МАН сайдын суудлаа тэмдэглэн мангартаж ард түмэн тарчлан суугаа чихүүн өдрүүд

Aдмин / Улстөр

Яруу алдарт 100 жилийн түүхт МАХН-ын үргэлжлэл нэрээ сольж зүсээ хувилгасан ч мөн чанараа гээгээгүй дарангуйлагчдын үргэлжлэл эрх баригч МАН-ын баяр бахдал, үнсэлт үнгэлт биенээ долоосон өмхий шүлсний дор ард түмэн тарчилж, элэг дөрвөөрөө мөлхөж байснаа өдгөө амаараа шороо үмхэхдээ туллаа. Шинэ жилийн баяраар хир даг болсон памперснаас өөр биедээ хувцасгүй бяцхан үрсийн нүд халтирам зураг олон нийтийн сүлжээнд тархаж түмэн хүний зүрх шимширсэн юм. Гэтэл хамгийн инээдтэй нь эрх баригч МАН-тай хаалтын гэрээтэй гэх телевизүүд энэ тухай нэг ч мэдээлэл гаргалгүй нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж дүлийдээ найдаж унгарган гэгчээр элдэв шоу нэвтрүүлж, урлаг соёлын улиг болсон дуу шуугианаар бялбадав.

Гэтэл үнэндээ эрх баригч нам хөшигний ард сөрөг хүчнээ амжилттай хуваан доройтуулсан баяр бахдалдаа автацгаан оны дараа шинэ сайд нар нэмэн хоорондоо уруул тагнайгаар озолцох шахан үнсэлцэж, тэврэлдэн Ерөнхий сайд нь хэнийг ч юм сүрдүүлэн айлгаж бах таваа хангацгаах шив.

Нүүрсний хулгай хэрэгт сүүлийн жилүүдэд ааг бяраа багтааж ядах МАН-ынханд л хамаатайг ард түмэн мэдсээр байхад л улны хэмжээнд очсон сөрөг хүчнийхээ гайгүй гэсэн лидер болгоныг түүж, хулгайч нэр хүчээр зүүн сэгэн дээр овоорсон олон өлөн тас шиг шаагилдав. Дарангуйллын хар савар нь хүч дутсан уу гэлтэй барьцаа лавшруулах заль мэх зохиож Үндсэн хуулийг хүчиндэн өөрчлөх замдаа шулуудцгаан зөвшилцөл нэрийн дор хуйвалдааны арга хэрэгсэл сэдэцгээхийг ард түмэн анирдан харсаар л.

Үнийн хөөргөдөл, үндэслэлгүй хөрөнгөжсөн авлигалчдын дэвсэлт, дэлхийн хямрал зэрэгт элдүүр ханаж хэрсүүжсэн ард түмэнд эрх баригчдын энэ давралт чээжинд нь хурсан гашуун, өмхий шарталтын дараах гулгидас шиг амтагдаж байгаа болов уу.


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2023-01-08 14:53:36

Ган-Очирын нэг хамсаатан нь у.Цогтбаяр гэх алиа салбадай нөхөр бий. Энэ хоёр лайв хийгээд байсан . Ийм л учиртай байж.Нүүрний хулгайгаар далимдуулж төр засгийг унагаах гэж үзсэн. Новшнууд Монголоос явсан нь дээр. харин гэмт хэрэг үйлдсэн хүнийг Монгл авчирч ялыг нь өгөх нь шударга ёсонд нийцнэ

Зочин [43.242.242.59] 2023-01-08 14:51:42

Монгол улсыг АН-ын зарим хүмүүс франц улсад гутааж байна даа. Ган-Очир гэх хүн АН-ын дарга С.Эрдэний заавраар НҮБ-ын гадаа өлсгөлөн зарласан бололтой. Өөрөө гэмт хэрэг үйлдэж зугатчихаад Монгол улсын төр засгийн гүжирдээд явж байдаг. Ган-Очирын үнэн нүүр царайг тэнд байсан бүх хүн илчилж байна. Дандаа худлаа ярьдагийг нь эхнэр бусад хүн хэлж байна.

Зочин [188.162.254.71] 2023-01-08 09:57:49

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Хойд хөрштэй адилхан ч юм шиг. [103.212.118.148] 2023-01-08 01:49:05

Та нар анзаарсан уу? Оросууд сүүлийн жилүүдэд бүх ноцтой оппозицио буюу сүрэг хүчнээ ХИЛИЙН ЧАНАДАД гаргачихлаа. Монгол Улсад ч гэсэн БАС энэ аргыг хэрэглэж байна. Манай сөрөг хүчнийхэн гадаадруу САЙН ДУРААРАА гараад явчихаж. Монголд үлдсэн нь ЖИН ДАРАХГҮЙ байх шиг.

Зочин [103.229.123.69] 2023-01-07 17:48:33

ЯМАР МУУХАЙ САНААТАЙ ХҮМҮҮС МУУ АМЛААД СОЛИОРООД БАЙДАГ ЮМ БЭ.МОНГОЛЧУУДЫГ хооронд нь харгалдуулах ямар дуртай хүүрнүүд вэ.

