Д.Тогтохсүрэн VS Т.Доржханд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:-Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшсэн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, ТББ-аас 73, ААН 4, иргэнээс 72 гээд нийт 163 хүний материал иржээ. Шаардлагад заасны дагуу зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн болон жинхэнэ албан хаагч, намын удирдах болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүн томилохгүй гэж заасны дагуу төрийн албаны зөвлөл болон Дээд шүүхээс хүн тус бүрт лавлагаа авч хянан үзэж 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалт гаргалаа. Нийт 11 гишүүнийг шалгаруулж, тогтоолын төслөө боловсруулсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: - Шулуухан хэлэхэд намын төлөөллүүд байна.Тэгвэл бусад намын төлөөллүүдээс ч оруулъя. Нийт иргэдийнхээ дундаас ижил тэгш оролцоотой зөвлөлийнхөө бүрэлдэхүүн дээр УИХ-ын гишүүд анхаармаар байна. 11 гишүүн дотор эмэгтэй хүн алга. Гэтэл Монголын нийт хүн амын 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд. Ядаж энэ 11 дотроо эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулъя.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:-Т.Доржханд гишүүнээ та эхлээд хуралдаа суумаар байна.Та энэ ажлын хэсгийн гишүүн. Би таны чөлөө авсан талаар яриагүй байна. Хуралдаа сууж энэ талаараа ярьж болох л байсан. Улс орон даяар нээлттэй зар явуулсан. Нийт 163 хүний нэр ирсэн. 30 орчмыг нь шаардлага хангаагүй, материал дутуу гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:-Нэгдүгээрт, би УИХ-ын даргаас албан ёсоор чөлөө хүссэн. Хоёрдугаарт, С.Одонтуяа гишүүн бид хоёр цахимаар хуралд оролцъё гэсэн. Та хуралдаа суугаагүй юм чинь гэсэн хандлагаар битгий хандаарай. Та зүгээр байхад чулуу шийдэж байгаа шүү. Зүгээр анхааруулж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:-Хуулиа уншмаар байна. Энэ 11 хүнд эрх мэдэл байхгүй. Зөвхөн зохион байгуулах үүрэгтэй. Зөвлөлдөх санал асуулгыг л улсын хэмжээнд зохион байгуулна. Ажил хийх хүмүүс. Ажлын хэсгийн найман гишүүн 136 нэр дээр нууц санал хураалт хийсэн. Одоо яах вэ дээ. Шуудхан хэлэхэд. Чи цахимаар оръё гэж хэлээгүй. Гадаадад зугаалж л явж байсан байх. Нууц санал хураалт дээр жендэр хэцүү ш дээ. Журам дээр эмэгтэйчүүдийн квот байсан бол болно. Гэвч тийм юм байхгүй. Нууц санал хураалтаар шийдсэн асуудал. Эмэгтэй хүн оруулахгүй гээгүй шүү. Залуучуудын төлөөлөл бол байгаа.
Сэтгэгдэл
зочин [202.9.47.21] 2023-01-06 15:03:32
тогтохсүрэн гэж улаан махан нүдтэй улаан хамгаалагч нэг байна аа чи яраан долоох цаг чинь айсуй
зочин [66.181.188.232] 2023-01-06 14:12:36
Тогтохсүрэн .Н Энхболд Лүндээжанцан_ Цогзолмаа МАН-аас байнга оруулж байдаг Мөнхсайхан та нар хол байлдаа дараа нь их хурал дээрээ асуудлаа янзалчих зорилготой юм байна шүү дээ. Ард иргэдийг нэг чөлөөтэй саналыг аваад тооллогын комисс гаргаад санал хүсэлтийг шударгаар дараалалд оруулаад хармаар байна. Тэвдээд гүйгээд л намчирхаад байгаа нь илт байна. Бүх нийтийн санал асуулгаас үхтэлээ айна. Энэ л нэг юм хэлээд жагсаад байна Иргэд хайрцагласан юманд дургүй шүү. Үимээн гарвал хариуцна даа.
Зочин [202.9.40.142] 2023-01-06 12:55:13
Энэ улаан нүдэлсэн тэтгэврийн өвгөн яах л гээд хор найруулаад байгаа бол доо
иргэн [62.55.205.86] 2023-01-05 21:53:01
Энэ Доржханд гэж нэг хогийн тантан байна аа.
Зочин [139.5.216.117] 2023-01-05 20:35:49
Таар шуудайнууд
Зочин [192.82.76.247] 2023-01-05 20:14:52
Хар охинтойгоо битгий хэрэлдэн Даргаа