ЭТТ дийлэнх хувийг иргэдэд эзэмшүүлбэл эрх мэдэлтнүүд хулгайлж чадахгүй
Эрдэнэставантолгой компани дэлхийд байхгүй коксжих нүүрстэй орд газрын хувьд Үндсэн хуулийн дагуу ард түмний өмч. Гэтэл сүүлийн 10 гаруй жил улс төржилтөөр хүч нэмсэн шуналын шуурганд өртөөд өөд нар харсангүй л. Уг нь хэдэн жилийн өмнөөс өр төлбөрөөсөө гарч овоо ашигтай ажиллах болов.
Татвар, төсөвт их наядаар нь төвлөрүүлдэг өөр баялгийн экспорт, үйлдвэрлэл одоохондоо Монголд ЭТТ-оос өөр алга. Харин үүнийг ард түмэнд эзэмшүүлэх нь л туйлаас чухал боллоо. 2012 оноос л энэ тухай яригдаж эхэлсэн ч бидний мэдэх 1072 хувьцаа бол ердөө компаний ердөө 14 хувь.
Үүнийг 80 хувьд хүргэх хуулийн төсөл нэр бүхий гишүүдээс өргөн барьсан нь баялгийн эзэн гэгддэг ядууралтай нүүр тулсан монголчуудын хувьд хууль ёсны эдийн засгий эрх чөлөөг олгох бодит санаачлага болов.
Шинэ хандлага гэхээсээ илүү улс төрийн соёл, жишиг гэж хэлж болохоор иймэрхүү хуулийн төсөл уул уурхайн бусад төсөл дээр ч давхар хэрэгжиж эхлэх юм бол нийгмийн олон асуудал намжих цаашилбал иргэдийн амьжиргаа, өрхийн орлого сууриараа бэхжих юм. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс дараах хоёр агуулгаар 2023 оны 1 сарын 4-ний өдөр мэдэгдэл хийв.
1. 2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Үүнийг 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэд маань Тавантолгой компанийн 40 хүртэлх хувийг эзэмших юм. Үнэ төлбөргүй эзэмшиж буй эрх нь Тавантолгой ХК-ийн ТУЗ-д төлөөлөл оруулах, Хяналтын зөвлөлд төлөөллөө оруулахаар дамжуулан хулгайг бүрэн зогсоох ач холбогдолтой болж буй юм. Сүүлийн 30 жилд улс төрчид, эрх мэдэлтнүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд уул уурхайн баялгийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан цөөхүүлээ завшиж улмаар гадаадад оффшор данстай болох замаар иргэдийн баялагтай эзэн болон эрхийг боомилж ирсэн явдал билээ
2. 2522 хувьцааг нэг иргэн эзэмшиж эхэлснээр жилд нэг хүн жилд ногдол ашгаасаа 2 сая төгрөг авах боломжтой болж буй юм. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг ЭТТ ХК-аас авна гэсэн үг. Систем судлаачид Монголын засгийн газарт тулгарч байгаа гол асуудлын нэгд зүй ёсоор орж буй баялгийн шударга бус хуваарилалт буюу авлигалыг зогсоох гэж үзэж буй. Үүнийг дагаад эдийн засгийн хямрал бүрэн утгаараа арилан, төр ч том шимэгчгүй чөлөөтэй үйл ажиллагаа явуулж төрд итгэх ард түмний итгэлийг олж авах гэж толгойгоо гашилгах хэрэггүй болно.
Сэтгэгдэл
Зочин [192.82.84.76] 2023-01-07 02:06:43
Арайч дээ!!! хулгайч сонгоно, тэднээсээ баялагаа хамгаалах гэж зовно, энийг энгийн байдал гэх үү, нийтийг хамарсан тэнэгрэл гэх үү, эсвэл өөр давшгүй хүчин зүйл байна уу?????
Уншигч [122.201.24.49] 2023-01-06 17:55:27
Одоо ч эзэмшиж л бгаа, ашиггүй ажилласан тайлан гаргаад л хулгайгаа үргэлжлүүлнэ. гэнэт гарсан санаа юм шиг гарчиг ѳгч сүржигнэх хэрэггүй. Хүсвэл юуг ч хянаж, илрүүлж болно.
Зочин [103.212.119.118] 2023-01-06 16:41:17
Хувьца гэж өгөөд ард түмэндээ ноогдол ашиг юу өгсөн юм 2012 оноос хойш ард түмэн хоосон байна хувьцаа гээд эх ороноо битгий худалдаад бай байгаа юм байжил байг ашигаа сайн өгч чадахгүй бол байжил байсан дээр хулгайчууд битгий хулгайлаад бай эсвэл хувьцаа ард түмэндээ өгсөн шиг өгч үр шим ашигийг нь сайн өгөх хэрэгтэй улс ороноо үйлдвэржүүлж хөгжүүлэх шаардлагатай энэ утааг арилгах хэрэгттэй байна
zzz [43.228.130.188] 2023-01-06 16:14:36
mundag zov sanal baina
Зочин [192.82.73.229] 2023-01-06 14:58:11
Эзэмшүүлэх нь зөв гэхдээ зарах эрхгүй эзэмшүүлэх нь зөв хэрвээ борлуулах эрхтэй болгоьол гадна дотны нөгөө луйварчингууд чинь л аваад ард түмэн хоосон нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болно
zochin [192.82.74.242] 2023-01-06 14:40:37
Ийм амьтнаар хууль бариулж батлуулж юмтай болсоноос тэр чигээрээ байж байсан дээр дээ
зөв [202.9.46.159] 2023-01-06 14:26:03
ард иргэддээ өг нам дагасан өлөн хулгаачууд ээлжилж орж идэж хулгаалсаар дуусчхан одоо монголчуудад өмчиин өг
Зочин [103.229.120.54] 2023-01-06 12:30:17
АНАНДБАЗУР БАТТӨМӨР МЭТ ХҮМҮҮС ЯГ ИРГЭД АРД ТҮМНЭЭ БОДОХ УУ. ЭД ЯАЖ БАЯЖИЖ ХӨРӨНГӨ ХУЛУУЛЖ ЧАДСАН ЮМ БОЛОО. ТҮҮНИЙГ НЬ НОТЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Зочин [192.82.82.90] 2023-01-06 12:18:41
туз гэж хулгайч нарын бөсгний нүх ороод дахин давтагдахгүй гэх газаргүй.
Зочин [103.229.120.85] 2023-01-06 09:01:26
busad ordduudaa yahuu bugdiigen ogson deerdee heden ger buluud chimeegui zoosoor baihuu tatvar nertee hedhen togrogoor hamag ashigaa ogmoorgui baina olj baigaa ashig manai ediin zasagaas ih shuudee ter ih mongoor yaj mongol toriig bazaj baigaa bilee odoo bolondoo zondoo idej uulaaa uhaad achaad zarah shig amarhan ajil baihgui