Иргэн төвгүй дарга төвтэй Монгол Улс

Aдмин / Улстөр

Энэ бол байж боломгүй гажуудал. Төр нь иргэнээ хүчирхийлдэг тогтолцооноос төр нь иргэндээ үйлчилдэг соёл руу дэлхий нийтийн чиг хандлага эргээд удсан байлтай. Ядуу орны зовлон уу, өөр олон хүчин зүйлсийн гаж нөлөө юу. Ямар ч атугай монголын төрд хөмсөгөө зангидаж ухаантай царайлсан хэр нь дахан доогуур өлөн хүсэл шуналд автацгаасан дарга ангийн дарлал мөлжлөг зонхилсоор.

2019 ОНЫГ "ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДАН ТӨРИЙН АЛБА ИРГЭНД ҮЙЛЧЛЭХ ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХАВСАРГААД Л ЧУХАМ Л ТӨР ЖИНХЭНЭ УТГААРАА АЖИЛЛАХААР БОЛЖ БАЙГААГ ЗАРЛАЖ БАЙВ. Гэхдээ хамгийн хачирхалтай энэ тогтоолын хавсаралт, төлөвлөгөөнд төрийн албыг авлигал, ашиг сонирхолын зөрчилгүй байлгах ба, төрийн өндөр албан тушаалтнууд тухайлбал УИХ, ЗГ-ын гишүүдийг иргэн төвтэй ажиллуулахад ямар арга хэмжээ авч ажиллах талаар тусгагдаагүй шахам нь өнөөгийн эрх баригч МАН-ын Монголын 3 сая иргэнд хандаж буй ерөнхий хандлага гэж дүгнэж болохоор.

“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ-ны 4.2.1. төрийн байгууллагын үйл ажиллагааг бус үр дүнг үнэлдэг үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх; (иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг нэвтрүүлж төрийн бодлогын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хараат бусаар үнэ слж, дүгнэн зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллах соёлыг хэвшүүлэх)... гэж заасан байна.

Төрийн үйл ажиллагааны үр дүнг үнэлдэг судлан тогтоодог ямар систем, соёл төлөвшсөн билээ? МАН-ын нэр хүндэд халдвал иргэд зөрчлийн хуулиар шийтгэл хүлээдэг байдлыг арилгахгүйгээр энэ мэтийн популист тогтоол, төсөлд цаг хугацаа барах хэрэггүй болов уу. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтийг дээр дооргүй яриулж, маргааны сэдэв болгож буй ч бодитоор хэлэлцүүлж, иргэдийн саналыг авч эхлээгүй л байна. Зөвлөлдөх санал асуулга, зөвшилцөл нэрийн дор заль мэхний шинжтэй үйлдэл нь батлагдаад туршлагатай хараат бус шинжээчидд, хуульчид ч энэ тухай дургүйцсэн байр суурь илэрхийлсээр байна. Энэ бүхнээс ажиглавал эдүгээ Монголын төрийг нэг намын самууралд автуулсан алдаа завхрал, алдагдал, энэдэгдлийн горыг хэн хэзээ хариуцах вэ?


Сэтгэгдэл

Гайхам төлөвлөгөө толилуулсанд баярлалаа. Кх! [103.212.118.148] 2023-01-07 16:16:53

Гоё л төлөвлөгөө байна ш дээ. Уншихлээр сэтгэл ёстоы сэргээд явчих юм. Яасан гоё зүйл сэтгэдэг төрийн албан хаагчид вэ? Төлөвлөсөн зүйл чинь амжилтанд хүрэх эсэх чухал биш. Гол нь ийм гоё төлөвлөгөө уншуулсанд талархаж байна. Кх!

Асууя [66.181.161.119] 2023-01-06 10:54:01

Хэн хэндээ ингэжбүр зурагтаар яриад байлаа?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.