76 гишүүн 76 -уулаа ээлжлэн сайд болохыг хардаг л юм байна

Aдмин / Улстөр

Үнэгүй хоолтой, жижиг гуанзанд ээлжлэн эрхээ эдлэж хоолондоо орж байгаа юм шиг МАН-ын гишүүд дараалан сайдын суудалд заларч байна. Төрийн сайдын сэнтий үндсэндээ тосны алчуур шиг хуучирсан халтар хэрэглүүр мэт үнэлэгдэх цаг ирэв. Улс төрчдийн явцуу шунал дийлдэхээ болиод ирэхээр ийнхүү төрт ёс гишгэгдэн түмний зовлон улам ихдэв. Яамны сайд нэмэгдээд л ямбатай дарга нарын улс төсвөөс зулгаах аян үргэлжилж байхад ард түмний амьдрал өөд нар үзэх золгүй болчих шиг. Гэмт хэрэгтнүүд Засгийн газар, Ерөнхий сайдын суудлаас өөрсдийгөө оосорлон унавал хамт, үхвэл ч хамт гэх шиг давхар давхар сайдын албанд хүртэл заларч задарлаа.

Монголын түүхэнд зарим нь улсын эрхийг булаацалдаад, хатавчныхан хаадын суудалд санаархаж төр самуурсан олон тохиолдол бий. Ялангуяа баруун, зүүнээрээ талцсан “бага хаадын үе”-д баруун түмний эрх баригчид улс дотор улс байгуулах эс бөгөөс даварсаар нийт улс гүрнийг захирах шунал нь хэтийдсээр бусдын зөөлөн зууш болох нөхцөл бүрдсэнийг гашуунаар эргэн санах цаг ирсэн ч юм шиг.

УИХ-ын гишүүн бүр төрийн албыг шантаажны хэрэгсэл болгож ашиглаад зогсохгүй сайдын суудлын шат, гишгүүр төдий болгосоор байвал нийгмийн эмх замбараагүй байдалд даллан дуудсан хэрэг болно гэдгийг хаа хаанаа ойлгоцоохгүй бололтой. Хэрвээ энэ байдлаараа удвал улс төрийн муу муухайд автсан УИХ гишүүдээ ч зохион байгуулах, удирдах чадамжгүй болж тэд Засгийн газрыг “бэлгэвч” болгон ашиглах хүсэлдээ улайрцгаах бололтой.


Сэтгэгдэл

Zochin [195.63.203.190] 2023-01-07 02:57:41

Gishuudiin too 150 bolchihvol,15 saidaar bodoj eeljilhed 5 sar bolood soligdood bhad 4 jild bugd said bolood uzchihne,goyo...

зочин [103.229.121.80] 2023-01-06 23:29:32

Одоогийн 76-гаас 7 буудлын Должин гуай хавьгүй дээр юм биш үү? 100 гаруй жил Монгол улсыг ийм л нам, ийм л үзэл суртал, ийм л дарангуйлал удирдсан юм биш үү?

иргэн [66.181.185.216] 2023-01-06 15:15:12

Одоо Тоглож ханлаа Зайгаа тавь !!!!!Огцор !!!!!!!!! хүлээ!!!!!!!!! За хангалай Хүрэлсүхээ хамт Огцор !!!!!!!!!!

зочин [202.9.47.21] 2023-01-06 14:33:42

бурханаас нэг л юм гуйя энэ гуйлагчдыг гудманд гарахыг харах нас хайрла

ЗОЧИН [103.229.121.105] 2023-01-06 13:48:42

ХООЛОНДОО ОРОХ ХЭДДҮГЭЭРХ ЭЭЛЖ НЬ БОЛЧИХОВ оо, ТОО АЛДЛАА ШҮҮ, ЗГ-ЫН ХУРАЛДААНЫ ШИРЭЭ, САНДЛАА НЭМ, ЭНЭ ОЛОН САЙД БАХТАХГҮЙ ШҮҮ ДЭЭ, 100 ЯМААНД 60 УХНА ГЭГЧЭЭР 14 ТАВАН САЙД БАЙСАН 20 ГАРААД ЯВЧИХАВ УУ, ДАРААГИЙН СОНГУУЛЬ БОЛОХОД 1.5 ЖИЛ ҮЛДЛЭЭ, ЭНЭ ХУГАЦААНД САЙД БОЛООГҮЙ ҮЛДСЭН ХЭДИЙГЭЭ ХЭЗЭЭ САЙД БОЛГОХОО ХАРИН ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН САЙН ТӨЛӨВЛӨЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, САЙД БОЛООГҮЙ ГИШҮҮН ҮЛДЧИХВИЙ ДЭЭ.

Зочин [49.0.133.57] 2023-01-06 13:16:31

Сайд болоогүй их хурлын гишүүн байна уу???? хэ хэ хэ

ЗОЧИН [202.126.88.210] 2023-01-06 13:05:31

10 ХУВИЙН ХУЛГАЙЧ ЖИНХЭНЭ ХҮССЭН ХУЛГАЙНХАА ЗАМД ОРЛОО ДОО. СЭМ СЭМХЭН ШААЖ ӨГНӨ ДӨӨ. ДАВААСҮРЭН ХУЛГАЙЧ МОНГОЛЫН ХӨГЖИЛД ИХ СААД БОЛСОН 2 ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИУЛААГҮЙ ҮР ДҮНД НЬ ОДОО МОНГОЛ ГАЛАЛДАХ ГЭЖ БАЙНА.

ЗОЧИН [202.126.88.210] 2023-01-06 13:03:18

76 ХУЛГАЙЧ ЭЭЛЖ ДАРААЛАН ХУЛГАЙГАА ХИЙХЭЭР ШИЙДЖЭЭ.

Зочин [202.126.88.210] 2023-01-06 12:46:48

Сонгогчид бид өөрсдөө буруутай ийм муухай шуналд идэгдсэн арчаагүй хувиа хичээгч нарыг сонгосон

Зочин [202.179.11.38] 2023-01-06 12:30:23

76 аас яг хэд нь сайд болсоныг баримттай яривал зүгээр байх миний мэдхээр гарчигтайгаа тоо нь зөрөөд байх шиг байна.

Зочин [43.228.131.42] 2023-01-06 11:22:46

Маш сайн ажиллаж байгаа засгийн газар

Зочин [202.9.46.89] 2023-01-06 10:49:01

76 хулгайч МАХ

Зочин [66.181.161.41] 2023-01-06 10:34:18

Гарчиг чинь зөрүүтэй байна уу даа.МАНын 64 өөс БӨГСНИЙ ДОНТОЙ 2 оос бусад нь дарга болохыг харлаа. Оюун эрдэнэ НАМАА гайхалтай авч 62 дарга туслахтай болов ДААН Ч АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САХИЛ АВААД ШАЛ ДОРДОВ ГЭГЧ БОЛЛОО ДОО.

Зочин [202.126.90.124] 2023-01-06 09:45:57

Яана даа улс орон минь энэ хулгайчуудын хөлд үрэгдлээ дээ. Үр хүүхэд минь хаана яаж амьдрана даа.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.