ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ДАРГА АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ГЭХ ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,220, мөрдөн байцаалтын 1,572 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал, 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан У нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэг, замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан М, цагдаа О нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэнээс хахууль авсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 20, Эдийн засгийн 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Кибер орчинд хууль бусаар халдах 2 гээд нийт 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээллээ.
эх сурвалж; өдрийн сонин
Сэтгэгдэл
уншигч [66.181.161.2] 2022-12-28 10:57:42
Энэ прокор дээр том хэргүүд очоод л хэрэгсэхгүй болдог нь олон байх юм. Эд нар ер нь юм аваад л нам дараад байна даа гэ ард түмэн сэуиглэх боллоо.
ЗОЧИН [202.126.89.192] 2022-12-27 11:25:50
ХУЛГАЙЧ АВИЛГАЧ НАРТ ҮЙЛЧИЛДЭГ ХУЛГАЙЧИЙН ХАМСААТАН БАЙЖ ДЭЭ