МАН-Д ОДОО МӨНГӨ БИШ НЭР ХҮНД Л ХЭРЭГТЭЙ

Aдмин / Улстөр

Улс төрийн нам төрийн эрхэнд засаглах нь хамгийн нэгдүгээрт улс орны хөгжлийг чиглүүлэх бодлого, мөрийн хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэнээр тэднийг ард түмэн үнэлж дүгнэн, чин үнэнээсээ магтан сайшаах явдал юм. Хариуд нь эрх баригчид нийгмийн хөгжил, эдийн засгийн тэгш хүртээмжтэй үр ашгаар ард түмнээ хангаж, ирээдүйн зорилго, зорилтууд нь үүнийг дагаад тодорхой болж байдаг. Харин судалгаа шинжилгээ дүгнэлтэд үндэслээгүй популист мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуулийн дараа амлалтуудаа ор тас мартацгааж хувьдаа ашиг хонжоо олж, шархаа нөхөж, баяжиж, цазахаар улайрах нь ямар ч улс төрийн нам, бүлгүүдийг сууриар нь ганхуулж нийгэмд газар авч байгаа хор уршиг, ядуурал ажилгүйдэл, сэтгэлгээний доройтол нь аяндаа хүнд хэлбэрийн хямралд дагуулж, эмх замбараагүй байдал үүсдэг жамтай. Нийгэм ийнхүү тогтворгүйтэх юм бол аливаа улсын бүрэн эрхт, тусгаар тогтнол алдагдаж, аль нэг оронд дагаар орохоос өөр зам үлдэхгүй. Энэ бол нийгмийн шинжлэх ухааны практик туршлага төдийгүй өнөөгийн Монголын тод үзэгдэл болж байна.

Ардчилал ид хүчээ авах үеэс эхлээд өдий хүртэл тасралгүй 30 жил төрийн эрх атгасан манай эрх баригч нам санхүүгийн хувьд асар хүчирхэг. 2008 оны 7-р сарын 1-нд сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эцэстээ тулж МАН-ын цагаан байрыг шатаасан ч удалгүй буурин дээр нь “Тусгаар тогтнолын ордон” сүндэрлэж байсныг хүмүүс санаж л байгаа.

1991 онд Бүгд Найрамдах Нам:

МАХН нэрээ МАН болж өөрчиллөө ч үзэл баримтлалгүй, хэвшмэл бүтэц, дансны гишүүнчлэл бүхий байгууллага л болж хувирлаа... Улс төрийн нам баримталж буй үзэл баримтлалаараа тодорхойлогддог тул марксизм-леннизмээс татгалзвал устана. Хуулийн этгээдийн хувьд МАН нь МАХН өөрийгөө тараах юм уу, нэрээ солих л эрхтэй. Шинж чанарын хувьд “үндэсний ардчилсан” гэх ч юм уу өөрчлөлт хийвэл МАХН-ын залгамжлагч байж таарахгүй. Харин гишүүд нь өөр намд элсэх, намаасаа татгалзах бүрэн эрхтэй юм... Гэжээ.

Үүнээс үзвэл МАН шинж чанарын өөрчлөлт хийж огт чадаагүй байх аж. Хэдийвээр саяхан өөрсдийгөө зүүн төвийн социал демократ нам хэмээсэн ч энэ нь огт нийгэм түүхийн ойлголт талаасаа боломжгүй.

Харин нам бол ашиг сонирхлын нэгдэл учраас бүл хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ нь нийт ард түмнийхээс том байж болохгүй. МАН-ын генсек АН-ын генсектэй намын нэр хүндээ өмөөрч шүүхэл дуудаад байгаа нь ард түмний дунд аль хэдийн унасан ч дэлхийн улс төрийн хувьд МАХН-ын үргэлжлэл МАН хүчтэй хэвээрээ гэдгээ харуулж нэр хүндээ шавар балчигт үлдээхээс айсны илэрэл байж болно.

