Коммунист үнэр танар арилахгүй нь

Aдмин / Улстөр

Эрх баригч нам аль ч үеийн удирдагчид хориглох, шахалт үзүүлэх барилаасаа салж чадахгүй л байна. Хүн төрөлхтөн, дэлхийн олон улс гүрэн харьцангуй чөлөөт тогтолцоо, өөрсдийн гэсэн эрүүл зохицуулалтыг бий болгоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Хорвард төгссөн Ерөнхий сайд нь хүртэл тамхи таттсан иргэдээ тавин саяар торгох тухай ил цагаан ярина гэдэг тэр хүн хувийн араншингаа дарж чадахгүй ааг омог нь амтагдсандаа бус гагцхүү намынх нь хүмүүжил хатгасан хэрэг.

Нийгмийн бие даасан чөлөөт байдал, иргэдийн хүлээлтэд өнөөгийн эрх баригчдын баримталдаг зарчим сууриараа тохирохгүй, ямар ч шийдэл санал болгосон өнөөх нь хэт хуучинсаг, хүнийг айлгадаг, сүрдүүлдэг бүр болохгүй бол шоронд хорьдог залхаан цээрлүүлдэг байдал бий болчихсон нь нууц биш.

Нүүрсний хулгай, ЖДҮ, 60 тэрбум, оффшорын гэмт хэрэгтэй намуудын удирдлагууд, улс төрчид нэр холбогдож баримтууд цувардаг ч хариуцлага хүлээсэн нь хэд билээ.

Судлаач Т. Баярхүү:
...Коммунист пропаганда арга барил, ардын, ардчилсан хамаагүй үе үеийн эрх баригч нарын үндсэн уламжлалт технологи...

Одоо ч бат бөх оршиж илүү их ивээн тэтгэгдсээр...

“МАН хэзээ ч коммунист нам байгаагүй, одоо бол Социнтернийн бүрэн эрхт гишүүн”, “Ардын хувьсгалт” байснаа дэлхийд данстай “Ардчилсан социалист” нам болж хувирсан гэхчлэн МАН-ын үе үеийн удирдлага цөхрөлтгүй ухуулах мөртлөө хэрэг болмогц, ялангуяа ахмад хижээл насны сонгогчдын санал дэмжлэгийг авах зорилгоор өмнөх коммунист түүхээ өөртөө авч наадаг нэгэн популист арга бачтайг бид мэднэ.

Коммунист түүхээ гээгээгүй, коммунист үзэл суртал, сахилгын арга барил, босоо тогтолцооноосоо огт салаагүй өнөөгийн МАН-ыг коммунист байгаагүй, коммунист биш гэж зөвтгөх нь нэн увайгүй, хүн чанаргүй хэрэг болохсон.

МАН шинэчлэгдэнэ, цэвэршинэ гэж хичнээн их ярих тусам тэр нь олон жилийн сунжирсан сул яриа болж, түүнд нь гишүүд дэмжигчид, монголчууд залхаж байгаа. Үүний гол шалтгаан нь МАН коммунист өвөөсөө бүрмөсөн татгалзаагүйн гай юм. 1990 оныг хүртэл нэг өөр нам байсан, тэр намын түүх БНМАУ- тайгаа, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнхтэйгээ үүрд дууссан, 1990 оноор цоо шинэ, огт өөр нам үүссэн гэж зарлаагүйн гайгаар 27 жилийн турш шинэчлэгдэх тухай ярьж байна. Бүр болохгүй бол 2010 онд МАХН-аа МАН болгон зарлаж байхдаа нэг түүхийг өндөрлүүлж, цоо шинэ нэг түүх эхэлж байгааг зарлачихсан бол шинэчлэл нь арай хялбараар цааш явах байсан бус уу?


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.122] 2023-01-03 23:23:51

За мэдэхгүй. Ардчилалаас чинь шударга бусын үнэр нэвт үнэртэж бн. Ийм муухай шударга бус ардчилсан нийгэм байсанаас комунист нийгэм нь дээр санагдаад байна

Зочин [103.212.117.49] 2023-01-01 22:30:25

Жинхэнэ үнэрийг нь мэдэхгүй байж үнэрийг мэдэж гэнэ.

[122.201.21.184] 2023-01-03 11:11:22

ардчилалын үнэр нь ЦБ-с үнэртэх үнэр юм: коммунист үнэр нь замбага цэцгийн үнэр юм. хамтраад ирсэн түүхэн цаг үед байсан юм шүү дээ.

