Монголд улс төрийн эрс шинэчлэл эсвэл намуудын дотоод цэвэрлэгээ хэрэгтэй
БНХАУ авлигатай хатуу тэмцдэгээрээ сүүлийн үед дэлхийд жишиг тогтоох нь уу. Хэдий төрийн тогтолцооны хувьд дарангуйллын хэлбэртэйгээс авлигачдаа шууд цаазаар авдаг нь дэндүү харгис гэгддэг ч улс төрийн бохир бээрийг тэгэж шахахаас өөр аргагүй гэсэн байр суурь ч бий. Хятад улс өнгөрсөн 20 гаран жилийн хугацааны улс төрийн үйл явдлыг дүгнэн авч үзээд бохир улс төрчид, авлигалын торыг үндсээр нь тасдаж хаях арга хэмжээ авж байна. Харин Монголын хувьд цагаан захтнуудын гэмт хэргийг өөхшүүлдэг, өршөөдөг өрнөл дээрээ тогтож байна. Гэвч алсдаа эрх зүйн шинэчлэлээр ч юм уу эрс өөрчлөлтөөр юм уу ямар нэг байдлаар МАН, АН-д шургалсан гэмт хэргийн бүлэглэлийн нэгдмэл байдлыг сууриар нь байхгүй болгож, хариуцлагын цоо шинэ систем нэвтрүүлэх нэн түрүүний шаардлага тулгараад буй юм.
Бид баялагтай, барагдашгүй баян гээд авлигалтай дасан зохицох ойлголт аль ч нийгэмд байж болдоггүй. Учир нь эрх мэдэл, албан тушаалын шунал бол хүний ухамсар, ёс зүйтэй холбоотой урхаг доройтол.
Өнөөдөр манайд шинээр эмхлэгдсэн УИХ ч, шинээр бүрэлдсэнЗасгийн газар ч, түүний удирдлага тэргүүнүүд юу гэж боддог вэгэхээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа л босгоно” гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Ерөөсөө л хүнийхээ ёс суртахууныгариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр монголчууд бид бие биенээ тойрч хулхидаж, бие биеэзалилж мэхэлсээр байгаад дуусах дөхөж байна... хэмээнакадемич С. Нарангэрэл гуай ярьсанаас үзвэл ёс суртахууны доройтолоос хэрхэн гарч болдог туршлагыг бид углуургаар нь судлан авч үзэж хэрэгжүүлэхгүйгээр “баялгийн хараал” гэж нэрлэгдсэн хий хоосон зовлон шаналалаасаа түргэн гарч чадахгүй бололтой.
МАН, АН хоёулаа монголын төрийг ээлжлэн барьж ирсэн ч хэдхэн улс төрчдийн ээлжилсэн тоглолтоор гажуудлын зам руу гулгаж орсоныг өнгөрсөн он жилүүд бэлхэн харуулж байна. Монголчууд дэлхийн бодлогыг тодорхойлж явсан цараа ихтэй ард түмний хувьд тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хамгаалан авч үлдэхийн тулд аль түвшиндээ ухамсартай, төлөвшсөн нийгмийг үнэт зүйлээ хэмээн ойлгох цаг болжээ.
Гуч гаруйхан жилийнхээ алдаа оноог нэг бүрчлэн дүгнэж, хэлэлцэж чадах бүрэн бололцоо бидэнд бий.
Сэтгэгдэл
Виталий [185.174.159.245] 2022-12-29 11:06:03
Очень заинтересовало ваше предложение, хотел вам позвонить, но телефон не отвечает, перезвоните пожалуйста +7 (495) 142-56-63 Виталий
Зочин [202.126.92.98] 2022-12-28 17:42:56
Төр байга хулгайч нарыг бүгдийг нь шорогнд хийгээд хөрөнгийг нь хураа
Ялгаа гарах уу? [103.212.118.148] 2022-12-28 21:06:13
Оронд нь дараагийн хулгайч л гарч ирнэ ш дээ.
