Тогтолцооны өөрчлөлтийг тоглоомийн улс төрөөр, тогтворгүй төр засаг хийж болохгүй.

Aдмин / Улстөр

Зөвшилцөлөөр тогтолцоог өөрчлөх гэдэг хууль бусаар төрийн эрх мэдлийг булааж байгаагаас ялгаагүй үйлдэл хэмээн учир мэдэх хүмүүс хэлэх боллоо. Тухайлбал УИХ-ын дарга Г. Занданшатарын амны уншлага болоод байгаа зөвлөлдөх ардчилал гэх ойлголт энгийнээр тайлбарлах юм бол жижиг тосгон суурингийн иргэдийн төлөөлөгчид тосгоныхоо ахуйн асуудлыг шийдвэрлэхийн тулд төлөөлөл болгож хэдэн хүн суулгаад асуудлаа ярьдаг хэлэлцээрийн арга хэлбэр болохоос шууд ардчиллын хэлбэр гэж андуурах явдал огт бишийг онцлох нь зүйтэй. Бүхэл бүтэн туурга тусгаар улсын Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд ийм бүдүүлэг арга хэрэглэсээр байгаа энэ удаагийн УИХ, ЗГ, Ерөнхийлөгч үүндээ хожим гарах үр дагаварт нь хариуцлага хүлээж чадах эсэх нь эргэлзээтэй. Аливаа улс гүрний эрх зүйн дархлаа буюу эрүүл хууль ёс алдагдаж, Үндсэн хууль тогтворгүйтвэл аяндаа бусдын идэш болох хөнгөхөн зуушинд зажилагдах магадлал өсдөгийг тогтолцоо мэддэгүүд нь сануулсаар байгааг ард түмэн ч ойлгох хэрэгтэй.

Улс төрийн бохир заваан тал нь ямагт авлигад автаж, мөнгө эрх мэдлийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүйчүүд нь энд тэндэхийн хүйтэн цэвдэгүүдтэй гар барин эвцэлдэж, улс төр бизнесийнхэн хутгалдсан лобби бүлэглэл үүсгэх замаар засаглалд нөлөөлөх өөрсдийн хүссэн болгоноо хийлгэх гэсэн оролдлого удаа дараа хийдэгт бий. Тэднээс хөлдүү гэртээ хөл нүцгэн доороосоо жиндэх хүүхэд багачууд битгий хэл өлбөрч үхэж байгаа ард түмэн нь огтхон ч хамаагүй. Ийм учраас түүх цаг үе цэвдэгүүдээс цэвэр ариун халуун дулаан хүлээгээд ямар ч нэмэргүй.

Төрөөр тоглодог, чадаж байна гэж андуурагчдын цөм сүрэгт нинжин сэтгэл л шүдгүй хүний онгорхой завьж шиг дутагдаж тэр завсараар ард түмний зовлон шаналал тодоос тод харагддаг. Иймд үнэмлэхүй олонхоор хүч түрэн засаглаж олигтой шийдвэр ганцыг ч дүүрэн нэрлэчих боломжгүй хариуцлага алдсан энэ удаагийн МАН-ын давамгайлалд дүгнэлт хийх цаг болсон ч тэднээр тогтолцооны өөрчлөлтийг дангаар гаршуулах зөнгөрөл арай ч хэтрэх болов уу.

Монголын гол асуудал нь нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, нийгмийг удирдах, зохицуулах үүргээ хангалттай биелүүлдэг, тэр хэрээр ард түмэн нь ажилтай орлоготой, эрүүл, боловсролтой, амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байх төрийг зохион байгуулах, эмхлэх, ажиллуулах тогтвортой тогтолцоотой болоход л оршиж байгаа. Тогтолцоог эвдэн гажуудуулагчид тогтолцоог засах боломжгүй. Цэвэрлэгдэхээс нааш...


Сэтгэгдэл

irgen [202.9.40.166] 2023-01-03 21:59:35

Ene 77 giin buren erh gedgiig avch hayagui tsagt mglchuud eedee garahgui.Mash hariutslagagui hulgai hudal.bugd ed nart l bn.Ert ilruullegeer MGL chuudiin 73% hodoodni aduusaltai gj dugnelt garchee.Kazahiin KizliMai gj tosiig zadgai oruulj ireed savlaad under uneer zarj bn.Shinjilgee .eruul ajuin atiun haana bn.Tsagdaa shuuh n shalgah estoi.EMY tag dulii guliigeed suuj bga bhdaa.Uneheer hund em uomuu hor uomuu .Hil gaaliar yaj orj irsen bh ve.Savlasag l gd bn.Arai 9 iin tosoor hgd bga uom bish bizde.Shalgaj egeech.

Зочин [59.153.114.25] 2023-01-03 15:21:40

Тогтолцоог үндсээр нь өөрчилж төр засгийг намуудаас ангижруулж чадвал монгол ялна уих тарааж ард түмний хуралд нэгдэхтүн үүнээс өөр гарц гаргалаа байхгүй шүү

зочин [64.119.22.62] 2023-01-03 12:27:48

Зөвлөлдөх санал асуулга гэж МАН-ын хуучинсаг тавиул улс төрчид Лүндээжанцан. дандаа огцордог Цогзолмаа үүнийг болиулж бүх нийтийн санал асуулгын хуулинд бага зэрэг өөрчлөлт оруулан явуулж хагалах нь зөв. Цаг хожсон зальжин итгэхэд бэрх ажлаа зогсоо. Санал өрөхдөө янзалздаг аргатай. Урд хийсэн ажил чанаргүй болсон шалтгаан энэ. Цахимаар давхар санал авч л байг

Зочин [150.129.143.230] 2023-01-03 12:20:41

ХЭТ ОЛОНДОО ЭРДЭЖ БҮХ БАЯЛАГАА КАРМАНЛУУГАА ЧИХЭЖ . ХУУЛЬ БОЛГОНЫГ ӨӨРСӨДДӨӨ ТААРУУЛАН НАЙРУУЛЖ БАЙСНЫ ҮР ДҮН НЬ ЭРГҮҮЛЭЭД ЭНЭ МАН НАМЫГ ХӨРСНӨӨС АРЧИГДАХ ТОГТОЛЦОО БОЛЧИХЛОО .

Иргэн [64.119.26.21] 2023-01-03 08:49:01

Шууд зайл гэж ойлгогдож байна. Тэр нь ч зөв. Харин саарал ордныхон хөдлөх болов уу.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.