И.Мөнхжаргал: Нүүрсний хулгай МАН-ын үед гарсан
Өнөөдөр АН-аас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг олон нийтэд өглөө. Энэ үеэр АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргал:
“Монгол Улсын Засгийн Газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-д Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Гэвч уучлаарай, энэ хүн “Эрдэнэс Таван Толгой” ХК-ий ТУЗ-д сүүлийн дөрвөн жил ажилласан. Энэ хүн 2019, 2021 онуудад тухайн компанийг шалгаж, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гэдэг хүний ажлыг үнэхээр сайн байна гэж дүгнэсэн байдаг. Нийлж явахдаа энэ хулгайгаа шалгаж чадаагүй байж одоо Бүрэн эрхт төлөөлөгч болоод өөрөө, өөрийгөө шалгах гээд явж байна.
Нүүрсний хулгай МАН-ын үед гарсан.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар нүүрсний хулгайтай тэмцэж байна гэж өөрөө, өөрийнхөө хяналт тавьж чадаагүй, доороо байдаг нэгжээ хянаж чадаагүй, тэр бүү хэл ТУЗ-д нь байдаг хүнээр Бүрэн эрхт төлөөлөгч томилж хүмүүсийн толгойг эргүүлэхээ больцгоо” гэв.
Сэтгэгдэл
Зочин [122.201.24.171] 2022-12-29 04:28:02
Баттулга хулгайч л өндөр сэнтийд залраад хийсэн олон хулгайн зөвхөн нэг нь!! Муу болгоны загалмайлсан эцэг нь шүү дээ!!!
0000 [139.5.218.200] 2022-12-28 12:23:52
Эрх, мэдэл, дагсан, луйврын, бүлэг, хэзээ, үүссэн, вэ МАНАН, хэмээх, энэ, бүлэг, Ц, Элбэдорож, МЭнхболд С Баярцогт Баяр,нарын, би, болгосон, Сайханбэлэгийн, гараар могой, бариулсан, хууль шүүх, хяналтын, байгуулагыг Өөрсдийн, Гар, хөл, тэжээвэр, ноходоороон, дүүрэгсэн, луйвар, хулгайн, исгээм,,, өнөөг, хүртэл, байсаар, байна
Зочин [202.179.26.138] 2022-12-28 12:12:59
Taliigaach namiin ene gulug yugaa hutsaad bna aa
иргэн [103.229.121.85] 2022-12-27 21:17:39
Хулгайч нар яасан чанга хашгирч байнаа. айсных уу аан
Зочин [64.119.16.164] 2022-12-27 20:58:07
Өөөөө хулгай хулгөйчийг одж л таараа харин ТАВАН ТОЛГОЙ ХК -ны 80% ийг бүх иргэдэд хувьцаа болгож өг
Иргэн [122.201.24.236] 2022-12-27 19:12:10
Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж хуцдаг хулгайч вэ та нар юу гэж уран донгодоод ч үнэмших хүн байхгүй 24 оны сонгуульд орох бэлтгэл хийж хуцах юм танай нам шиг юм сонгогдохгүй шүү дээ энийг яагаад ойлгодоггүй малнууд вэ
Зочин [192.82.75.214] 2022-12-27 18:53:31
ТУЗ-д байсан нь үнэн бол Ж. Ганбат нүүрсний том хулгайч мөн. Түүнийг шалгах хэрэгтэй.