Улс төр буцлаж, өвөлжилт хүндэрлээ.

Д.Тулга / Улстөр

Монгол улсын эдийн засаг, хүнсний аюулгүй байдлын гол цөм мал аж ахуйн салбар бодлого сул явж ирсэнээс өдгөө байгалийн бэрхшээл, ган зудын давтамж нэмэгдэж мал маллах залгамж халаагүй болжээ. Гэтэл 40-с дээш насны 180 шахам малчдын нуруун дээр дөнгөн данган тогтож байгаа мал аж ахуйн салбар энэ өвлийн байдлаар нэлээд хэсэгээр хүндэрсээр байна.

2022 оны 12-р сарын 7-ны байдлаар ://montsame.mnмэдээллэснээр

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянганмалчин өрхөд 71.2 сая, хонин толгойдшилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжихурьдчилсан дүн гарлаа

Отроор өвөлжих малчин өрх, малын тоо өмнөх оноос 2.2 мянган өрх, 1.1 сая малаар өссөн байна.


Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийнзасгийн 13, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэгбайна. Гэвч энэ салбарын бодлого уул уурхай, улс төржилт хоёрын хямралыг даахгүй шахам болоод байна. Малын түүхий эдийн ханш нэг уут гурилны үнэд ч хүрэхгүй байгаа учраас өвөлжилт хүндэрсэн аймгууд ган, зудын давхар эрсдэлд орж хот нь харлах дээрээ тулаад байна.

Засгийн газрын нүүрсний хулгайгаар дагнагдсан шуугианд автсан хэдэн долоо хоног өнгөрөхөд бусад салбарын тогтвортой байдал, хүндрэл эрсдэлийг даван туулах төлөвлөгөө хоцрогдон иргэд, малчид хохирох нөхцөл бүрдлээ. Монгол орны баруун, баруун өмнөд хэсэг тэр чигтээ ээлж дараалан зун нь гандуу өвөл нь зудархаг өнжсөнөөс үүдэн малын тоо толгой ихээр хоргодох малчин өрхүүдийн нийгмийн баталгаа алдагдах эрсдэл сууриараа яригдаж байгаа юм.

Харин Засгийн газар, эрх баригчид малыг социализмын үеийнх шиг нэг бүрчлэн тоолох, татвар ногдуулах шийдвэр гаргаснаас малчдын нийгмийн асуудлыг хөндсөн, бодлогын зорилт дэвшүүлсэнгүй. Монголчууд зөвхөн алт, зэс, нүүрс ухаад гэдэс цатгалан мөр бүтэн амьдрахыг сүүлийн гучин жил үзээгүй учраас төрөөс татаас нэхдэггүй хөдөө аж ахуйн салбараа зөнд нь хаяж сүйрүүлэхгүй байх хэмээн иргэд итгэж найдсаар.

2022 оны 11 сарын мэдээнд
...гандуу, гантай байсан баруун ба говийн нутгаарбэлчээрийн ургац бага, даац хэд дахинхэтэрсэнээс мал бэлчээх, оторлох, өвс тэжээлбэлтгэх нөхцөл муу байна. Хур бороо элбэгбайсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөршөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийнургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсонтөлөвт байгаа нь нэгжийн ургац бага, малын тооихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлжбайгаа аж.

Салбарын сайдын 10-р сарын 25-ны мэдээллээр малыг амьдаар нь БНХАУ-руу гаргах нь төрийн бодлого биш төдийгүй малын арьс шир үнэгүйдэх нөхцөлийг улам дэвэргэх эрсдэлтэй ч ингэхээс өөр аргагүй байна... гэжээ.

Төрийн бодлого ямагт ард түмний сайн сайхан амьдралын ирээдүй баталгаа болж, энэ чиглэлд тусгагдаж байвал улс орны хөгжил дэвшил зөв замдаа оржээ хэмээн дүгнэдэг. Гэтэл улс төржилт хийрхэл хоёр дээр нэмээд байгалийн давагдашгүй хүчин зүйл, бодлогын орхигдуулалтад нэрвэгдэн залгамжгүй зовж байгаа хөөрхий малчид минь яана даа. Монгол үндэстний оршин тогтнохуйн баталгаа суурь болсон нүүдэлчин ахуй, соёлын өдий хүртэл тэсч ирсэн нууц малчны хотонд л бий юм сан.


Сэтгэгдэл

Дэвэн галбын зураг шиг. Монголоо гэж. [103.212.118.148] 2022-12-27 23:18:22

Дээрх зураг 1890-1930 оны үед авсан юм шиг харагдаж байгаа биз? Гэтэл энэ чинь Монгол, 2022 оны 12 сар.

irgen [202.9.40.4] 2022-12-27 20:55:22

Ene udaagiin tur.EK n ymarch ner hundgui chadamjgui.oligtoihon tugssen surguuligui tiim l humuus ulsaa.ard tumnee ul bolgoloo.Odoo shuud zailuulah heregtei.NAM hargalzahgui chadvartai humuuseer turee burduul.Zangaragtai chadvartai humuus zendee bn.Buhnii nuden deer il bga hulgaich SU.Hurelbaatar.Ajnai BatErdene.Javhlang zarlaj chadahgui bj yaj ajil hiih uom.Dornogovid barigdaj bga gazriin tosni uildvert irsen $ yasan.uildver n hezee ashiglaltand oroh uom.Enee margaasjgui gd songuuldaad bsan.Odoo Gazriin tosni uildver tag.

зочин [66.181.189.236] 2022-12-27 13:55:48

Манай дарга сайд нар Төв аймгийг ойрхоноор нь тойроод байх юм. Баруун аймагт говь газаруудаар яваад үз Хэцүү байна.

Зочин [192.82.75.214] 2022-12-27 11:54:15

Малчид зунжин, намаржингаа морь уралдуулж , өвлийн бэлтгэлээ хангахгүй , өвөл болохоор , татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалддагаа болих хэрэгтэй. Төр ч гэсэн жилийн зургаан сард нь янз бүрийн баяр наадам хийж, малчдыг руу татдаг хорон бодлогоо зогсоох хэрэгтэй. Морь уралдуулж, допин хэрэглэсэн бөх барилдуулснаар Монгол хөгжихгүй. Социализмын үеэс үйлдвэр, үйлчилгээний ажилчид, малчдад төрөл бүрийн тусламж дэмжлэг заримдаа сарын цалигаа хүртэл өгч туслаж ирсэн. Гэтэл малчид тэнд юу өгсөн юм бэ. Түц ажиллуулж амьдралаа залгуулж байгаа хүнээс малчид хувийн аж ахуйтай баячууд юм шүү дээ. Бас төлж байгаа татвар , түрээс нь ажилчдаас , малчид бага нэр төдий төлдөг.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.