ХАМААТАН САДАН, АХ ДҮҮ НЬ ДАРГА БОЛЖ, ТЕНДЕР “ХУСАХГҮЙ” БОЛОХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГИШҮҮД ХАГАРТЛАА УУРЛАЖ БАЙНА

Aдмин / Улстөр

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар шуурхайлж байна. Товчхондоо улс төрд нөлөөтэй, өндөр албан тушаалд сууж буй эрхмүүдийн ураг төрөл, амраг садангийн хүмүүс удирдах алба хашихгүй. Бас зээлд хамрагдахгүй. Тэр бүү хэл тендер шалгаруулалтад оролцох боломжуудыг нь ч энэ хуулиар хааж өгөх юм. Хуулийн ийм өөрчлөлт Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шууд үйлчилнэ. Ингэснээр тэд эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг. Тийм болохоор УИХ-ын гишүүд нүднээс далдуур ёстой нэг ойж буухыг үзүүлж өгч байна.

Тэд “Ах, дүү, хамаатан садан минь тендерт оролцохгүй, дарга даамал болохгүй юм бол энэ гишүүнээр чинь яах юм бэ. Гишүүн байхын хэрэг ч алга, больё” гэж цухалдаж байгаа аж. Улмаар “Энэ хууль батлагдах юм бол миний эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, төрөл төрөгсөд, хамаатан садангуудын минь Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчнө.

Бид төрийн өндөр албан тушаал хашихад тэд маань ямар буруутай юм бэ” гэж үзэж байгаа юм билээ. Үүгээр зогсохгүй өөр хоорондоо хуулийг батлуулахгүй байх талаар сэм ярилцацгааж, улс төрийн акци өрнүүлэхээр тохироо хийж байгаа сурагтай.

Энэ үйл явдлаас харахад, УИХ-ын гишүүд ард түмнийг төрд төлөөлж байгаа гэдгээ огт ухамсарладаггүй юм байна. Бидний төлөө зүтгэнэ гэж өчүүхэн төдий ч бодож явдаггүй нь илэрхий байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө жинхэнэ нүүр царайг харуулчихлаа. Гэтэл гэнэн ард түмэн бид нь өнөө хэдийгээ бодохдоо “Ард түмний төлөө зүтгэж,улс эх орноо хөгжүүлэхээр гарч ирсэн” гэж ойлгож бас итгэдэг. “Хөөрхий минь миний л амьдралыг сайжруулахын тулд нойр хоолгүй зүтгэж, янз бүрээр хараалгаж, зүхүүлж байна даа” гэж дотроо өмөөрдөг байв. Тэгвэл ганц хуулинд оруулах өөрчлөлтөөс тэд эрх ашгийнхаа төлөө яаж оволзож, тэмцэж байгааг харлаа. Ард түмэнд зориулж амласан бүхэн нь худлаа юм байна.

Үүний баталгаа нь “Хэрэв манай ах, дүү нар тендер авч, албан тушаалд очихгүй юм бол би энэ гишүүнээр чинь яах юм бэ” гээд өөрийгөө бариад өгчихлөө шүү дээ. Өндөр албан тушаалтны хүүхэд, ойр дотныхон төрийн албанд хаа сайгүй бий. Бүр худ ургууд нь хүртэл дарга, даамал хийцгээж байна. Тэгвэл төрд бэхэжсэн “ургийн мод”-ыг үндсээр нь булга татах энэ хууль гишүүдийн дунд хаясан тэсрэг бөмбөг шиг л болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

irgen [202.9.40.48] 2023-01-08 02:44:29

Hudlaa hutsdag nohoinuud.Ta nariin gar hul urt shdee.UBTZd BATDEL gj hulgaichiig B.Javhlan shahsan.Herleng hen amin naiz gj huchindej tavilaa.Uo ch bolohgui sullana gesen hudlaa emgeelegchgui gj shaltaglaad sullaj bga uom.Shuuh prokurord deerees n nuleeleed bn.MAN gasuud UBTZiig estoi budaa bolgoloo.B.Javhlan gj aimaar hun Batdeliig butsaaj horihgui de.harj l bai.Uzel bodloo helsen huniig heden saraar tamlaj bn

иргэн [202.70.34.115] 2023-01-07 17:12:51

ЗГ-ыг огцруул

зочин [202.9.46.118] 2023-01-07 12:06:21

өөрсдөө ухсан нүхэндээ унавал нэр цэвэр дээ

Зочин [66.181.161.81] 2023-01-06 23:11:16

Ашгүй дээ Дарга нарын ургын мод унах юм байна даа Одоо энэ хуулинд хэн хэн эсрэг санал өгөх нь вэ харж байя Идэж уух гэж УИХ ын гишүүн болсон нөхдүүд зайлаад оронд нь жинхэнэ хууль тогтоох зөв хүмүүс нь орж ирвэл зөв замруугаа орох биз

Зочин [192.82.77.128] 2023-01-06 22:13:20

ЗА АШГҮЙ НААД ХЭД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ЗАЙЛАХ НЬ ЭЭ ХӨ

Дамар [192.82.89.252] 2023-01-06 21:58:16

Албан тушаалтнаас өргөдөл өгөбд ах дүүгээсээ гэр бүл шиг салж болдог хууль давхар гаргахгүй бол үндсэн хууль зөрчигдөнө.

Зочин [202.9.46.89] 2023-01-06 21:22:38

76 хулгайч

Зочин [66.181.184.13] 2023-01-06 17:37:51

Одоо байгаа дарга нарыг шууд шоронд хөдөлгөөн эхлүүл

Зочин [109.252.139.242] 2023-01-06 16:41:11

Энэ хууль хэрэгжвэл . Оюунэрдэнэний дуу . Нямбаатар херо ах . Баатар .эмя сайд . Энхболд нууц амраг шанхайд сууж байгаа. Нямжав нар огцорох юм байна . Аятайхан юм байна.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.