Зочин [202.9.40.180] 2023-01-01 20:46:48

1920-1990 оныг хүртлэх Монголын түүх бол МАН-ын түүх юмаа. МАН нь улс орноо хятадын дарлалаас чөлөөлж Монголыг улс шиг улс болгосон. Үүнд нь АН-ынхан дургүй байдаг бололтой. Учир нь АН-д л хятадын эрлийзүүд олноороо байдаг гэсэн. МАН бол хэзээ ч эгнээндээ эрлийзүүдийг авч байгаагүй, хориотой байсан. АН-ынхан 1990 оноос өмнөх түүхийг дандаа хараар будаж ирсэн. Эх орныхоо төлөө амиа өгсөн дайчдыг социалист улсыг хамгаалж байсан гэж бас буруутгадаг л байхаа. Коммунист ёс суртахуун гэдгийг одоогийн залуус мэдэхгүй.

ЭМЭЭ [103.229.120.57] 2023-01-01 19:48:40

90 ОНД АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГАРСАН Ч ЯЛААГҮЙ . ХУВЬСГАЛЫГ ЗҮСЭЭ ХУВИЛГАСАН КОММУНИСТУУД АШИГЛАСАН . АРДЧИЛАГЧ ГЭГЧДИЙГ ЗАРМЫГ НЬ МӨНГӨӨР ХАГАСЫГ НЬ ӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВААД ГАНЦ НЭГ ХУДАЛДАГДААГҮЙГ НЬ МУУ БОЛГОНОО ТОХДОГ БАРУУН ХОЙД ТАЛЫН ХАР ОВООХОЙ БОЛГОЖ ЧАДСАН . 90 ОНООС ХОЙШ МАХН БУЮУ МАН Л ТӨРИЙН ЭРХИЙГ БАРЬЖ ИРСЭН . ХУДЛАА ГЭВЭЛ 90 ОНООС ХОЙШХИ СОНГУУЛИЙН ДҮНГ ХАР ! НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮН НАСААРАА ШАХАМ СОНГОГДОЖ 5 УДАА ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХИЙЖ ИРСНГ САНАЦГАА !! ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ ИРГЭД ДЭМЖСЭН БОЛ ӨНӨӨДӨР ОФФТЁК ГЭРЭЭГЭЭР НҮҮРС ХУЛГАЙЛАХГҮЙ Л БАЙСАН . ТИЙМ БИЗ !! ИРГЭД МАН ГЭДЭГ ӨВЧНӨӨО ӨВЧИЛЖ ХОЙД СО -ЧУУД ШИГ БОЛОХ ДӨХӨӨД БАЙГАА БУСУУ ?? ЭХ ОРОН НЬ ӨРӨНД ИДЭГДЭХ ГАЗАР НУТАГ НЬ ГАДНЫХАНААР УХУУЛААД ИРГЭД НЬ ТАТВАР ТОРГУУЛЬД СӨХӨРЧ ҮНИЙН ӨСӨЛТӨНД ДАРЛУУЛЖ БАЙХАД ТЭВЧЭЭД БАЙНА ГЭДЭГ ЮУГ ХАРУУЛЖ БАЙНА ВЭ ??? ҮЛДЭЖ ХОЦРОХ ҮР АЧДАА УХСАН НҮХ УСГҮЙ ЦӨЛ ҮЛДЭЭХ ДӨХӨӨД БАЙГААГАА УХААРЧ СЭРЭХ БОЛСОН ШҮҮ ДЭЭ .

Зочин [59.153.112.181] 2023-01-01 18:49:07

АРДЧИЛ, Монгол, оронд, Монголын ард, түмэнд, хэрхэн тусав, Хуурамч, ардчилагч нар, АРДЧИЛ, НЭРЭЭР, ТӨРИЙН, ЭРХЭНД, ГАРЧ, БҮХНИЙГ ЛУЙВАРДАЖ, ХУЛГАЙЛАЖ АРД, ТҮМНИЙ, ОЛНОХЫГ, СӨХӨРТӨЛ, ЯДУУРУУЛАЖ, ХАГАРТАЛААНБХЯЖАН, ХУДЛАА, ГОЁО, ҮГЭЭР, ҮНЭН, ТӨОХӨӨН, НУУЖ, ТӨРИЙН, БҮХИЙЛ, АЛБААР, ӨӨРИЙН, БӨХС, ДОЛООГЧДОЛДОЙ, НАРЫГ, БАЙРЛУУЛАЖ,НИЙГЭМИЙГСӨХРӨӨЖ, БАЙХАД ЯДУУРЧ, ХООСОРСОНАРД, ТҮМЭН, АНГИЙН, ТЭМЦЭЛД, НЭГДЭХЭЭС, ӨӨР, АРГАГҮЙД, ХҮЛЭЭ, ЯДАХДААН, ӨВӨЛИЙН, ХҮҮТЭНД, НҮЦГЭЛЭЖ,ТЭМЦЭЖБАЙНА, АРД, ТЗМЭН ДАРАА, НЬ ЧУХАМ, ЯААХ, ВЭ, ХЭРХЭН, ТЭМЦЭХ, ВЭ, ХЭТ, ИХ ЯДУУРАЛ, ХУВЬСГАЛД, ХҮРГЭДЭГ Хүн, шиг, амьдарч, чадахгүй, бол, Алуурчин, мэт, тэмц, ХУЛГАЙЧ, нарт, үхэл, ард, түмэндээн жаргал, өг, шатаж, бүү, үх, тэмцэж, үх