Зочин [192.82.69.3] 2023-01-07 19:55:34

УИХ дахь 64 бүлэг бөгс бөөртэй холбогдсон 2 оос бусад бүгд дарга болж ард түмнээ доромжилж байх юм.ЖДҮХС, НДС, ЭМДС, ХӨГЖЛИЙН БАНК, КАПИТАЛ БАНКны хулгай бүгд МАНтай холбогдов. ҮНЭНийг яг голоор нь бичжээ.Гэр хороололын айлууд мах , тос , ногоогоо граммаар талхаа таллаж авч байхад МАНын бүлэг бүгд дарга болж үнсэлдэж үнгэлдэж байх нь үнэхээр доромж мэт санагдлаа

Ardhvv [66.181.178.240] 2023-01-07 17:47:24

ed nar iim yum vzeegvi bh odool vzej vngelj bga bh

зочин [122.201.31.226] 2023-01-07 15:30:46

УРЬ УНАЖ УС ГЭСЭХЭЭР Ч НЭГ ЮМ БОЛОХ Л БАЙХ ДАА. АРД ТҮМНЭЭРЭЭ ИХЭЭХЭН ДАМШИГЛАЖ БАЙНА ДАА.

зочин [122.201.31.226] 2023-01-07 15:28:27

Ичиж үхлээ. Ээ нүдний булай. Лав эрүүл хүмүүс ингэхгүй л байх.

0202 [59.153.86.205] 2023-01-07 15:01:30

Түй ёстой эднийг хараад гутарч үхлээ,сайд болсон нэгнээ тэвэрч үнсээд бөөн баяр хөөр болцгоож байдаг шүү.

МАН-ЫН ХУЛГАЙЧДАД ХЭЛЭХ ҮГ [66.181.160.125] 2023-01-07 13:42:58

САЙД ГЭДЭГ ТИЙМ САЙХАН ШАГНАЛ УУ? ЕРӨӨСӨӨ АЛБАН ТУШААЛ ГЭДЭГ БОЛ АРД ТҮМНЭЭС ТУХАЙН ХҮНИЙГ БИДНИЙ ӨМНӨӨС УДИРДАХ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛ ХИЙГЭЭД ӨГӨӨЧЭЭ, ТАНД ТАТВАРААР ХӨЛС ТӨЛЬЕ ГЭЖ Л ТОМИЛЖ БУЙ ТОМИЛГОО, ҮҮНИЙ ЦААНА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ БУЙ БОЛОХООС БИШ НЭР ТӨР АЛДАР ЦОЛ АХИХ ШАТ БУС БИЛЭЭ. МОНГОЛЧУУД АЛБАН ТУШААЛ ГЭХЭЭР Л ШАГНАЛ АЛДАР ЦОЛ ГЭЖ МУНХАГЛАЖ СОЛИОРОХ ЮМДАА. ХИЧНЭЭН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ БАЙХ ТУСАМ ТӨДИЙ ЧИНЭЭ ӨНДӨР ХАРИУЦЛАГА, МЭДЛЭГ ЧАДВАР, ЁС ЗҮЙ ШААРДДАГИЙГ УХААРААЧ МАН-ЫН ХУЛГАЙЧИД АА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.160.125] 2023-01-07 13:44:30

ЭНД ҮНСЭЛДЭЖ ҮНГЭЛДЭЖ ЗАВААРАХ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ. ХАРИН АМЖИЛТ ХҮСЭЭД ДАРУУХАН БАЙЛДАА МАН-ЫН ТЭНЭГҮҮДМИНЬ

Зочин [139.5.218.243] 2023-01-07 13:41:17

Ерөнхий сайдын шүд зуун занаж хэлсэн үг айдас төрүүлж байна. 1930-иад он иймэрхүү байдлаар эхэлсэн байх. Одоогийн ИХ хуралд байгаа болон Төрийн өмчийн компаниудын удирдлагуудыг Хүрэлсүх, ОюунЭрдэнэ нарын томилсон хүмүүс шүү дээ. Иймд томчууд дээгүүрээ хагаралдман бололтой.

лодой [66.181.183.10] 2023-01-07 12:56:11

арай хүчээр нүүрсний хулгайд холбоогүй. тэгж ёстой хар дуулж болохгүй. Адъяхсүрэн нүүрс хулгай хийгээгүй байх. С зөвшөөрөлд мөнгө өгсөн.харин ажнай хэмээх БАТЭРДЭНЭ бол жинхэнэ нүүрсний хулгайч 2004 оноос зөөсөг

зочин [64.119.24.42] 2023-01-07 12:48:37

Ахиц өөрчлөлт гарч байгааг дэмжих нь зөв. Хорсол атаархал сайн зүйл авчрахгүй Далд эдийн засгийг илрүүлж байгаа нь зөв. Одоо ямарч хүчээр хамаагүй бүгд нийлж хурдтай өөрчлөх хэрэгтэй. Ард иргэдэд ашигтай гэж үзвэл хэн хэдэн сайд байх нь ямар хамаатай юм.

бороохой [124.158.64.225] 2023-01-07 12:18:21

нүгэл нүдээрээ гардаг юм

Иргэн [66.181.183.204] 2023-01-07 12:07:20

Огцоруул бузар чөтгөрийн гар хөлүүд-- ирээдүйн ач гучаасаа ичихгүй Нүгэлтэнгүүд оооооооооОгцоруул ?????!!!!!!!!! Сэжигийн ёёёёёёёё


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.