139.5.218.200] 2022-12-27 15:23:40

Уг санаа, НЬ, зөв, эрх мэдэлтэй байх даан, үүнийг, хийхгүй, дээ, өнгөрсөнхойно Гэнт, ухаан, орсон, ууАрд, газарын,, баялаг, бол ард, түмний, өмч, иргэн, бүрийн, өмч Гэдгийг, арай, эрт, ухаарахгүй, дээ, чи,, Нөгөө, талдаа, иргэд,, газарын, баялаг, болох Өөрийн, өмчдөөн, миний, гэж, ухаарахгүй, явааг, эрх, мэдэлтэн, нар, овжон, ашиглажбайгаа

anand [192.82.86.18] 2022-12-27 10:38:34

za enhboldoo itavantolgoig idej uuj samarchaad yu hutsaad bn aa baga tenger hauzt amdiraad ih tom bn aa hamgiin tom hulgaich chi shuu

Зочин [124.158.67.139] 2022-12-27 10:37:30

чи дүүгийнхээ найзын нэр дээр нүүрс зөөж байж бас худлаа гүрийнэ. тагжийсан шаар

Зочин [64.119.20.168] 2022-12-27 10:36:03

Энэ хүнд ийм сэтгэл байдаг юм уу? Талархая

Зочин [202.9.46.76] 2022-12-27 09:30:54

Ард түмэнд таалагдах гэсэн зальжин арга.

Баасансүрэн [202.126.88.192] 2022-12-27 08:35:25

Хүрэлсүх ерөнхийлөгч минь Баттулга ерөнхийлөгч шиг ард түмэн биднийхээ эрх ашгийг хамгаалж ЭТТ-г иргэд бидэндээ авч өгч чадахуу харж л байя. IPO -г бол ард түмэн авч чадахгүй нь ойлгомжтой.

ИРГЭН [103.57.92.65] 2022-12-27 01:46:56

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД САЙХАН АМЬДАРНА

Ёстой панаалдаж эхлэвш. [103.212.118.148] 2022-12-26 20:54:04

Дарга асан сайхан бүлтэрч байнадаа. 2024 оны сонгуулийнхаа панаалын дэвсгэрийг сайхан дэвсэж байна. Юү хийж чаддагийг нь харж л байя. Панаал нь панаалаараа үлдэчихвэл яанаа?

эдийн засагч [122.201.22.49] 2022-12-26 20:35:55

МАН-ын баталсан өмч хувьчлалын хуулиар өмч хувьчлал хийгдсэн. МАН-ынхан тухайн үед бид ялагдаад өөрсдийнхөө хувьчилж авах гэсэн объектуудаа ихэнхийг нь АН-д алдчихлаа гээд ГАСАЛЦГААЖ байсан шүү, АРД ТҮМЭН минь

mongol [192.82.76.166] 2022-12-26 20:00:46

ЭНЭ ОДОО ШОРОНД ОРОХ БОЛООГҮЙ ЮМ УУ

Зочин [66.181.187.185] 2022-12-26 19:58:17

УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ХАРХНУУД ДАНДАА ИЙМ ЮМ ЯРЬЖ ТААЛАГДАХ ГЭЖ ХУЦАЖ БАЙДАГ ЮМ !!!!! АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН ҮЕД ЭЭ ТЭГЭЭД ХИЙХГҮЙ ЯАСАН ЮМ???????? УГААСАА АРД ТҮМНИЙ ӨМЧ МАЛ МИНЬ

Иргэн [192.82.71.168] 2022-12-26 18:18:38

Юун корона вирус тэрнээс аймаар олон жил болж буй хүйтэн царайт зика вирус

иргэг [103.229.121.193] 2022-12-26 17:40:52

нүүрснээс ардчиллаас хамгийн их ашиг хүртсэн этгээдийн нэг бол энэ Гэхдээ Монголоо хорлосон

Би [202.9.47.47] 2022-12-26 17:21:06

Энэ хүний улаан фен нь

БурууЦолмон [139.5.218.200] 2022-12-26 17:19:30

Энэ, санал, Үндсэн, хуйльд, нийцнэ,,шудраг, санал, байна, Үүнийг, өмчийн, эзэн Ард, түмэн, дэмжэж, хэргжүүлэх, хэргтэй, Үндсэн, хуульд Газарын, баялаг, ард, түмний, нийтийн, өмч, гэж, заасан Газарын, баялаг, бол, монгол, хүн, бүрийн, өмч, Өрийн, өмчийг,НЬ, өөртөө, үнлэж, өгөх,, НЬ, үнлэж Өгдөг, чинь, үнэндээ, луйвар Харин, хэн, нэгэнд, Ард, түмний, нийтийн, өмчийг, ашиглуулах, бол, Монголын, иргэн, бүрийн, оролцоотой Гэрээгээр, өөрт, оногдох, ашигаан, уурхай, бүрээс, иргэд, авч байх, ёстой, ба, үүл, ажилгаанд, НЬ, хяналт, тавих, ирхтэй