Ard [212.102.103.50] 2023-01-01 18:06:36

MAN alga bolj baij l arilah bh da...

зочин [59.153.86.116] 2023-01-01 16:32:20

комент бичигч 9999 -өө зөв бичиж сураач гадаад үгээ зөв бич . коммунист онол яах түүнийг ашиглан МАН - дахь дарга гэгчид бүхнийг тонон авч байна . нарийндаа яривал онолыг үндэслэгч Карл Маркс өөрөө бусдыг паразитлан амьдарсан хүн гэсэн.

Өвгөн [59.153.112.181] 2023-01-01 19:01:46

Өмнөх, нийгэмд, дарга, нар, Цоц, нийгэмд, дарга, нар, Өнөөгийн, дарга, нар, шиг, хулгай, луйвар, хийдэггүй, байсан Тэдий, эдэлдэг, эрх, дарах,, сайд, нарын, дэлгүүр, нэртэй, жэжэгхэн, дэлгүүрээр, үүлчлүүлдэг Өөрийн, гэсэн, өмчгүй, төрийн, нэртэй, байранд, төрийн, таамагтай,, зүүль, хэргэлдэг, байсан Шүү, дээ, Тэд, хулгай, хийж, худлаа, хэлсэнгүй, Гэтэл, өнөөдрийн, эрх, мэдэлтэний, нар Монгол, төрийг, хулгай, луйвар, худал, хуурмагаар, дүүрэглээ Үүнийг, ямар, нийгэм, гэхэв, АРДЧИЛ, гэдэг, энэ, гэх үү, эрхэм ээ

9999 [59.153.112.181] 2023-01-01 15:23:53

КОМУНИСТ, гэж, муулахаас, өмнө, Комунийс,, онолыг, үз, Улс, төр, эдийн, засагын, НЬ, судал, үз, Дараа,,ньчи, зөв, бурууг, ялгадаг, болно, Ядаж, анги, ангийн, тэмцэл, гээчийг, ойлгож, мэд Өнөөдөр, Монголчууд, төрд, үүрэлсэн, ХУЛГАЙЧ, нарын, гайгаар, ард, түмний, 80,хувь,ядуурч,цөөн,эрх, ,мэдэлтэй,хулгайч,нар,мөнгөөн,багтааж,ядаж,Улсаараан,өрөнд,баригдлаа Ард, түмэн, ядран, туйлдаж,, нүцгэн, жагсаж,, амь, насан, төв, талбайд, зулийн, гол,болгон,, өргөжтэнгэрт, халиж, байна, Энгэж, ядарсан, ард, түмэн, нэгдэж, тэмцэлд, шулуудан, орохийг, ядуу, ард, түмний, Ангийн, тэмцэл, , КОМУНИСТ, ТЭМЦЭЛ, гэдэг,, Цөөн, баячуудын, эсрэг, тэмцсэн, ард, түмний, т тэмцэл, гэдэг, өнөөгийхээр, шудраг АРДЧИЛ ын, төлөө, тэмцэл, гэдэг Ард, түмний, олнох, НЬ, ядуурч, цөөн, НЬ, хэт, баяжбал, ангийн, тэмцэл,, гарсаар, байх,, болно

Зочин [64.119.21.136] 2023-01-01 16:15:40

Коммунизм гэхээр өчиггүй өмгөөлөгчгүй цаазлуулсан 36000 иргэн , өмч хөрөнгөө хураалгасан ядуу зүдүү байдал байнга нүдэнд харагдах юм .Сүү маханд ч хүртэл оочерлодог байсан гээд бод доо..МАНыг татан буулгаачээ.Үүнээс илүү тэвчээр алга байна шүү

шүгэр [64.119.27.9] 2023-01-01 14:06:28

коммунист байж л энэ авилгалын илрүүлж шийтгэлийг нь онооно.яагаад гэвэл коммунизмын үед хулгай авилгал их хэмжээтэй байсан.

