Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлж, хоёр сая төгрөгийн ногдол ашиг өгнө

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Тэд тогтоолын төслийг өнөөдөр /2023.01.04/ УИХ-ын даргад өргөн мэдүүлж, мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг 2012 онд иргэн бүрт эзэмшүүлж, иргэдэд тодорхой хувь хүртээсэн. Энэ үед эдийн засаг том эргэлтэд орж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Эрдэнэс Тавантолгойн ашгийг ард иргэдэд тэгш хуваарилснаар эдийн засаг жинхэнэ утгаараа эргэсний том нотолгоо. Гэтэл өнөөдөр Эрдэнэс Тавантолгойг асар олон хүн баяжих хэрэгсэл болгож, ард иргэдэд огт хүртээлгүй байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед шинэ зоримог алхам хийхгүй бол нүүрсний хулгай ч шийдэгдэхгүй, иргэд ч газрын баялгийг тэгш эзэмших боломжгүй болно. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэн бүрт олгосноор нэг хүн 2522 хувьцаа эзэмших эрхтэй болно. Мөн 2022 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн бүх хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэнэ. Мөн ТУЗ, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулж, хулгайг таслан зогсоох ач холбогдолтой болно.

Нэг хүн 2522 хувьцаа эзэмшсэнээр жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах боломжтой болно. Таван ам бүлтэй айл жилд 10 сая төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК-иас ногдол ашиг болгон авна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тавантолгойн орд бол дэлхийд байхгүй том орд. Батлагдсан нөөц нь 7.2 тэрбум ам.доллар. Эргэн тойрныг нь гадаадынханд алдсан, уг нь 10 тэрбум ам.долларын нөөцтэй орд. Үеийн үеийн мэргэжлийн бус удирдлагатай байсан учраас технологи нь алдагдаж, 10 жилийн дараа ашиглахад маш хүнд байдалд орсон байна. Тиймээс бид мэргэжлийн удирдлага тавьж, технологийн дагуу ажиллуулах шаардлага тавьж байна.

Эрдэнэс Тавантолгойн дараа Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдлийн тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх төслийг бид санаачилна. Төрийн өмчит, хулгай нүүрлэсэн компаниудыг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулан, ард ашиг хүртэх ёстой. Монголын нийт хүн амын 42.5 хувь нь ядуурсан байна. Монгол Улс баялгаараа дэлхийн улсуудын эхний 10-т ордог. Гэтэл өнөөдөр ийм ядуу байна. Монгол Улс хөгжихийн тулд баялгийн менежментээ зөв хийх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Төрийн өмчит компаниудыг ард түмний эзэмшил, хяналтад оруулъя. Ард түмний мэдэлд 40 хувь нь очвол шийдвэр ард түмний төлөөлөлгүйгээр гарах боломжгүй болно. Нэг улстөрч, сайдын, ТУЗ-ийн 9 гишүүний саналаар шийдэгддэггүй болно. Цаашид бид газрын доорх баялгийг ард түмэнд хүртээх чиглэлээр онцгой анхаарч ажиллана.


Сэтгэгдэл

Zochin [108.68.132.207] 2023-01-07 06:02:07

2012 ond amidarch baisan buh humuust hamaarna biz dee.

Зочин [192.82.82.90] 2023-01-06 12:15:43

хөөрхий нээрээ махны үүлдэрийн малууд яг мах шигээ сэтгэжээ. өөрсдөдөө тэрбумаар өгдөг байж нэг хүнд 2 сая бол ёстой нөгөө нэг хоолны мөнгө нь байх даа.

z [202.126.90.40] 2023-01-06 07:40:46

2.0 сая төгрөгөөр баяжина гэж юу байх вэ,ЦАГААН сараа яаж хийх үү Хүүхдийн сургалтын төлбөр Ипотек төлнө Түрээсээ төлнө гээд л дороо дуусна шүү дээ

АРД ТҮМЭН [103.9.90.100] 2023-01-05 17:55:57

ИРГЭД ЗӨВХӨН ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА БИШ СТРАТЕГИЙН 39 ОРД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙНЫ ҮЙЛДЭВРЭЭС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ. ТӨР ИРГЭДИЙН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ЭНЭ ЭРХИЙГ ЯАРАЛТАЙ ЭДЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

ИРГЭД [103.9.90.100] 2023-01-05 17:53:56

ЦАГААН САРЫН ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ 10 ЖИЛИЙН АШИГ БОЛОХ 20 САЯАА АВЬЯ. АРД ТҮМЭН ӨР ШИРЭНД БАРИГДАЖ АМЬДРАЛ ХЭЦҮҮДЛЭЭ

Зочин [192.82.82.90] 2023-01-06 12:17:25

ямар их мөнгөөр тоглож үрж даапаалж байсаныг харуулж байна даа. иддэг дарга нь алга болонгуут ашиг нь ийм гарч байна гэхээр нээрээ ёстой чөтгөр авч яваасай эднийг