УИХ-ын ээлжит сонгууль ч хаяанд ирлээ. Харин эрх баригчид төрийн эрх мэдлийг улс төрийн ашиг хонжоо олох байдлаар ашиглаж байгаагаа харьцангуй ч улам хэрсүүжиж шударга ёс нэхсээр эцэстээ залхах байдал руу ороод, төрөөс горьдолгүй ахуйгаа тордоцгоож байгаа ард түмэнд юу гэж тайлбарлах нь сонирхолтой.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.180] 2023-01-01 20:58:19

АН нь МАН-аас долоон дор хулгайчтай гэдэг нь олон үйл явдал дээр харагдсан. хулгайчгүй нам гэж байхгүй нь бололтой. Монгол улсыг МАН нь улс шиг аятайхан авч явж чадна. Бусад нам төрийн эрхийг авбал улс орныг тарааж өр зээлэнд баригдуулна. АН засгийн эрх барихдаа Монголыг өр зээлэнд унагаасан. харин одоо өрийг нь энэ засгийн газар эхнээс нь төлж байна. Үнэн юмыг үнэнээр нь хэлж байна иргэд аливаад намчирхахгүй хандах нь зөв

Иргэн монгол [202.126.89.109] 2023-01-01 10:59:02

АН - д хулгай хийж болох боломж хэрэгтэй , ХҮН -- д баян барууны долоох аятайхан бөгс хэрэгтэй .

зочин [192.82.70.208] 2022-12-30 23:23:44

Хүмүүжил боловсрол сайтай шинэ үеийн залуус л одоо улсаа авч явах цаг нь болсон

Иргэн [66.181.182.41] 2022-12-30 19:10:22

МАН болон АН-ы авилгачдаас салах ганц арга бол Ард түмний онц их хуранл хуралдуулах явдал мөн . Хавар гэхэд хулгайчуудаар дүүрсэн ИХ Хурлыг тараах хэрэгтэй.

Зочин [64.119.27.119] 2022-12-30 18:23:14

монголд Хүрэлсүх, Занданшатар, Оюун-эрдэнэ нараас хэд дахин илүү боловсрол, мэдлэг, туршлага, шинэ санаа тээгч залуучууд захаас аван байгаа. энэ хэдэн лаларууд зйлаад өгөөчээ бүү буг бол монгол улсын төрд.

Зочин [124.158.64.107] 2022-12-30 18:15:37

Төрийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө бүх намуудыг татан буулгаж одоогийн намуудын бүх нэрийг шинээр байгуулагдах намууд хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал шүү.

Irgen [94.252.122.195] 2022-12-30 15:35:46

Mongol yaduu,darga nar bayan baina.

Монгол, төрд, ХУЛГАЙЧ, нар, 30,жил,үүрэлсэн [139.5.218.200] 2022-12-30 15:19:11

Монгол, төрд, ХУЛГАЙЧ, нарын, нам, нэртэй, бүлэглэлхэний, 30,жил,үүрэлсэн,Өмөнө,хэн,ч,энэ,тухай,дуугарааргүй

Зочин [202.126.90.107] 2022-12-30 15:10:48

Хулгай хийхээ болих уу. Нэг авсан хүн хоёр дахиа авдаг гэсэн.

Зочин [66.181.161.93] 2022-12-30 12:44:53

1990 онд тараагаад хөрөнгийг нь улс хурааж аваад . МАХН гэдэг нэрийг дахин ашиглахыг хуулиар хориод . Бүх намууд адилхан гараанаас эхлэх ёстой байсан юм .

иргэн [66.181.189.145] 2022-12-30 10:17:11

Бүгдийг үндэсээр нь Хүрэлсүхтэйн Зайуулах 1-рт !!!!!!!!!!! Монголд боловсролтой Залуус Зөндөө байна !!!!!!! бүү ай Хулгайчид хулгайн болилоо гээд л айж байгаа!!!!!!!Харицалгаа хүлээгээд Өөрсдөө###### руу явцагаа!!!!!!!!!!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.