зочин [59.153.86.116] 2023-01-01 10:54:03

анхны коммунист төр улсыг үндэслэгч В.И.Ленин тэргүүтэй коммунистууд орос орны иргэний дайны дараах 1920 -иод оны эхэнд болсон өлсгөлөнгийн үед хүмүүс хоол хүнс үгүй өлбөрч үхэж байхад тэд тэдний гэр бүл гадаадын тансаг бараа хэрэглэн тансаглаж байсан нь архивт хадгалагдаж байсан хүнс олгож байсан баримтаас 2000 оны эхээр ил болсон . мөн хятдад 1960 -аад оны эхээр болсон их өлсгөлөнг Мао тэргүүтэн тусгай хангамжаар давсан. орос ,хятадад энэ үед канибализм гарсан . коммунист удирдагчид ийм л байдаг нүүрсний хулгай ч мөн адил

зочин [59.153.114.210] 2023-01-01 10:51:29

Зөвшилцөх санал асуулга гэж их хөрөнгө зарж нөгөө л Лүндээжанцан. огцордог Цогзолмаа. судлаа ч Мөнхнасан гэх шиг хөндлөнгийн хүмүүсээр ажлыг хийлгэ. Муухай байна. Эсвэл хуулиа өөрчлөөд ард нийтийн санал асуулгыг хэдэн асуудлаар явуулж болно доо. Цаг хожсон 1000 хүн шилж оруулна ч гэх шиг. ҮХНӨ маш муу зохион байгуулсан 3 сая хүрэхгүй сонгогчтой манай улс бүх нийтийн санал асуулга л хагалах юм байна. Төлөвлөгөөтэй онош тогтоож болохгүй шүү Хайран зардал. Итгэхэд бэрх санагдана.

Коммунист сургаальд монголчууд өөрсдөа дуртай ш дээ. [103.212.118.148] 2023-01-01 04:52:04

Хятадын Коммунист Нам Хятадад засаг барьж байхад Монголд коммунист намын улбаа арилахгүй. Нэр өөрчлөөд юү ч өөрчлөгдөхгүй. Монголын ард түмэн Маркс, Ленины номлосон хөрөнгө дахин хуваарьлалтад МАШ ДУРТАЙ, НУГАСГҮЙ. Иймд энэ номлолыг хэн заадаг билээ? Зөвхөн ХКН.

Зочин [202.9.46.107] 2023-01-01 04:36:39

Улны монгол сөнөөсэй

зочин [202.179.8.210] 2023-01-01 04:00:00

Үнэн чанартаа ардчилал ярьсан хүмүүс эрх мэдлийн төлөө суудлын төлөө тэмцсээр байгаад АН - аа дуусгасан шүү дээ.Одоо тэгээд АН хэдэн толгойтой болж байгаа юм учир нь олдохоо байлаа.Хуучин лидерүүд чинь АН - г идэж уугаад дуусгасан. Одоо залуу үеийнхэндээ зай тавьж өг.Тэгэхгүй бол АН сөнөлөө.АН - г аваад явах залуучууд байна уу.АН нам биш болчихсон байна.Юм л бол Шүүх гэх юм.Шүүх АН - г анхнаас нь байгуулаагүй биз дээ.Шүүх зөвхөн бүртгэнэ биз дээ.АН - н залуучууд тархиа ажиллуулаач

Зочин [192.82.75.214] 2022-12-31 19:58:19

Коммунист гэдэг үгийн утгыг мэдэхгүй байж , түүнийг муулах хэрэггүй. Хятадын коммунист нам яаж ажиллаж байгааг хар. Хятад дэлхийг тэжээж байгаа юм бишүү. Монголчууд Хятадын коммунист намын ивээл дор амьдарч байгаа юм бишүү. Хэрэв Хятадын коммунистууд хилээ хаавал юу болохыг төсөөлөн бод. Өнөөгийн бидний ядуу байгаа байдал чинь КАПИТАЛИЗМЫН мөн чанар юм шүү дээ.

Зочин [192.82.67.42] 2022-12-31 16:34:21

30 жил ардчилалаар явлаа, харинч мань мэтийгээ шулах гэсэн нэг арга юм байна. Оюутолгой төсөл дээр америк англичууд бидэнд шударга хандуул хандахал байлаа даанч африкийн орон шиг шулж байх шив.

