Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөлөө

Aдмин / Улстөр

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Содномын Чинзоригийг томилсоноо мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэж байна гэв. Түүнчлэн сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллана гэдгээ тэмдэглээд 2023 он цар тахал бүрэн дуусаж, эдийн засаг сэргэсэн жил байх болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.

Дараа нь сайд нар “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.

Үргэлжлүүлэн Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, холбогдох журамд заасны дагуу тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү тангаргийн бичгээ УИХ-ын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулав. Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсэн. Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсөнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар тангараг өргөсөн гишүүддээ баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө зүтгэж, төрийн хуулийг биелүүлэх ажилд нь өндөр амжилт хүсэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.210] 2023-01-06 12:57:25

МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БИШ МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧУУДЫН ЗАСАГ БОЛЛОО 10 ХУВИЙН ДАВААСҮРЭН ЖИНХЭНЭ ТЕНДЕРЭЭС ХУВИА ХУЛГАЙЛАХ ХУУЛЬ ЁСНЫ ЭРХТЭЙ БОЛЛОО.

Зочин [103.229.120.8] 2023-01-06 11:42:38

Дэмжинэ!

Зочин [126.249.63.166] 2023-01-06 09:05:57

Сда нууд утаа хулгайгаа дийлэхгүй байж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.