УИХ чадамжгүй болоход улс орон сүйрэхийн эхлэл

Aдмин / Улстөр

Парламент нь хууль тогтоох эрх мэдэл эдэлдэг нийгмийн тогтолцоонд Улсын их хурал эрх зүйн чадамжаар үлгэр жишээ болох ёстой. Гэтэл Монголд сүүлийн жилүүдэд энэ ойлголт жил ирэх тусам улам бүдгэрсээр. “Их хурал”-ын гишүүдээс авлигын хэрэгт шууд болон шууд бусаар нэр холбогдоогүй хүн бараг байхгүй болсон нь даанч эмгэнэлтэй. Улс орны аюулгүй байдалтай холбоотой өнөөгийнх шиг нөхцөл байдалд УИХ аль хэдийн дүгнэлт өгч, гарц гаргалгаа олж, хариуцлагын хэв шинжийг шударга мөрдүүлэх дээр бага ард түмний үүргийг маш сайн гүйцэтгэж байх ёстой.

Гэвч чуулганы танхим бүхэлдээ хэн нь хэнээс илүү ухаантай вэ? Гэсэн уралдаан зарласан юм шиг гишүүд хоорондоо цэц булаалцахад дийлэнх цаг хугацаа нь үрэгдэж байна уу.

Улсын их хурлын тухай хууль
3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.

Энэ хууль, зүйл заалтад ард түмэн улсын их хуралаар дамжуулан засаглах эрхтэйг заасан байна. Ард түмний хүсч шаардсаар байгаа хамгийн чухал шаардлагыг ч энэ зүйл заалтад тусгасан байна. Парламент нүүрсний хулгайч нараа ил тод, шударга, ардчиллын зарчимд нийцүүлэн илрүүлж, шийдвэрлэж ажиллахыг Улсын их хуралаас тодорхой шаардсаар байна.

Гэтэл парламент энэ тал дээр ганц нэг хуулийн заалт өөрчилсөн болоод арга саам хийж өнгөрүүлэх байдлаар хандах шиг. Тодорхой асуудалд дүгнэлт, шийдвэр гаргах эрх Улсын их хуралд хангалттай бий.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч намд улс төрийн зорилгоор ашиглах эрхийг гайхалтай хурдтай нээж өгдөг УИХ ард түмний шударга ёс нэхсэн олон өдрийн жагсаал цуглаан, байнгын шаардлагад дорвитой аж хэрэгчээр хандах цаг болжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.189] 2023-01-03 05:47:02

Хурдан сүйрээд дуусаасай энэ лаларын МОНГОЛ

Зочин [202.55.188.105] 2023-01-02 23:39:28

Орон тооны бус,улирал тутам хуралддаг,ард түмний төлөөлөгчдийн Танхим хэрэгтэй. Намуудыг хянаж чадах боломж бүрдэнэ

Намын удирдлага бол зөвхөн Засгийн газарт л төвлөрдөг. [103.212.118.148] 2023-01-02 22:27:28

Вестминстерын систем буюу орчин үеийн парламентын ёс гэж юү вэ? Тодорхой нэг НАМ сонгуульд ялна, тэрхүү НАМЫН хүмүүс Засгийн газарт томилогдно, тэрхүү ЗАСГИЙН ГАЗАРТ л төрийг бүх эрх мэдэл төвлөрнө. Яг одооны Сунакийн засгийн газар шиг. Тэрнээс биш парламентд буюу УИХ-д төрийн эрх мэдлийг ӨГДӨГГҮЙ юм. Учир нь парламент бол гүйцэтгэх засаг биш.

Зочин [203.23.199.221] 2023-01-02 18:10:02

Ажилд ороод 32 жил болжээ. Хоёр идсэнгүй, цалингийн зээлнээс салсангүй, удахгүй тэтгэврийн гээч ядуусын эгнээнд шилжин граммаар хүнсээ авдаг болно. НАМ гээч мангас Монгол араншинд тохирохгүйг мэдлээ харлаа.

wwwwwww [202.126.90.24] 2023-01-02 17:21:53

жинхэн хулгайч нарын бөөгнөрөл болсон газар

Зочин [64.119.19.3] 2023-01-03 03:07:54

Чамайг олно шээсээ

Зочин [202.9.46.189] 2023-01-02 16:09:14

МОНГОЛ ХУРДАН МӨХӨӨСЭЙ !!!

Зочин [64.119.19.3] 2023-01-03 03:06:43

Чи л харин хурдан түргэн үх 2оос 3 мянган жил мөхөөгүй МОНГОЛ мөхөхүү

зочин [139.5.217.170] 2023-01-02 15:12:38

УИХ-ын гишүүдийг чадавхжуулж хариуцлагажуулах гол арга хяналт тавих төлөөлөгчдийн танхим тэр нь орон тооны бус намаас нэр дэвшдэггүй байх. Тэр танхимаас ерөнхийлөгч сонгогдоно. 152 гишүүн гээд тоо заачихвал ямарч өөрчлөлтгүй давхар дээл нөмөрөхөд хэрэгтэй. 80 нь хуралдаа ирдэг л болно.

ЗОЧИН [202.126.90.107] 2023-01-02 12:16:20

УГААСАА ЧАДАМЖГҮЙ ХУВИЙН ЭРХ АШИГАА ХӨӨСӨН ХЭДЭН ХУГАЙЧУУД Л ЦУГЛАА БИЗДЭЭ. СОНГУУЛИАР СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ БОЛДОГ НЬ НУУЦ БИШ

АН [103.57.95.140] 2023-01-02 11:32:27

Жоосоо алах гээд гэж үг би.Жижигхэн хүслийнхээ төлөө юу ч хийхээс буцахаа байсан луйварчид олон.

ЙЫБЁЦ [66.181.167.254] 2023-01-02 09:34:37

СҮЙРЭЭД ДУУСАЖ БАЙНА, МОНГОЛ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.