Зочин [139.5.218.200] 2022-12-26 22:14:15

Монголчууд, Монголын, иргэн бүр, өөрийгөө, газарын, баялагынхаа, эзэн, гэгийг, хэзээ, ойлгох, вэ Үндсэн, хууль,, иргэд, та, биднийг, газарын, баялагын Жэнхэн, эзэн, гэдгийг, тодорхой, заагаад, өгсөн Гэтэл, бид, төрд, эзэн, суусан, ХУЛГАЙЧ, нарт, хууртаж Баялаг сан, эзэн, байж, чадахгүй, цөөн, ХУЛГАЙЧ, нарыг Хулгай, луйвраар, хэт, баяжуулсаар, өнөөг, хүлээ, ээ, чааваас, ийм, тэнэг, байх гэж

Зочин [103.26.193.90] 2022-12-26 21:40:52

Бид нарт хувьцаа гэж хоосон амаар цатгачихаад ноогдол ашигч өгөхгүй яг хуучнаараа л үргэлжилнэ шүү дээ

Зочин [202.126.88.106] 2022-12-26 18:05:25

Bur ezengui bolgoh ni novsh chini.mongol modoo barina shuu ugaah uildvertei ene nohor l nemuu ortog hiij baigaa geed yahcj ugui

иргэн [103.26.194.135] 2022-12-26 17:01:24

Хувьчилсан бүхэн юу боллоо. АН-ынхан хувьчлалаар хамаг бүгдийг хамчихаад ханаж цадахгүй бас нүүрсийг хувьчилж авах санаатай хувхай шуналтнууд

Хүн [139.5.218.200] 2022-12-26 17:25:20

Өмчийг, НЬ, төр, нэрээ, хэсэг, ХУЛГАЙЧ, нар, үндсэн, хууль, зөрчөж, эзнээс, НЬ, булаадагийг Болиулах, анхны, эрүүл, саруул, санаачлаг, байна

Zochin [66.181.161.42] 2022-12-26 16:27:31

Mash zuv sanal bn ard tumen uunii tuluu l temtsetsgeey ard tumen baylagaa medeh tsag bolson 80 huviig ard tumend uter turgen Taraan uguh heregtei Hurelsuh erunhiilugchuu baylagaa ezen mongol gej helsen baihaa neeree

Зочин [188.162.254.50] 2022-12-26 16:18:19

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая

Osohbayr [202.9.40.172] 2022-12-26 18:12:54

Энэ бол зөвхөн өнгөц тэдний нүүр царай. Одоо байгаа албан тушаалаа ашиглаж зөвхөн хувийн амьдрал ахуйгаа бодсон өчүүхэн сэтгэлгээнээсээ гарч чадахгүй өчүүхэн хөгжийн шавьж болохоо л харуулаад байх юм даа. эдийн "Шунал бас дахин Шунал"гэсэн уриа явагдаад байгаа ч юм шиг.

Зочин [64.119.17.244] 2022-12-26 15:22:45

Эсрэг намын хүн учир юу ч ярисан эсэргүүцэе гэсэн тороолууд их байна чааваас боломжийн мөнгө авч чаддаг тэр нь хоол болдог л байгаадаа Өнөөдөр хувийн хандлага бол зарим үед гай болдог

0000 [139.5.218.200] 2022-12-26 17:32:03

Газарын, баялаг, хэний, өмч, вэ, чиний, миний, Монгол, хүн, бүрийн, өмч Өмчдөөн, эзэн, шиг, эзэн, байяа, иргэдээ, монголчуудаа, ЭНсанал Анханы, хамгийн, зөв, санал, монгол, хүн, бүр, газарын, баялаг, болох, өөрийн, бүхий л, өмчдөөн Эзэн, байх, ихлэл

хулгайч [103.140.11.104] 2022-12-26 15:13:51

70 жил ард олны бүтээснийг 4-хөн жилд залгисан өмч хувьчлал-ын дарга даа .энэ бэлтрэг???