rewrbgfnfgsfhghjfg fdfgdfgdfg https://www.google.com/rtfsds06061987 ! [212.58.120.219] 2022-12-28 09:31:32
rewrbgfnfgsfhghjfg fdfgdfgdfg https://www.google.com/rtfsds06061987
Зочин [46.34.193.56] 2022-12-28 00:06:20
Намыг цэвэрлэхэд цэвэрлэгч хэзээч олдохгүй
Цэвэрлээд цэвэрлээд цэвэрхэн болох уу? [103.212.118.148] 2022-12-28 00:59:13
Нэг нь өнөөдөр намыг цэвэрлэнэ, тэгээд хэдэн жилийн дараа буруутна. Маргааш нөгөө нь наиаа цэвэрлэнэ, тэгээд л буруутна. Тэгээд нөгөөдөр нь дахин цэвэрлэх хэрэг гарна. Бодоо, Чойбалсан, Цэдэнбал, Сурмаажав МАХН-д. Зориг, БатҮүл, Элбэгдорж, Эрдэнээ МоАН-д
Зочин [46.34.193.56] 2022-12-28 00:04:06
Нам цэвэрлэхэд цэвэрлэгч хэзээч олдохггй.
Зочин [64.119.20.235] 2022-12-27 16:31:01
зарим төрөлд цаазын ялыг сэргээх нь зүйтэй.манай нийгмийнөнөөгийн нөхцөл үүнийг шаардаж буй
Зочин [64.119.20.235] 2022-12-27 16:30:03
ардын х хурлыг байгуулж байгаад ан, ман-ын хулгайчдыг хуугаар нь хөөж явуулаад цоо шинэ бүтэц бүрэлдэхүүн гаргаж ирж ажиллах ёстой. Одоо АН, МАн-д уйхэнийгч бай бүү дээш гарга, ийм уриатай ажилла
Монголд ямар шашин, үзэл суртал давамгайлж байна??? [103.212.118.148] 2022-12-27 16:24:11
1990 он хүртэл Монгол шарын шашныг орлосон МАХН-ын программ, МАХН-ын дүрэм, МАХН-ын ээлжийт их хурлуудаас дэвшүүлсэн зорилгууд, МХЗЭ-ийн дүрэм, пионер, баатарчуудын байгууллагын дүрмүүд байсан. Гэтэл 1990 оноос хойш энэ бүхэн алга болж ганц МУ-ын Үндсэн хууль болон төвд хэлээр номлодог Шарын шашинтай л үлдсэн. Зарим иргэд нь бөө болон Христийн шашинд орсон. Ажиглаад байхад Шарын шашны нөлөө залуучуудын дунд буураад, тэд Христийн шашинтай баууны орны зүг их эргэж байна.Ийм фонон дээр Монголд улс төрийн намууд ямар нэгэн ДАВУУ, НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН үзэл суртал, хөтөлбөр, амьдралын ухааныг НИЙТЭД сурталчилж чадахгүй байна.
Өвгөн [139.5.218.200] 2022-12-27 15:07:34
ҮНДСЭН, ХУУЛИЙГ, ШИНЧЛЭХ, ШААРДЛАГТАЙ, ГЭХДЭЭН ЭНЭ, ХУЛГАЙЧ, НАР, БИШ, АРДЫН, ИХ, ХУРАЛЫГ, СОНГОЖ БАЙЖ, ҮНДСЭН, ХУУЛИЙГ, ШИНЧЛЭХ, АЖИЛЫГ, ХИЙХ, ХЭРЭГТЭЙ
Хүн [139.5.218.200] 2022-12-27 15:03:31
Намууд, хэзээч, дотроосоо, цэвэр, болож, чадахгүй АНийг, хар, намын, эв, нэгдэл, нэрээр, нөгөө, л, ХУЛГАЙЧ, нар Гараад, ирлээ, Намын, гэшүүд, хэмээх,НЬ, дарга, дагсан, бөхс, долоогч, тэнгүүд, тэд, ажил, цалин авах, идэхийг, бодсон, тэнэг, долдой, нар, голдуу, байдаг Өөрийн, бодолтой, хүн, цөөн, шүү, өөрийн, бодолтой, хүнийг ад, үздэг
зочин [66.181.189.236] 2022-12-27 13:53:22
Үндсэн хуулийг шинэчлэх талаар бүх нийтийн санал асуулга явуулая. Зөвшилцөх асуулга гэж хөрөнгө цаг зарсан итгэхэд бэрх зүйлийг болье
ЗОЧИН [202.126.89.192] 2022-12-27 11:27:15
ХЯТАДЫН ТУРШЛАГА МАНАЙД ХЭРЭГТЭЙ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ШААРДЛАГАТАЙ