АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

Aдмин / Улстөр

Өнөөдөр /2023.01.06/ Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргалаар ахлуулсан АН-ын Зөвшилцлийн ажлын хэсэг Төрийн ордноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал, ЗАХ-ийн гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд нар болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “Ажлын хэсэг 2 сарын хугацаанд намын гишүүдийнхээ дуу хоолой, үзэл бодол, үгийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын бүх гишүүд эв нэгдэл, эвлэрлийн тухай ярьж байгаа нь маш сайн зүйл байна. Ардчилсан нам сөрөг хүчнийхээ хувьд байр суурь, үзэл баримтлал дээрээ нэгдэж 2024 оны сонгуульд эрх баригчдын эсрэг сөрөн зогсох чадвартай, эрх баригч нам байхын тулд эвлэлдэн нэгдэж байна.

Бидний нэгдсэн шалтгаан бол Монгол Улсад нүүрлээд байгаа төр нь төрөө тонодог. МАН-ын эрх баригчдын даварсан үйлдлийг таслан зогсоож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилго дээр нэгдэж байгаа юм. Ардчилал хүний эрх чөлөөг дээдлэх зарчим дээрээ нэгдэж байна. Өнөөдөр үүсээд байгаа бидний маргаан бол энэ нийгмийн амьдралын өмнө жижиг асуудал. 2024 оны парламентын сонгуульд Ардчилсан нам нэг нэр, нэг тугийн доор, нэг нэр дэвшигчтэй оролцох болно.

Мөн Ардчилсан намын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн хүрээнд намын гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн цаашдын бүтэц зохион байгуулалтыг хамтран шийдвэрлэхээр тогтож байна. Ардчилсан нам эв нэгдлээ хангаж, цаашдын үйл ажиллагаандаа нэг зүйл дээр төвлөрсөн шүү гэдгийг нийт гишүүдэд дуулгахад таатай байна. Эв нэгдлээ дэмжиж хамтран ажиллахыг Ардчилсан намын нийт гишүүддээ уриалая” гэлээ.

Мөн Зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэсувд хэлэхдээ, “Өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сард АН-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Зөвшилцлийн ажлын хэсэг маань АН-д үүсээд байгаа дотоод асуудлаа хэлэлцэх, асуудалд шийдлийн гарцыг тодорхойлох, санал боловсруулах зорилгоор зохион байгуулагдсан.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрд тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцэж, намын гишүүдтэйгээ ярилцсаны үндсэн дээр үнийн өсөлт, инфляц таазанд тулсан, авлига, албан тушаал, нүүрсний хулгай гэх мэтчилэн гэмт хэргүүд маш ихээр гарч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ хүнд нөхцөлд улс төрийн хоёр баганын нэг нь болсон Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулахгүй бол цаашдаа улам дордох энэ эрсдэлийг тооцож үзсэн.

Дотоодын үл ойлголцол асуудлыг хойш нь тавьж ардчилал аа хамгаалахын төлөө, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө хамтран ажиллахаар ойлголцлын санамж бичгийг зурсан. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байхын тулд бид 2024 оны бүх шатны сонгуульд нэг баг болж оролцохоо илэрхийлж байна. Мөн цаашдын үйл ажиллагаагаа Улс төрийн намын тухай хууль болон Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулна.” гэлээ.


Сэтгэгдэл

8RXdFog 3MYWSXNEgb WY d78iZR Io4V C6ICPiQ394Eo1JRzeEDCEm 81xJW emIfeuoBH RJivMK Qf54XumZDl xI login5 5 gege [87.249.133.69] 2023-01-07 07:20:11

ZTSjmyhilL0asI qMsqBBeXRy D6zgO134 oOykHKOJWv2Z2poTt8XqX59zP gZV32ULeBF Aw irPuYqaZJ4Th login5 toSLczDN4B5aACO5 nt7EZrz a gege

Зочин [66.181.161.1] 2023-01-07 04:40:59

АН өнгөрсөөн

Зочин [66.181.161.36] 2023-01-07 02:24:20

Баттулгын АН гээд байгаа нь зохиомол,Баттулгаас мөнгө авч,гишүүд нь бүрэн бус сонгууль явуулж,хуурмаг протокол бичиж бие бие хуурсан юм болсон.Болж өгвөл анхан шатны нэгжүүдээс шалгаж тогтоох хэрэгтэй.

Зочин [192.82.76.247] 2023-01-06 21:56:20

ХҮҮК Л МЭДНЭ ДЭЭ

Иргэн [192.82.85.91] 2023-01-06 19:09:04

Эрдэнийн тал оролцоогүй гэх хэнтэйгээ зөвшилцөөд байгааг ойлгохгүй юм бүр 2 байтугай өчнөөн олон хуваагдчихсан юмуу жонхуугийн талынхан л хоорондоо зөвшилцсөн юм бишүү балай ч гарууд юм аа

Crytocic [37.139.53.82] 2023-01-06 17:24:27

Join the society of successful people who make money here. http://go.hojagoak.com/0j35

шүгдэн [66.181.183.10] 2023-01-06 16:26:13

үхсэн хатсаны чинь ер.н.б.дарга.би л лав ийм даргатайгаа мэдэхгүй юм бна. харин эрдэнэсувд гэж АН-н ер.н.б.дарга бий.одоо өөртөө албан тушаал цол хэргэм өгөхөө болиочээ.

Зочин [64.119.17.170] 2023-01-06 14:58:06

Зодооноо ярь. Юу булаацдаад байна. Эсвэл та нар өөрсдийгөө барьж өгөөд байна уу

Зочин [192.82.82.48] 2023-01-06 14:44:02

эрдэнээс холдооч залуусаа. ард түмэн, Ардчилсан нам холдсон шдээ

зочин [202.9.47.21] 2023-01-06 14:38:11

аан мэдэхгүй МАН нэг зоосны хоёр тал байх аа итгэхгүй байна битгий хоосон ходоод дээр нь уур битгий хүргээд бай

Зочин [66.181.160.85] 2023-01-06 14:25:54

эрдэнэ ганбат мэтийн үл бүтэх этгээдээс салаагүй цагт АН-ын нэр хүнд хэзээ ч дээшлэхгүй. Түүнчлэн Эрдэнэсувд та МАН-ын хулгайн зарим хэсэг, тухайлбал ЖДҮ сан цөлмөлт, Хөгжлийн банкны дээрэм зэргийг орхигдуулж бузар булхайг нь дутуудууллаа. бүгдийг нь жагсааж олон нийтэд жигшил төрүүлж шударга хандаарай.

зочин [66.181.188.232] 2023-01-06 13:55:06

Тамга өвөртөлсөн С.Эрдэнэ. битон Ганбат нарыг тусад нь гаргахгүй бол та нар юу ч биш. Шүүх тайлбар хийдэггүй тэр талд байна аа. Нэмэргүй


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.