Зочин [202.126.88.217] 2022-12-26 13:59:13

Пөөөөх З.ЭНХБОЛД ЁСТОЙ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭЖ ҮЛДЭЭХЭЭР САНАЛ ГАРГАЛАА ЯГ ЗӨВ ТАВАН ТОЛГОЙН 90% АРД ТҮМЭНД ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛЖ ӨГСӨНӨӨР ЖИНХЭЭ ХУЛГАЙГ ЗОГСООНО ҮҮНЭЭС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ. ХАРИН ХУЛГАЙ ДЭЭРЭМЭЭР БАЯЖСАН З.ЭНХБОЛДООС ӨГСҮҮЛЭЭД БҮХ БАЯЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРАА ЭНЭНЭЭС ӨӨР ЗӨВ ЗАМ БАЙХГҮЙЭЭЭЭЭЭ

Зочин [139.5.218.200] 2022-12-26 17:35:50

ЕРӨӨСӨӨ, АРД, ТҮМНИЙ, ӨМЧ, ШҮҮ, ДЭЭ ТӨРИЙН, НЭРЭЭР, ХУЛГАЙЧ, НАР, ЭЗЭГНЭЭД, БАЙГАА, БОЛХООС ЭНЭ, САНАЛ, ИХ, ЗҮҮИЙГ, АРД, ТҮМЭНД, ОЙЛГУУЛАХ, АНХАНЫ, САНАЛ

Зочин [66.181.160.85] 2022-12-26 13:15:45

80 хувийг хувьчихвал дундаж өрхүүд жилдээ 10 сая төгрөг хүртээд байх боломж бүрдэнэ гэжээ. Үнэхээр хүшүүстэй шийдэл болно. МАН доторх нүүрсчид үүнийг яагаад ч хүсэхгүй.

Зочин [150.129.141.162] 2022-12-26 13:13:13

Их хурал даргалж байх үед хийхгүй яасан одоо болохоор нэг их санаа тавьсан хулгайч

зочин [139.5.217.98] 2022-12-26 12:50:56

Баялагийн эзэн хувьцааг ганц таван толгой бус уурхайнуудад зарагдахгүй нөхцөлтэйгээр өгөх юм бол зөв болно.

Зочин [139.5.218.200] 2022-12-27 15:29:17

Яг, тийм, энгэжбайжмонгол, хүн, өмчдөөнэзэнболно

Зочин [192.82.72.151] 2022-12-26 12:40:20

Хогийн хулгайч шүү чи

муу нэртэй ч Монголд хэрэгтэй хүн [202.21.127.164] 2022-12-26 12:25:27

Энэ хүнийг харлуулах гэж янз бүрээр дайрцгаах юм. Таван толгойг авч үлдсэн хүн, мөн үү, мөн.

Osohbayr [202.9.40.172] 2022-12-26 18:21:47

Яг үнэн шүү. Тухайн үеийн ард иргэд мэднэ.Бас АН гишүүд гэрчилч чадна.Одоо л жинхэнэ ард иргэдээ хуурсан "Новш"-ийн хар Луйвар МАН-аас гарах бололтой дог.Би АН-ыг хамгаалж байгаа биш тухайн нийгмийн тулгамдсан асуудлаар луйвар шиг юм хийсэн байж болох чиг ийм их "Шунал"тай Улс орон,газар нутгаа зарсан хэрэг хэзээ ч гаргаж байгаагүй гэдгийг амьдрал, нүдээрээ харж байна

Zochin [66.181.161.42] 2022-12-26 16:21:37

Yaltatsgui avch uldej chadsan Hun shu Z.Enhbold ene ni gaviya shu ene nuhuruun

Зочин [122.201.23.75] 2022-12-26 12:56:08

Хулгайч нарт авч үлдсэн гэвэл үнэнд нийцнэ.

ард [202.9.47.37] 2022-12-26 12:20:56

дэмжиж байна ганц үүнииг өгөөөч хулгаачуудаааа

Зочин [203.91.115.38] 2022-12-26 12:19:00

Зи ч хумсаа нуусан муур л даа. Гэхдээ энэ санал бол ипотекийн зээлээс ч бодьтой байж магадгүй. Сайн судлах хэрэгтэй.

Зика маш аюултай [192.82.67.173] 2022-12-26 12:10:22

Зика бол маш аюултай вииус

Зочин [202.126.88.192] 2022-12-27 08:38:58

Ямарч байсан биднийг хувьцаатай болгож их ч бага ч хөрөнгөтэй болгосон хүн.

Зочин [103.9.90.100] 2022-12-26 12:10:11

гуцна биз хээгээ чинтй дүү бүш үү хамаа хариу бичээд үзээч

Зочин [202.126.89.164] 2022-12-27 04:52:49

Зөв ард түмэндээ 80 % ийг өгөх зөв


55 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
55 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.