Зочин [202.9.40.88] 2023-01-01 01:57:15

Коммунизм монголд үүсээд 16 жил болж байхдаа 40 мянган ард иргэдээ өөр үзэл бодолтой байсных нь төлөөсөнд цаазалчихсан байсан. Түүнээс хойш 1990 он хүртэл үүнээс дутахгүй олныг цаазалсан. Оюутолгойгоос хамаагүй том нөөцтэй Удоконы ордыг 150 мянган км² нутаг дэвсгэр, ард иргэдтэй нь хамт ЗХУ-д бэлэглэчихсэн. Нөгөө журамт цэргийн дуунд гардаг Шивээ Хиагт хаана байна, Нацагдоржийн шүлэгт гардаг Саяны нуруу хаана байна, Минжийн Хангай хаана байна, Давстын Шүдэн уул хаана байна, Увс нуурын хойд эрэг хаана байна, Цэдэнбалын гэрийн буурь хаана байна?

Хүн [139.5.218.200] 2022-12-31 14:46:23

АРДЧИЛ, ХЭМЭХ, НЬ, КОМУНИСТ, ГЭСЭНТЭЙ, УТГА, НЭГ, ҮГ, АРД, ТҮМЭН, ЭРХ, ЧӨЛӨӨ, ХҮНИЙ,ЧӨЛӨӨТ, ЭРХИЙН, ТӨЛӨӨ, ТЭМЦЭЖ, БАЙГАА,, ТЭМЦЭЛ, БОЛ, НЭГ, ТАЛДААН,, АРД ИЛ, НӨГӨӨ, УТГААРААН, КОМУНИСТ, ТЭМЦЭЛ,, НЭГ, Л, АДИЛ, ЗҮҮЛИЙН, ТӨЛӨӨ, АРД, ТҮМЭН, ТЭМЦЭЖ, БАЙГАА,, НЭР, НЬ, ӨӨР, БОЛХООС

Зочин [139.5.218.200] 2022-12-31 14:41:00

Өнөөгийн, эрх, мэдэлтэний, нар, коммунист, биш ээ, Тэд, бол, ХУЛГАЙЧ, худалч, эх, орон, ард, түмнээс, урвагч Нийгмийн, ямар ч, үзэл, бодолгүй, луйварчин, нар, Коммунист, хэмээх, үг, эрх, чөлөөнийхөө, төлөө, тэмцэгч, ядуу, ард, түмнийг, ажилчин, тариачин, НАРЫГ,, хэлдэг, Төрд, үүрэлсэн, хулгайч нарт бүх, зүүлээ, алдан, хоосорсон, өлсөглөн, нүцгэн, ард, түмэн,аргагүй, эрхээр,нэгдэн Тэмцэх, НЬ, зүү ёсны, хэрэг, Үүнийг, ангийн, тэмцэл, гэдэг, Нэг, талаас баячууд, Нөгөө Талаас, ядуус, төрийн, эрх, мэдлийн, төлөө, тэмцэж, шудраг, ёсыг, тогтоох, тэмцлийг, ядуусын, эрх, чөлөөний, тнмцэл, ба, Коммунист, тэмцэл, гэдэг,, энэ, тийм, муу, муухай, үг, бишээ Оог

зочин [59.153.86.116] 2022-12-31 11:47:21

40 гаруй жилийн өмнө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга , АИХ-ын тэргүүлэгчдийн дарга шалгарсан гарамгай удирдагч ,залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч нөхөр Ю.Цэдэнбал ЗХУКН -ын 22-р их хурал дээр үг хэлэхдээ приветствует от имени монгольский коммунистов гээд намаа тодорхойлоо биз дээ .

Зочин [202.9.46.75] 2022-12-31 11:46:22

Коммунистууд Коммунистаар л дуусна.

Зочин [122.201.21.27] 2023-01-02 16:47:31

Дэлхийн түүх эргэнэ. Хулгайч луйварчдыг залхаан цээрлүүлэх өдөр ирнэ. Баттулгын хөлсний сайт юу ч гэж бичээд нэмэргүй.

Иргэн [66.181.184.147] 2022-12-31 10:56:29

Та нар юу ч гэж хуцаад хүн тоохоосоо өнгөрсөн бусдыг муулж атаархаж үймээн самуунд уриалж суухаар өөрсдийн нам шиг юмаа эмхлээч АНуусаа


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.