АРД ТҮМЭН [103.9.90.100] 2023-01-05 17:52:58

НЭГ ХҮНД 2 САЯЫН АШИГ ГЭХЭЭР 2012-2022 ОН ХҮРТЭЛ 10 ЖИЛИЙН АШИГ НЭГ ХҮНД 20 САЯ ӨГӨХ ЁСТОЙ

Kenjegul [37.120.138.238] 2023-01-04 19:50:30

Vnenl bagaasai vnen bol sainl bna

ЗОЧИН [202.126.88.64] 2023-01-04 17:42:16

5 ТОЛГОЙГ ХУВЬЧИЛЖ ЯАСАН Ч БОЛОХГҮЙ ХАРИН 3.5 САЯ ИРГЭДДЭЭ Л ХУВЬЦААГ НЬ ХУВААГААД ӨГЧИХ ӨМНӨХ БҮХ ЖИЛИЙНХЭЭ ХУВЬЦААНЫ АШГИЙГ НӨХӨЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БИДНИЙ ХУВЬЦААНЫ АШГААР ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭСЭН ШААЛ ХУДЛАА ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭРЭЭР ХУВААЖ ИДЭЦГЭЭСНЭ ГЭДГИЙГ УУРХАЙН ДАРГА БАЙСАН ГАНХУЯГ ӨӨРӨӨ АМААРАА ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ

Зочин [192.82.88.19] 2023-01-04 17:31:15

ХЭНД ЗОРИУЛЖ ИЙМ ҮЛГЭР ЯРЬЖ БАЙНА ? ТА НАРЫН ХЭЛСЭН ҮГЭНД ИТГЭХ ТЭНЭГ ОДОО БАЙХ УУ ?

Зочин [202.179.15.10] 2023-01-04 16:53:36

Хулгайчид сандарсандаа ард түмэнд таалагдах юм хийж байна

Зочин [59.153.86.73] 2023-01-04 16:16:20

vnen l boltugai

Зочин [202.131.233.11] 2023-01-04 14:48:20

Сар шинийн баяраар өгч үзээрээ, үнэндээ сая шинэ жилийн баярын үеэр МУ-ын ёрөнхийлөгч мэндчилгээндээ иймэрхүү үг хэлэх боловуу гэж олон түмэн харсан шүү, бид өөрсдийнхөө хувьцааныхаа ашгийг л хүртэх гэж байгаа шүү дээ сар шинээр төрийн тэргүүн маань мэндчилгээндээ шингээж, ажил хэрэг болгоосоо,

зочин [183.177.99.230] 2023-01-05 08:43:22

Залхуу архичин хар тамхичин тэнэг мулгуу мухар сүсэгээс өөр зүйлгүй малнуудад 2 сая төгрөг гардуулчихвал тэр дор нь Залуус нь Хар тамхи архинд тавиад туучих байлгүй дээ Залхуу архичин хар тамхичин Капиталист Монголчуудыг Америкийн боол болгох хэрэгтэй Сэм авга ах нэг сургаад өгөх байлгүй дээ Капиталист Монголын нутаг дэвсгэрийн шууд Америкт шилжүүлэх нь зөв тэгвэл даварсан залхуу архчин үхэрүүдийн хандыг нь хаг дарна шүү

Зочин [66.181.169.116] 2023-01-04 14:48:00

гэнэт баяжих гэдсэнд халтай гэдэг дээ гэнэт энэ нөхдүүдийн толгой ажиллаад эхэллээ /урьд нь юу харж хүлээж байсан юм бол/ арт түмний төлөөл биш байх

зочин [183.177.99.230] 2023-01-05 08:46:51

Улсын хулгайч Нүүрсний хулгайч нар сонгуульд дахин гарч ирэхийн тулд ээлжит башир арга заль тактикийг хэрэгжүүлэж байна Өлбөрч үхэх гэж байгаа ард иргэд нь

Энхсайхан [202.55.188.103] 2023-01-04 14:35:07

Үнэн бол сайн л бна даан ч дээдсүүд нэртэй бузар луйварчин хулгайнар нар ньхудал ямар нэг шалтаг гаргаад идчихнэ биз дээ

gerlee [66.181.161.22] 2023-01-04 14:15:13

demjij bn

Зочин [202.126.90.24] 2023-01-04 14:11:35

Demjij bna tertee tergvi deed darga nar ideed bga ym chini neg ail ch gesen oroh orontoi or zeelgvi bolno biz

Зочин [103.229.120.85] 2023-01-04 13:40:10

uldej baigaa baylag deer heden ger bul hulgailsaar baihuu neg mor bugdiigen ogoochee ard tumen baylagdaa ezen boloh cagan bolson hedii boltol yduu guilagchin baih yostoi be zorigtoo shiidver gargaachee irgen bayn bol uls bayn

Зочин [202.126.90.37] 2023-01-04 13:15:15

Үнэн л бол . Ам алдвал барьж болдрггүй Агт алдвал барьж болно Хэрэгжүүлж чадахгүй бол огцорно шүү

Зочин [66.181.191.191] 2023-01-04 13:04:12

1072 ширхэгч , 2500 ширхэгч байх ТУЗ д орж чадахгүй нөлөөлж чадахгүй. Хэн нэг мөнгөтэй нь хувьцааг хваал эзэн сууна даа. Тэр нь хэн байх бол. Нөгөө нүүрсчид үү. Эс бол гадныхан уу

Зочин [66.181.161.30] 2023-01-04 13:02:10

Дэмжиж бна

Зочин [103.140.11.242] 2023-01-04 12:56:26

Хүүхдүүд яаж хувьцаа аах вэ??? 1072 өгсөн хүмүүс үлдгэдэлээ авна биз дээ ??? 25522 -1072=????? Яаж авах вэ

Зочин [66.181.161.68] 2023-01-04 19:16:43

Хүүхдүүд яаж авах бээ


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.