П.Галиндэв: АН-ын ҮБХ-ны гишүүдээ эрх баригч намын захиалга биелүүлдэг, улс төрийн зомби амилуулдаг ажлаа зогсоо гэж зөвлөе!
УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээгээд тамга тэмдгээ хүлээлгэж өгөөд байсан С.Эрдэнийг эрх баригч намын ил далд оролцоотойгоор ятгаж, шордож, тойрон хүрээлж болсон болоогүй хурал хийсээр босгож ирсэн хүмүүс нь ҮБХ-ны зарим нөхөд! Үр дүнд нь намаа 2 тамгатай болгосон.
Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд АН ялагдсан. Иргэд сонгогчдын дунд нэгэнт нэр хүндээ алдаад буй эрх баригч МАН-ын хувьд сонгуульд ялах нэг л тактик барьж байгаа тэр нь сөрөг хүчнээ хуваах хүчгүйдүүлэх (divide and conquer) мөн нэр хүндгүй байлгах. Энэ тактик ч С.Эрдэнээр дамжиж маш сайн үр дүнд хүрсэн.
Одоо 2024 оны сонгуульд ороход эрх баригчдад ( олигарх бүлэглэлд) үйлчлэх дараагийн дүр хэрэгтэй. Тэр нь олон нийтэд нэр хүндгүй мөн хэзээ ч өөрсдийнх нь үгнээс гарахгүй төмсөгдүүлсэн хүн байх ёстой.
Энэхүү цувралын дараагийн гол дүрээр тодорсон хүн бол олноо оффшор хэмээн алдаршсан сая$ оо оффшорт мартдаг (БНХАУ-ын иргэн) С.Баярцогт. Шоронд байсан хүнийг гаргаад цагаатгадаг тэгээд АН-ын даргаар сонгуулна гэдэг бол Ардчилсан намын гишүүдийг дэндүү доромжилсон үйлдэл болж байна!
Хамгийн харамсалтай нь нөгөө л манай Үндэсний бодлогын хорооны гишүүд дахиад Баярцогтыг Ардчилсан намын дарга болгох эрх баригч МАН-ын захиалгыг гардан биелүүлээд явж байна! Үр дүнд нь ардчилсан нам улам нэр хүндгүй болж хуваагдаж хүчгүйднэ.
ҮБХ-ны гишүүдээ Улс төрийн зомби босгож ирж намаа хуваадаг ажлаа зогсоо ард түмэн хүлээж авахгүй. Улс орныхоо нийгэм, эдийн засгийг бодитоор үнэлж дүгнэсэн, шинжлэх ухаан, судалгаа тоо баримт дээр суурилсан цаг үеэ мэдэрсэн улс төрийн үйл ажиллагаа явуулбал иргэд сонгогчид Ардчилсан намыг дэмжинэ гэж л бодох юм!
П.Галиндэв АН-ын жирийн гишүүн
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.187] 2023-01-06 10:40:28
Галиндэв бие дааж нэр дэвшиж намаа унагаасан одоо бас юу яриад бнаа
Zochin [195.63.203.190] 2023-01-06 05:28:32
Tar tar
Лидергүй намууд үй олон болж байна доо. [103.212.118.148] 2023-01-05 21:46:44
Ардчилсан хөдөлгөөн эхлээд 20 жилийн туршид бараг 20 нам болж хуваагдаж ирсэн. Одоо тэгээд энэ хуваагдал Ардчилсан Нам дотроо орж ирсэн байна. МоАН тэгээд хэдэн хэсэгт бутрах болдоо? Үндэсний хэмжээний лидер энэ намд АЛГАДАА. Хөөрхийс!
Зочин [66.181.160.30] 2023-01-05 17:45:51
Эгэл жирийн гишүүд - дэмжигчдын " дотор хүндээ " хадгалж байгаа ҮГ шүү ...
Зочин [64.119.26.53] 2023-01-05 15:12:48
АН үхрийн эвэр шиг болжээ. Гэмээс гаднаас биш дотроосой ол. Тэгэхгүй бол ингээд байж бай.
Зочин [192.82.85.154] 2023-01-05 14:30:38
Галиндэв хэнии дохиосоор ингэж ил гарав ! Дээрх хүн ч үнэнг хэлж...
Зочин [192.82.85.154] 2023-01-05 13:25:17
За даа ! Энэ ч танил техналоги баина. Увсыхан МАН-АН-хан ниилээд Л.Гантөмөрииг АН-н даргад зүтгүүлж баигаа юм гэсэн
Зочин [192.82.82.48] 2023-01-05 13:13:48
чааваас. ядаж Баярцогтод дөхөж сэтгээч. нусан тагаа
ж.онгар [202.179.21.245] 2023-01-05 10:34:42
Ууган зөв санаа, мэдлэг боловсролтой, ноён нуруутай, шинэ лидер л хэрэгтэй
Иргэн [66.181.191.23] 2023-01-05 08:59:04
Бас л буруугуу бусдад тохоод байхаар юуных нь дэвшил гарах вэ.